[Ярилцлага] Sungjae “Mask King” нэвтрүүлэгт оролцсон талаараа

Screen Shot 2015-05-11 at 12.59.58 PM

Sungjae “Kim Dongryul гуай бол миний дуулж эхлэх болсон гол шалтгаан. “Thanks” дууг би бага ангид байхаасаа л амандаа аялж ирсэн, тэр дууг дуулахад аав маань хамгийн дуртай байдаг юм.

Эхлээд энэ нэвтрүүлэгт орно гэхэд хэцүү санагдаж байсан, надаас илүү сайн, мундаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Сайн байж чадах болов уу яах бол гэж их бодсон. Гэхдээ оролдоод үзэхээр шийдсэн л дээ… нэг удаа өөрийгөө харуулаад үзье гэж бодсон хэрэг. Тэгсэн маск зүүсэн чинь бүр улам илүү сандарч эхэлсэн, хоолойноос өөр зүйл сонсогдож, үнэлэгдэхгүй шүү дээ. Өөрийнхөө хоолойг байдаг л нийтлэг хоолой гэж боддог байсан болохоор хүмүүс сайнаар хүлээж авах болов уу гэж их санаа зовсон”.

Түүний хүмүүсийг гайхшруулж, анхаарлыг нь татсан зүйл бол тэрээр гайхалтай авьяаслаг хэдий ч хамтлагтаа туслах хоолой хийдэг явдал. Дээрээс нь өөрийгөө дуулах тал дээр бусдаасаа илүү дутмаг гэж хэлсэн нь бусад гишүүд нь хичнээн авьястай бол гэсэн асуулт, сониуч занг хөдөлгөөд амжсан.

“Би үргэлж ах нараасаа үлгэр жишээ авч суралцаж, өөрийгөө хөгжүүлж байдагтаа баярладаг. Нэвтрүүлэг цацагдсаны дараа ах нар маань надад тэдэнд маш их таалагдсан гэж бичиж байсан. ‘Макнаэ маань мундаг байлаа, баярлалаа. Чи байгаа учраас л бид жаргалтай байдаг юм шүү. хайртай шүү’ гэж бичсэн шүү.”

“Үзэгчид Yook Sungjae гэдэг хүнийг таньж байсанд баярласан. Өдийг хүртэл хийсэн зүйлс, оролцож байсан нэвтрүүлэгүүд маань хий хоосон зүйл болж үлдээгүй юм байна гэсэн бодол төрсөн.”

KBS-ийн “Who are You” драманд тоглож алдар нэр нь өсч яваа түүнийг ганцаарчилсан үйл ажиллагаанд шунаж байна уу гэж бодож болох ч тэрээр энэ тал дээр толойгоо сэгсэрч байсан юм. “Би эхлээд BtoB гэдэг нэрийг хүмүүст таниулахыг хүсдэг” гэсэн юм.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “[Ярилцлага] Sungjae “Mask King” нэвтрүүлэгт оролцсон талаараа

  1. Ёооо сонин уйлахаа шахлаа тт.тт үнэн мундаг залуу…

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s