B2ST-тэй хийсэн тусгай ярилцлага

60655-319078

Солонгосын алдарт B2ST хамтлаг дебют хийснээс хойшхи 6 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд Хонгконг фенүүдийнхээ мөрөөдлийг биелүүлж ирэх 5 сард Хонгконг-д анхны бие даасан тоглолтоо хийхээр болоод байгаа юм. Тоглолт болохоос өмнө бидэнд B2ST-тэй уулзаж ярилцаж, тэдний ажил болоод хувийн амьдрал, тэр дундаа Хонгконг-д тоглолтоо хийх гэж буй сэтгэгдлийх нь талаар асуух боломж гарсан юм.

B2ST нь 2009 онд дебют хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд өөрсдийн дуу хөгжмөөрөө маш амжилттай үр дүнг харуулж байгаа билээ. Солонгос дуу гаргав уу, Япон дуу гаргав уу гэдгээсээ үл хамааран тэдний гаргасан уран бүтээлүүд хөгжмийн чартуудыг тэргүүлсээр байдаг. Тэр дундаа тэдний гаргасан шинэ Япон дуу болгон нь гарсан даруйдаа iTunes-д #1 байр эзэлж буйг дурьдах хэрэгтэй биз. B2ST-ийн уран бүтээл нь олны анхаарлыг татаж, хөгжмийн ертөнцөд өндөр байр суурийг эзэлдэг бөгөөд хамтлагын гишүүн бүр өөрсдийн чадварыг харуулж олон ангит киноны гол дүр, мюзикал болоод хөгжөөнт нэвтрүүлэгт оролцон тоглож, төрөл бүрийн үйл ажиллагаанд дээр хөтлөгч хүртэл хийдэг билээ. Солонгосын энтертайнментийн бүхий л талбараас та B2ST-ийн нэрийг олж харна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэд гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байдаг эсэх талаар асуухад ахлагч Doojoon өөрсдийнхөө энэ олон жилүүдийн хүч хөдөлмөр нь сайн үр дүнд хүргэсэнд маш их сэтгэл хангалуун явдгаа дурьдсан бөгөөд фенүүддээ маш их талархаж явдаг гэсэн юм.

“Энэ бүхий л зургаан жилийн хугацаанд фенүүд маань бидэнд хүч чадал, эрч хүч өгч, дэмжиж байсан учраас л бид хүчээ гарган ажиллаж чадсан гэж боддог. Бид үргэлж фенүүддээ талархаж явдаг, цаашдаа ч фенүүдийнхээ өгсөн тэр сэтгэлийн хариуг барихын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.” Үүнээс гадна хамтлагын гишүүд ч бие биенээ сайн дэмждэг талаар ярьж байсан ба үүний жишээ болгож Doojoon “Let’s Eat” олон ангит кинонд тоглож байгаа тухайгаа дурьдсан юм. “Хамтлагын гишүүдэд маань нэгнийхээ тоглосон киног үзээд байх цаг зав тэр болгон олдоод байдаггүй ч энэ удаад тэд маш их анхаарал тавьж, тэр нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Намайг дэмжиж байдагт нь маш их баярладаг” хэмээн инээд алдан хэлж байв.

Анх удаа радион хөтлөгч хийж үзсэн Dongwoon-ий тухайд тэрээр олон ч хүмүүсээс магтаал урамшууллын үг сонссон ба гишүүд нь түүнийг яагаад аль эртнээс радион хөтлөгч хийгээгүй юм бэ гэж хэлсэн нь түүнийг маш их баярлуулсан аж.

Олонд танигдсан, нэртэй хамтлаг болоод ч тэр үү B2SТ-н гишүүдийн ажлын хуваарь үргэлж дүүрэн байдаг ба ховор олддог чөлөөт цагаараа юу хийдэг талаар асуухад ахлагч Doojoon хөлбөмбөг хэмээв. Түүний хэлснээр долоо хоногийх нь чөлөөт цагийн ихэнхийг нь хөлбөмбөг авч орхидог гэсэн шүү.

Харин эсрэгээр нь Dongwoon үнэртэй лаанд дуртай талаараа ярьж, гэрийн ажлаа амжуулж, гэртээ амрах дуртай хэмээн хэлж байв. Лаа асаахдаа галтай болгоомжтой харьцах хэрэгтэй шүү гэдгийг ч хэлэхээ мартаагүй шүү.

Junhyung-н хувьд хөгжимд хайртай хүний хувьд амралтын өдрөөрөө ч студио руугаа явж, дуугаа зохиодог гэв.

Kikwang харин ахлагчтайгаа адил зүйлийг сонгож, дасгал хөдөлгөөн хийж, амралт олдвол эргэлзээгүй шууд л биеийн тамираар хичээллдэг гэсэн юм.

Yoseob идэвхитэй болоод амгалан байдлыг хослуулахыг хичээдэг бөгөөд дасгал хөдөлгөөн хийхийн хажуугаар ном уншдаг байна.

Hyunseung харин bowling тоглож, найз нарыгаа дуудан юм ярьж суух дуртай гэв.

Удахгүй Хонгконг-д хийх гэж байгаа тоглолтоо B2ST сэтгэл догдлон хүлээж буйгаа илэрхийлэн олон сайхан дуу, үзүүлбэрийг бэлдсэн гэсэн ба энэ бүх хугацаанд тэднийг дэмжиж байсан Хонгконг фенүүддээ талархасан сэтгэлээ илэрхийлсэн юм. Тоглолтынхоо үеэр фенүүдтэйгээ уулзах болсондоо баяртай байгаа талаараа Dongwoon “Энэ удаагийн Хонгконг-д хийх тоглолт миний хувьд мартагдахааргүй дурсамж болон үлдэх байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Хонгконг-д очоод хамгийн их хийж үзэхийг хүсч байгаа зүйл юу болох талаар асуухад Yoseob хамтлагынхаа гишүүдтэйгээ хамт Хонгконг-н шөнийг үзнээр байна гэж хариулсан юм. Тэрээр “B2ST өмнө нь Хонгконг-д нэг удаа очиж байсан ч, би ганцаарчилсан ажилтай байсан болохоор гишүүдтэйгээ хамт шөнийн Хонгконг-оор явж чадаагүй юм. Одоо дахин боломж олдож байгаа болохоор, гишүүдтэйгээ хамт Хонгконг-н үзэсгэлэнтэй шөнийн төрхийг харахыг хүсч байна” гэв.

Хонгконг-ийн кино жүжигчдээс хэнд нь дуртай талаар асуухад Doojoon Jackie Chan, Leon Lai, Chow Yun-fatt-д дуртай гэж хариулж байв. Харин Yoseob “Хонгконг маш олон алдартай, гайхалтай уран бүтээлчидтэй болохоор тэр дотроос нэг, хоёрыг нь сонгож хэлэхэд хэцүү юм” гэлээ.

Энэ 2015 онд B2ST улам илүү хөгжин дэвшихийг зорьж байгаа бөгөөд хамтлагаараа болоод хувийн үйл ажиллагаа гээд аль ч талбартаа амжилт гаргахыг хүсч буй гэнэ. Фенүүдийнх нь хамгийн ихээр чих тавин хүлээж буй шинэ цомог гаргах төлөвлөгөөнийх нь талаар тодруулахад Doojoon “Яг одоогоор бол яг таг тогтсон тодорхой зүйл байхгүй байгаа ч бeлтгэл ажлаа шамдан хийх болно. Шинэ уран бүтээлтэйгээ фенүүдтэйгээ хурдан уулзахыг хүсч байна” гэсэн хариулт өгсөн юм.

Төгсгөлд нь Doojoon ” B2ST улам илүү хичээнгүйлэн ажиллах болно, Хонгконг-д болох тоглолт маань бүх хүмүүст мартагдахааргүй дурсамж болон үлдээсэй гэж хүсч байна” хэмээн ярицлагаа өндөрлүүллээ.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “B2ST-тэй хийсэн тусгай ярилцлага

  1. Junhyung says:

    Үнэхээр мундаг хүмүүс шүү

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s