[Ярилцлага] 150513 BEAST: ANAN сэтгүүлийн 5 сарын дугаарт өгсөн ярилцлага

Screen Shot 2015-05-23 at 11.56.04 PM

Япон дахь 4 жилийнхээ ойг тэмдэглэсэн бидний өөрчлөгдсөн зүйлс болоод хэзээ ч өөрчлөгдөшгүй зүйлс

Нарны гэрэл цэлийтэл тусах студио. Hyunseung зураг авалт эхлэхийн өмнөх мөч хүртэл цонхны урд нүдээ анин зогсох бол хамгийн хэцүүхэн байгаа харагдах Kikwang удалгүй орчиндоо дасаж, сүүлийн хэсэгтээ хамаагүй дээрдсэн харагдлаа. Yoseob танхим дотор “How about You?”-г сонсонгоо, цонхийг толины оронд ашиглан бүжгээ давтана. Холоос Yoseob-г харж байсан Doojoon ч удалгүй түүнийг дагаж, тэр 2 хамтдаа бүжиглэх дүр зураг тодорч байлаа.

А: 10 сар үргэлжилсэн шинэ дуу гаргана гэхэд анх ямар сэтгэгдэл төрж байв?
Hyunseung (HS): Сайн, гоё төлөвлөгөө байна гэж бодогдож байсан. Байж байснаа гэнэт л нэг цомг гаргаж байснаас тогтмол хугацаанд нэг, нэг дуу гаргах нь илүү сэтгэлд амар юм шиг санагдсан.
Junhyung (JH): 10 сарын дараа тэр хугацаанд гаргасан нийт 10 дуугаараа бүтэн цомог гаргавал сайхан байх байхдаа гэж бодождоод байгаа. Яг үнэндээ эхэндээ бол ч “бүтэхгүй дээ” гэж л бодож байсан (инээв). Яг заасан, тогтсон өдрүүдэддээ амжиж,тааруулж дуугаа бичүүлж гаргана гэдэг нилээд хэцүү сонсогдож байсан юм.
Kikwang (KK): 10 сар үргэлжилсэн шинэ дуу гаргах ажлаа амжилттай хийчихвэл бид нар “Гайхамшигт B2ST” болчих юм шиг л санагдаж байсан. Анх удаа хийж үзэж байгаа хөтөлбөр болохоор 50% нь санаа зоволт, 50% нь догдлол байсан гэх үү дээ. Ямартай ч Япон дахь фенүүдтэйгээ хамт хөгжилдөж болох боломж илүү ихсэж байгаа болохоор үнэхээр дажгүй ажил болно гэж бодож байгаа.

А: Гаргасан 3 дуунаас аль нь илүү өөрт тань таалагдаж байгаа вэ?
JH: Энэ нийтлэл хэзээ хэвлэгдэж гарах вэ? 5 сард уу? Тэгвэл 5 сард гарах “Can’t Wait to Love You” (инээв).
HS: Би ч гэсэн 5 сард гарах дуунд илүү дуртай.
КК: Хувь тавилан гэж нээрээ. Надад ч бас адилхан (инээв).
JH: Тэгвэл автоматаар “Can’t Wait to Love You” юм байна (инээв). Зуны амралттайгаа золгоод жаргалтай байгаа их сургуулийн оюутны сэтгэл хөдлөл, эрх чөлөөг шингээсэн дуу гэж болно. “How about You?” ч гэсэн хайрын эхлэл үеийн дүр зургийг харуулсан дуу байсан ч тэр дуу нэг л ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан дуу байсан юм шиг санагдаад байсан юм.

А: 4 сард гарсан “Hands Up” дуун дээр гардаг залуу, анхны харцаар дурласан бүсгүйдээ их л шулуухан, зоригтой хандаж, байдлы гагртаа авч байсан харагдсан. BEAST дотроос тийм дүр зураглалтай хамгийн их дөхөж очих нь хэн бэ?
Dongwoon (DW): (шууд л) Junhyung ах.
Doojoon (DJ): Үнэн шүү.
JH: Юу…
Yoseob (YS): Junhyung-д нэг тийм талын бусдыг татах чадвар байна л гэсэн үг шүү дээ (инээв).

А: Тэгвэл 2-т нь хэн орохов?
YS: Dongwoon!
KK: Junhyung, Dongwoon 2 бараг л адилхан дөө.
DW: Тийм бишээ. Эмэгтэй хүмүүс надтай уулзахаараа надад л тэгж ханддаг болохоос би тийм биш….
HS: Надад тийм байх үе ч байна, тийм биш үе ч байна.
КК: Би бол таалагдаж байгаа хүндээ “Би чамд сайн” гээд л шууд л шулуухан хэлчихдэг, гэхдээ хэрвээ ‘Үгүй’ гэсэн хариулт авбал ‘За за’ гээд л тэр чигт нь буугаад өгчих нь. Тийм болохоор нээх тэгж байдлыг гартаа аваад байдаг хүн бол биш.
DW: Хэрэв ‘Тийм’ гэсэн хариулт авбал?
KK: “Let’s Go~~~~” (инээв).
DJ: Би ичимхий талдаа болохоор тийм хүн биш л дээ.
YS: Юу? Ичимхий?
DJ: Ер нь бол тийм дотогшоо, нэрэлхүү талдаа хүн. Тэгээд чи ямар гэж, Yoseob?
YS: Би бол эмэгтэй хүнийг хүндэлж явдаг хүн.
КК: Yoseob маань том хүн болжээ, айн (инээв).

А: Өөрийнхөө нэр дэр хөгжмийн лабел байгуулсан ямар байна?
DJ: Үнэхээр итгэмээргүй. Хажуугаар нь хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн бодол төрж байгаа.
YS: Өөрсдийн гэсэн лабелтэй болсноороо хийж чадахгүй байсан зүйлсээ хийж чаддаг болох боломж илүү ихсэж, нөгөө талаараа BEAST гэсэн нэрэн дор илүү хариуцлагатай байх ёстой юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Илүү анхаарал болгоомжтой байж, байгаа бүхий л чадлаа дайчлан ажиллаж, сайн дуунууд хүргэх болноо.

‘Дуу хөгжимд нэгэнт л дуртай болсон бол хэзээ нэг өдөр том тайзан дээр зогсох өдөр ирдэг’

А: Японд үйл ажиллагаа явуулаад 4 жил болсон байна. Энэ хугацаанд хэцүү зүйл байв уу?
HS: Хэцүү зүйлс байсан байж болох ч тайзан дээр гарч, янз бүрийн өдөрлөгөөр дамжуулан фенүүдтэйгээ уулзмагц тэр бүхэн алга болчихдог.
DJ: Тайзан дээр гарч, өдөрлөг зохион байгуулснаар бид нар Японд хүртэл төдий хэмжээний олон фенүүдтэй юм байна гэдгээ мэдрэх боломжтой байдаг болохоор тэр л дээ.
DW: Япон хэлнийхээ хичээлийг илүү сайн хийхгүй бол.

А: Япон хэлээ ямар байдлаар хийдэг вэ?
DW: Би олон ангит кино их үздэг. Үнэхээр сонирхолтой шүү. Сүүлийн үед “素敵な選タクシー(SenTAXI)”, “ごめんね青春!(I’m sorry, my youth!)”, “Dear sister” гэсэн кинонууд үзсэн. “Legal High”, “Galileo” 2-н 1, 2 дугаар цувралыг нь хүртэл үзсэн шүү. Хэзээ нэгэн цагт Япон кино, драманд тоглох юмсан гэж боддог.
Бүгд: Үү!!! (Чанга дугаралдаж, алга ташив).
DW: (сандарсан байдалтай) Хэзээ нэгэн цагт гэж л хэлж байхад.
DJ: Dongwoon-аа амжилт!
DW: (Японоор) Бэлтгэлээ базаачихсан байгаа болохоор энтертайнменттай маань холбогдоорой. Холбоо бариарай (инээв).

А: Yoseob ч гэсэн Япон хэл дээр твийт бичиж байгаа харагддаг.
YS: Утсан дээрхи нэг программаа ашиглаж бичдэг юм. Сайн бичиж чаддаггүй болохоор жоохон эвгүй л байдаг шүү…. Илүү сайн хичээж Dongwoon шиг болох юмсан гэж боддог.

А: BEAST-н ойрын зорилго юу байна?
DJ : Бид нар илүү удаан хугацаанд фенүүддээ өөрсдийнхөө байгаа хүчээ дайчлан ажиллаж байгаа төрхөө харуулахыг хүсч байна. Өө тийм, бид нар “Ichiran” гэдэг гоймонгийн газарт их очдог юм, тэгсэн саяхан тэндэхийн ажилтан нь бидний гарын үсгийг асууж ирсэн шүү.
KK: Тэд биднийг арай гэж танисан шүү!
DJ: Илүү олон хүн биднийг мэддэг болтол бид илүү сайн ажиллах болноо (инээв).

А: Фенүүдийн чинь дотор та нарын Tokyo Dome-д тоглолт хийхийг чинь хүлээсэн хүлээлт байдаг юм шиг байсан.
JH: Tokyo Dome бол нэг талаасаа амжилтыг илтгэх нэг ёсны билэг тэмдэг болсон газар. Гэхдээ зөвхөн тэр талаас нь харж, түүн дээр л төвлөрнө гэдэг өрөөсгөл юм шиг. Эхлээд өөрсдийн гаргасан дуухөгжмийг хүмүүст түгээж, тэднийг өөрсдөдөө дуртай болгосны дараа, том тайзан дээр зогсох боломж өөрөө л хүрээд ирэх болно гэж боддог.

А: Тэр үүднээсээ өмнөх удаагийн тоглолтон дээрээ “Idol-с Уран бүтээлч рүү” гэснэ дүр төрхийг голчилж барьсан юм уу?
JH: Тийм. Бид нар анх дебют хийснээс хойш багагүй хугацаа ч өнгөрч, гишүүд тус бүрийн онцлог, авьяас чадварыг хүмүүс илүү олж харж, хүлээж аваасай гэж боддог. Гэхдээ учиргүй “Бид нар одоо idol биш” гэсэн шугам татахгүй л дээ, зүгээр л бидний гаргаж байгаа тэр дуу хөгжмийг яг л байгаа тэр хэвээр нь хүлээж авч сонсдог байгаасай гэж боддог.
DJ: Нас маань хүртэл залуу насныхаа шатыг өнгөрчихсөн явж байна шүү дээ (инээв).
YS: Тэр ч тийм шүү (инээв). Гэхдээ бид нар дуулж, дуу зохиож, бүжиглэсээр байх болно… Бид нар одоо байгаа хэвээрээ хүчээ дайчлан ажиллаж, фенүүдийнхээ дуртай, дурлаж явдаг BEAST хэвээрээ, өөрчлөгдөхгүй тэр хэвээрээ байх болно. Тэр бол тодорхой зүйл.

Гишүүд тус бүрийг илүү сайн таних боломжтой!
Зүрх лугшив! “Анхны” гэсэн сэдэвт Асуулт & Хариултын булан.

Doojoon “Дебют хийсний дараахан, онговны үйлчлэгч гарын үсэг авахаар ирэхэд ичингүйрэн байж гарын үсгээ зурж явуулсан”

А: Эцэг эхдээ зориулж хийсэн хамгийн анхны ачлалт үйлдэл юу байв?
Хамгийн анхны Япон тоглолтон дээрээ тэднийг урьж авчирсан. Олон хүн биднийг дэмжиж, орилж байгааг хараад “Хүүгээрээ бахархаж байна шүү” гэж хэлж байж билээ. Замын зардал уу? Мэдээж, би бүгдийг нь төлсөн!

А: Хамгийн анх хэзээ өөрийгөө олны танил хүн юм байна гэж бодож байв?
Дебют хийгээд 3 сар болж байсан байх. Нэвтрүүлгийн зураг авалтанд орох гээд онгоцонд суутал онгоцны үйлчлэгч нь гарын үсэг авахаар ирсэн юм. Намайг хэн бэ гэдгийг мэдэхгүй юм шиг л байсан л даа (инээв). ичсэндээ нэг секунтанд шахуу гарын үсгээ бичээд, нүд рүү нь ч эгцэлж харахгүйгээр эргүүлээд өгсөн.

А: Ямар нэг зүйлийг анх удаа хийж үзэх гэж байхдаа хянамгуур ханддаг талдаа юу? эсвэл шууд л хийж үздэг талдаа юу?
Илүү болгоомжтой талдаа. Эрсдэлтэй юм шиг санагдвал түр хойш нь тавьж байгаад гишүүдтэйгээ ярилцаж үздэг. Намайг надаас илүү мэддэг болохоор. Илүү их зөвллөгөө өгдөг нь Yoseob, Dongwoon 2. Тэр 2-г их түшиж, тулдаг шүү.

Hyunseung “Бүтэнсайн өдөр бэлтгэл хийнэ гэхэд Doojoon-ий баярлаж байгааг хараад ёстой итгэмээргүй байсан”

А: Гишүүдтэйгээ анх уулзсан сэтгэгдэл. Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн нь хэн байсан бэ?
Doojoon. Би болохоор бүтэнсайн өдөр амрамаар байсан юм. Тэгсэн амралтын өдрөөр ч бэлтгэлээ хийх ёстой гээд, очих уу яах уу гээд эргэлзэж байсан. Doojoon ганцаараа “Гайхалтай! Зугаатай байх байхдаа” гэчихсэн бөөн баяр болчихсон байсныг нь хараад шоконд орох шиг болсон (инээв).

А: Хоолны газар ороод өмнө идэж байгаагүй хоолоо захиалж иддэг үү?
Ер нь бол байнга очдог газраа байнга авдаг хоолоо захиалж иддэг. Гэхдээ шинэ газар сонирхож үзмээр байвал аль болох очиж үзсэн газрууддаа очихгүй байхыг хичээдэг дээ.

А: Анхны болзоон дээрээ болзоот бүсгүй тань ямар хувцас өмсөөсэй гэж боддог вэ?
Сул подволк, богино өмд. Охидууд бага зэрэг томдсон хувцас өмсөхөөрөө хөөрхөн харагддаг. Гэхдээ яг өөртөө хувцас сонгох тал дээр бол тэр хувцас биед эвтэйхэн байна уу, үгүй юу гэдгийг харж байж болдог. Тийм болохоор нөгөө охин маань ч тэгж хувцаславал зүгээр санагдах байх.

Junhyung “Бэлтгэлийн эхний өдөр лифтэн дотор харсан Kikwang үнэхээр шоконд ормоор байсан (инээв).”

А: Хоолны газар ороод өмнө идэж байгаагүй хоолоо захиалж иддэг үү?
Би ер нь байнга очдог газраа, байнга иддэг юмаа л иддэг талдаа хүн л дээ. Амтгүй хоолоор гэдсээ дүүргэхээс илүү онцгүй юм гэж байх юм уу. Хоолны тал дээр ирэхээрээ нилээд консерватив үзэлтэй болчихдог.

А: Анхны болзоон дээрээ болзоот бүсгүй тань ямар хувцас өмсөөсэй гэж боддог вэ?
Дээгүүрээ сул, доогуураа хөлнийх нь хэлбэрийг харж болохоор богино юбка эсвэл бариу jeans. Айн? Дэндүү нарийн байна гэж үү? (инээв). Гоё хүлтэй охидуудад дуртай л даа. Анхны болзоон дээрээ харж авах хэрэгтэй шүү дээ!

А: Гишүүдтэйгээ анх уулзсан сэтгэгдэл. Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн нь хэн байсан бэ?
Kikwang! (инээв). Мөрөөрөө татсан үсэндээ үсний даруулга зүүчихсэн явж байгааг нь хараад ер нь бэлтгэгдэж байх үе маань нэг л баргар санагдаад эхэлсэн шүү. Тэр яг л гэрээсээ зугтчихсан хүн шиг харагдаж байсан (инээв).

Yoseob “Аав ээждээ ачлалтай хүү нь болох гэж байгаад эсрэгээр нь асуудалж оруулаад хаячихсан (инээв)”

А: Гишүүдтэйгээ анх уулзсан сэтгэгдэл. Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн нь хэн байсан бэ?
Doojoon. Бэлтгэл хийж байсан чинь нээх чанга дуугаар дуу дуулчихсан орж ирж байсан. Үгээр тайлбарлаж боломжгүй түгшүүртэй байдал мартагдахааргүй байсан шүү.

А: Гишүүдтэйгээ анх уулзсан сэтгэгдэл. Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн нь хэн байсан бэ?
Jeans & подволк ч юмуу энгийн л зохицуулсан хувцас. Чимэглэлийн хувьд… Аан, тоглоом тоглосоор байгаад ингэж ярьдаг болчихож (инээв). Акксесуарын хувьд би өөрөө тийм ч дуртай биш болохоор тэр тал дээр нээх ийм тийм гэж хүсэх юм алга.

А: Эцэг эхдээ зориулж хийсэн хамгийн анхны ачлалт үйлдэл юу байв?
6 настай байсан байх. Солонгост болдог “Эцэг эхийн өдөр”, аавдаа сонин бэлэг болгож өгмөөр санагдаад, автобусны будлын урд байдаг сонингийн дэлгүүрээс сонин авсан. Тэр үед юм авбал мөнгө төлөх ёстой ч гэж мэддэггүй байсан болохоор зүгээр л тэр чигтээ гараад явчихсан, ёстой аймар загнуулсан шүү… Ээж маань уучлалт гуйгаад, мөнгийг нь төлж байсан.

Kikwang “’Цагаан пүүзний айдас’-аа даван туулсан! Junhyung-с магтаал хүртэл сонссон”

А: Гишүүдтэйгээ анх уулзсан сэтгэгдэл. Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн нь хэн байсан бэ?
Hyunseung байсан. TV-ээр гарч байсан болохоор тэр үед ч гэсэн нилээд алдартай байсан л даа. Нилээд биеэ барьж, “Нөгөө цуу яриа нь яваад байдаг чинь тэр байх нь ээ” гэсэн сэтгэгдэл төрж билээ. Нууцлагдмал хүн шиг санагдаж байсан ч бодож байснаас илүү нууцлагдмал хүн байсан даа.

А: Гишүүдтэйгээ анх уулзсан сэтгэгдэл. Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн нь хэн байсан бэ?
Өөрийнх нь сонирхолд даатгаж үлдээнэ дээ, гэхдээ хип хоп гэхээсээ илүү эмэгтэйлэг стильтэй байвал илүү гоё. Урт хормой нь салхинд намираад л.

A: Хамгийн сүүлд анх удаа хийж үзсэн зүйл юу байсан бэ?
Цагаан пүүз! Амархан халтар болдог, хөл жижигхэн харагдуулдаг болохоор өмсөхөөс зайлсхийдэг байсан юм. Гэхдээ нэг загварлаг хүн хараад энэ хавар цагаан пүүз өмсөж үзсэн. Надад ч дажгүй зохиж байх шиг байсан шүү.

Dongwoon “Анх удаа ганцаараа аялалд явсан. Онгоцны буудал руу хүртэл автобусаар явсан шүү”

A: Хамгийн сүүлд анх удаа хийж үзсэн зүйл юу байсан бэ?
Ганцаараа аялалд явах, аль эртээс мөрөөдөж байсан зүйл маань өнгөрсөн 2 сард биелсэн дээ. Онгоцны буудал руу ч ганцаараа автобусаар явсан. Малайзын Кота Кинабалу арал руу явсан юм. Үзэсгэлэнтэй далайд сэлж, дэлгүүр хэссэн. Солонгосоос ирсэн аялагчид тийм ч их биш байсан болохоор хүмүүст танигдах вий гэж санаа зоволгүй сайхан амраад ирсэн.

А: Эцэг эхдээ зориулж хийсэн хамгийн анхны ачлалт үйлдэл юу байв?
Би лав хүүхдүүдийн хийж чадах хамгийн том ачлалт зүйл бол эцэг эхдээ хийж чаддаг зүйлээ сайн хийж байгаа гэдгээ харуулах юм болов уу гэж боддог. Тэр үүднээсээ BEAST-н гишүүн болж, хүчээ дайчлан ажиллаж байгаа нь хамгийн том ачлалт үйлдэл байсан юм болов уу.

А: Хамгийн анх хэзээ өөрийгөө олны танил хүн юм байна гэж бодож байв?
Би олны танил хүн гээд бардаад бахадаад байдаггүй ч заавал хэлэх ёстой гэвэл, дебютийн тайлан тоглолтоо ТВ-ээр үзсэн үе байсан. Одоо ч гэсэн ТВ-ээр гарч байгаагаа харахаар сонин санагддаг шүү.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “[Ярилцлага] 150513 BEAST: ANAN сэтгүүлийн 5 сарын дугаарт өгсөн ярилцлага

  1. Junhyung says:

    xaxa “gereesee zugtchihsan ym shig haragdsan” uneheer anhnii setgegdel gehed owormots bna shuu Dongwoon kinond toglowol goy shuu

  2. Билгүүн says:

    Нууцлагдмал хүн шиг санагдаж байсан ч бодож байснаас илүү нууцлагдмал хүн байсан даа хаха хөөрхөн юм бэ Миний хайр ч нууцлаг шүү

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s