[Ярилцлага] Jang Hyunseung “Соло дебют, яг л зэрлэг байгальд байгаа мэт мэдрэмж.. Хөгжилтэй байх болноо”

201505091142779351_554d744162a90

BEAST-н гишүүн Jang Hyunseung соло дебютийнхээ талаар “Яг л зэрлэг байгальд очсон юм шиг” хэмээн зүйрлэсэн юм. Хамтлагтайгаа биш, хамтарсан unit биш, ганцаараа тайзыг дүүргэх болсон тухайгаа “Хэдий богинохон үргэлжлэх үйл ажиллагаа ч гэсэн, өөрийнхөө сайн талуудыг үзүүлж харуулахыг хичээх болно” гэсэн юм.

Jang Hyunseung 8-нд Music Bank-н хүлээлгийн өрөөнд OSEN-тэй уулзсан бөгөөд “Зэрлэг байгальд хаягдчихсан ч юм шиг мэдрэмж төрсөн. Ирж байгаа дарамт ч нилээд их, хичнээн тэрийг бодож, мэдрэхгүй байя гэж хичээсэн ч болж өгөхгүй байгаа ч, аль болох хөгжилтэй талаас нь хүлээж авахыг хичээж байгаа. Хөгжилтэй байлгахыг хүсч байна” гэжээ.

Мөн “BEAST юмуу, Trouble Maker-тэй байхдаа өөр гишүүдтэйгээ хамт байдаг байсан бол энэ удаад ганцаараа тайзыг авч явах ёстой болохоор нилээд хариуцлага өндөртэй, дарам ирэх нь ирж байгаа. Сандарч байгаа гэхээсээ илүү гоё мэдрэмж төрж, зүрх догдлоод байх шиг санагддаг” хэмээн нэмж хэлсэн юм.

Jang Hyunseung-н title дуу нь “Ma First”. Дууны клип дээрээ тэрээр Hwang Seungeon-тэй жүжиглэдэг нь нилээд бусдын анхаарлыг татаад байгаа. Энэ талаараа тэр “Эхлээд уулзаад л шууд л ‘Сайн байна уу, эхлье дээ’ гэсэн байдалтай байсан болохоор бүх зүйл хурдан болж өнгөрсөн.” хэмээн сэтгэл зовнисон талаараа дурьдав.

“Бүдүүлэг санагдахыг хүсээгүй учраас эхлэхээсээ өмнө түүнд ‘Уучлаарай’ гэж хэлээд ажлаа эхлүүлсэн. Алдаа бага гаргахыг хичээсэн л дээ. Ямартай ч жүжиглэх гэдэг зүйлийг даваад гарсан. Цахилгаан шатанд авсан хэсэг нилээд их ойртож авсан хэсгүүдтэй байсан, зураг зурдаг хэсгийг бодвол. Тэр хэсгүүд дээр хамаг чадлаа л дайчилсан даа” гэлээ.

Эмэгтэй жүжигчинтэйгээ дотно авсан хэсгийнхээ талаар “Би байдлыг гартаа аваагүй ээ,. Яг л адилхан байсан. Тэнцвэрээ хадгалхыг ч хичээж, нэг талаараа хөгжилтэй, зугаатай зураг авалт болж өнгөрсөн” гэв.

Jang Hyunseung-н соло дебюттэй холбоотой бас нэгэн нүдэнд өртөж буй зүйл бол түүний дебуйт BigBang-н comeback-тай цаг хугацааны хувьд давхцаж таарсан явдал. Учир нь Jang Hyunseung өмнө нь BigBang-н гишүүд сонгох нэвтрүүлэгт оролцож байсан болохоор тэр юм. Тэрээр “Бид нар 7-нд M!Countdown дээр таарсан. Уулзаагүй удаж байгаа хэрэг биш ч, хамтдаа зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа маань бараг 5 жилий дараа байх. Цомгийнхоо талаар, хувийнхаа амьдралын талаар ярилцаж суусан. Гоё байсан шүү” гэсэн юм. Нэг салбарынхны хувьд энэ бол тэдний хувьд нөхөрсөг өрсөлдөөн.

Төгсгөлд нь тэрээр “Дебют тайзан дээр маань хэд хэдэн гонсгор үлдсэн зүйлс байсан ч бага багаар сайжирч байгаа гэж бодож байна. цаашдаа бас миний үзүүлбэрүүдийг үзэж, дэмжинэ гэдэгт найдаж байна. Хэдий богинохон үргэлжлэх ч гэлээ, илүү сайжирсан төрхөө харуулахыг хүсч байна. Цомогтоо шаргуу бэлдэхээс гадна, өмнө нь харуулж байгаагүй төрхөө шингээж өгөхийн тулд хамаг хүчээ дайчлан хичээсэн болохоор дуунуудыг маань сайн сонсож байгаарай” хэмээн ярилцлагаа өндөрлөлөө.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “[Ярилцлага] Jang Hyunseung “Соло дебют, яг л зэрлэг байгальд байгаа мэт мэдрэмж.. Хөгжилтэй байх болноо”

  1. otgoo says:

    goy tsomog bolson bnle Bigbangtai uulzsand ni bayrtai bn sain sonsnoo amjilt

  2. otgoo says:

    suuliinh uyiin medee urt yriltslaga orchuulj ugdug admindaa bayrlalaa

  3. Junhyung says:

    uneheer gaihaltai tsomogiin buh duu uneheer gaihalta ter utga sanaa buren togs mash ih taalagdsan big bang-ta dotno bgaag ni harah goy bdag shuu

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s