[Нийтлэл/ Kikwang] Men’s Health 0315 – Амьдрал? Тоглоомонд ялна гэдэг тоглоом дууссан гэсэн үг биш гэж би боддог! BEAST-н Kikwang-н дүрэм бол өөрөө өөрийгөө ялж эзлэн авах!

585x383xM.1424669872.8212.3

Түүний бие бялдар нь сайн гэдэг аль хэдийн олон хүмүүсийн мэддэг болсон зүйл биз. Тэр бол Men’s Health-н хувьд нүүр зурган дээр гарах дархан эрхтэй нэгэн. Тэрээр тодорхой нэг зүйл дээр бодол санаагаа хандуулсан л бол өөрт байгаа бүх л анхаарлаа тухайн зүйлдээ хандуулдаг. “2 долоо хоногийн дайн” дөнгөж эхлээд байна. Түүнчлэн тэрээр улам илүү хүчирхэг залуу болсон байгаа.

BEAST-н түлхүүр гишүүн, жүжигчин гэсэн нэрээрээ нилээн дээрээс олны танил болсон Lee Kikwang одоо 25 настай. Хэрвээ жирийн нэгэн иргэн байсан бол одоо бол түүний нийгэмд анхны алхамаа хийх цаг нь юм. Гэхдээ нуруулаг биш бие, жижигхэн царай, хайр татам инээмсэглэл нь түүнийг жоохон хүүхэд шиг харагдуулна.
Хаврын анхны өдөр өнгөрөөд удаж байгаа ч, хүйтэн сэрүүн өдрүүд үргэлжилсэн 2 сарын энэ өдөр бид залуу хүү Lee Kikwang-тай уулзахаар студио дотроо хүлээж байлаа. Гэтэл студиод ирсэн тэрээр нилээд үг дуу цөөтэй, тохитой томоотой нэгэн байсан юм. Дэлгэцийн араас бол тэр ингэж харагддаггүй шүү дээ.
Зураг авалтын эцсийн шатны бэлтгэл ажил дуусах үеэр тэр сүүлийн бэлтгэлээ хангаж байхдаа гэнэт дэндүү нухацтай болчив уу гэмээр болж, хажуугаар нь явахдаа болгоомжтой байх хэрэгтэй мэт санагдуулаж байв. Зураг авалт, ярилцлага ойролцоогоор 4 цар үргэлжилсэн. Энэ хугацаанд бидний ажигласан Lee Kikwang-н бусдыг татах чадвар нь юу байсан бол? Түүний харц залуу хүүгийнхээс нас биенд хүрсэн хүнийх болж хувирч байсан тэр нэгэн үзэгдэл. Түүнтэй ярилцсаныхаа дараа бид түүнийг дэлгэцээр гардгаасаа илүү томоотой, эршүүд хүн юм байна гэдгийг мэдсэн юм.

Бялдаржуулагчийн үг
Lee Kikwang 2 долоо хоногийн турш эрчимжүүлсэн дасгал сургуулилт хийсэн бөгөөд удаан хугацааны турш дасгал хөдөлгөөн хийж байсан болохоор бие сайтай байсан. Тийм болохоор тэр жин хасахын хажуугаар булчингаа хэрхэн зөв хөгжүүлэх вэ гэдэг тал дээр илүү анхаарч ажилласан. Жингээ хасахдаа буруу аргаар ажиллавал булчин муудах аюултай байдаг. Lee Kikwang-н хувьд 3-4 кг хассан ч, ямар хувцас өмссөн байсан түүний мөр, гарын хэсэг нь барьсан харагдаж байлаа. Биен дэх өөхөө хассан ч булчингийн хэмжээ ихсэж хөгжсөн гэсэн үг юм.
Жин хасна гэдэг тийм хялбар зүйл биш болохоор хүмүүсийн ийтлэг ашигладаг арга бол тахианы цээжний мах иддэг. Зураг авалтаас 7 хоногийн өмнөөс тэр зөвхөн тахиан цээжний махтай хоол идсэн байсан. Мөн 3 хоногийн өмнөөс давс, нүүрс устай зүйлс идэхээ зогсоож, зөвхөн тахиан цээж мах, ногоо идэж, ус ууж байсан байна. Мөн зураг авалтын өмнөх шөнө орой 10 цагаас хойш юу ч уугаагүй гэж байсан.
Гэхдээ түүний хувьд өөрийгөө хянах чадвар нь сайн учраас шингэн зүйл уух тал дээр заавал хязгаарлалт тавих шаардлага байхгүй. Хүмүүс биеийн хөгжил сайтай хүнийг гэдэсний булчинтай байна уу, үгүй юу гэдгээр ойлгодог болчихсон. Ингээд тэрээр гэдэсний булчингаа илүү тодруулах үүднээс хөлөөрөө дүүжлэгдэн гэдэсний таталт хийх, гэдэсний таталт хийх дасгалуудыг өдөр бүр хийж байжээ.
Энэ 2 дасгалуудын хувьд аль аль нь удаан хугацаанд хийх хэрэгтэй байдаг дасгалууд. Суурь техникүүдийг хувьд тэр нилээд чадварлаг бөгөөд илүү шат ахисан дасгалуудын тал дээр ихэнхи бялдаржуулагч нараас ч илүү чадварлаг байсан. Бас нэг гайхшруулсан зүйл нь шат ахисан дасгалуудыг тэр үнэхээр сайн дагаж хийж байсан шүү.
Бялдаржуулагч Lee Eunchun

585x488xM.1425019807.9996.3

А: Сүүлийн үед өөрийг чинь олж уулзах хэцүү болжээ. Юу хийж, ямаршуухан байв?
BEAST амралттай байгаа болохоор ажил гэхээсээ илүү чөлөөт цаг илүү байдаг болсон. Чөлөөт цаг гарвал дуу бичих ажил дээрээ сууж, кино үзэж, дотны хүмүүстэйгээ уулзаж, тэдэнд цаг гаргаж байсан. тайвширч, өөртөө амралт өгөх цаг шүү дээ. Мөн түүнээс гадна мэдээж Men’s Health-н зураг авалтанд зориулж биеэ хөгжүүлэх тал дээр тулж ажилласан.

А: “Men’s Health”н зүгээс өмнө нь олон ч удаа хүсэлт явуулсан. Энэ удаагийн хүсэлтийг маань хүлээж авах болсон учир юу вэ?
Анх хүмүүс намайг биеийн хөгжил сайтай дуучин гэдгээр маань мэддэг байсан ч сүүлийн үед ажил маань багассан болоод ч тэр үү хүмүүс намайг мартаж орхисон юм шиг санагддаг. Нилээд хугацаа өнгөрсөн ч дахин нэг удаа хүмүүст харуулья гэж бодоод (инээв). Дээрээс нь намайг олон янзын зүйл хийгээсэй гэж хүссэн фенүүддээ зориулж энэ бүхнийг хийж байгаа юм.

А: Хүсэлтийг маань хүлээж авч оролцох шийдвэр гаргахад зураг авалтаас өмнө 2 долоо хоног л үлдсэн байсан шүү дээ. Ямар төрлийн дасгал сургуулилт хийсэн бэ?
Зураг авалтаас өмнө хувийн сургуулилтаа илүү эрчимжүүлсэн. Долоо хоногт 7 удаа 2 цагаар дасгал хийдэг. Өдөр болгон нь тус бүртээ 2 хэсгээс бүрдэнэ. Хамгийн сүүлд нь гэдэсний дасгалаар дуусгадаг юм. Илүү өөх гээд байх зүйл нээх байдаггүй болохоор аэрөбикийн дасгал хийнэ гэхээсээ илүү 7 хоногто нэг удаа хөлбөмбөг тоглодог.

А: Өөрийнхө биеийг юу гэж боддог вэ?
Ийм ч бай тийм ч бай, юутай угаасаа идэх дуртай юм болохоор нилээд амархан жин нэмчихдэг талдаа. Тийм болохоор байнга дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг. Сүүлийн үед илүү их идмээр байсан ч үйл ажиллагаа багатай байгаа болохоор зурагт үзэж байхдаа ч гэртээ гэдэсний дасгал хийж байгаа.

А: Хэзээнэс эхэлж дасгал хийх болсон бэ?
Дебют хийхээсээ өмнө, бэлтгэгдэж байх үеэсээ л. Дунд сургуулийн 3 юмуу ахлах сургуулийн 1-р анги л байсан байх. Бие жижигтэй байсан болохоор жижиг биетэй ч хүчтэй гэж харагдахын тулд булчингаа хөгжүүлэхийг хүссэн. Тухайн үед энэ нь бүжиг бүжиглэхэд ч тусалж, тайзан дээр гараад илүү дажгүй харагдахад ч нөлөөлсөн гэж боддог. Долоо хоног болгон 3-4 удаа хүндийн өргөлтийн дасгал ч бас тасралтгүй хийдэг байсан.

А: Дасгал хийж байхдаа юунд анхаарлаа төвлөрүүлдэг вэ?
Жоохон байхдаа цээжний булчингаа хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг байлаа. Цээжний булчин яаж хөгжиж, өөрчлөгдөж байгааг харах сонирхолтой байдаг байсан юм. Сүүлийн үед бол гэдэс болоод доод биеийн булчингийн дасгал хийх тал дээр илүү анхаардаг болсон. Цээж, гарын булчингаа байгаагаасаа илүү хөгжүүлж, томруулах юм бол хувцасны цаанаас тийм ч сайн харагдахгүй байдалд орно гэж сонссож байсан юм. Сайн бүжиглэж, хөлбөмбөг тоглохын тулд гэдэс, доод биеийн булчингийн дасгал илүү хийх шаардлагатай болсон л доо. Юу ч хийсэн бай тэнцвэрийг нь хадгална гэдэг маш чухал юм шиг санагддаг.

А: Ямар биетэй болохыг хүсдэг вэ?
Харьцаа сайтай бие. Хөнгөн жингийн боксчин, бөхчүүдийг харвал бие нь маш нарийн, жижиг харагддаг шүү дээ. Ямар өөх, таргалалт байхгүй. Тийм биеийг нь хараад атаархадаг ч, спортын тамирчин болохоор л тийм биетэй байх боломжтой байгаа гэж боддог.

А: Одоо байгаа энэ биеэ олж авахын тулд туулж ирсэн зүйлсээс хамгийн хэцүү нь юу байсан бэ?
Ганцаараа тэмцэх хэрэгтэй болдог нь. Хүссэн биеэ бий болгоно гэдэг нэг үгээр өөрөө өртэйгээ тулалдах л гэсэн үг. Бэлтгэгдэж байхдаа удаан хугацааны турш ганцаараа л хүндийг өргөлтийн дасгалуудаа хийдэг байсан. Уйтгартай шүү. Чимээгүйд зөвхөн өөрийн хийж байгаа зүйлдээ л төвлөрч юмаа хийнэ гэдэг сайхан ч, олуулаа бужигналдаж хөлбөмбөг тоглох нь илүү хөгжилтэй байдаг. гэхдээ одоо бол найзуудтайгаа, бялдаржуулагч нартай хамт дасгалаа хийдэг.

А: Дасгал сургуулилтаар дамжуулан илүү хөгжүүлэхийг хүсч байгаа зүйлээ нэрлэвэл?
Юуны өмнө, ихэнхи хүмүүсээс бага цагар унтдаг болохоор удаан ажилласан ч бага ядрадаг байхын тулд биеийн тэсвэр, тэвчээр (стамина)-ээ сайжруулахыг хүсдэг. Өөрт олдсон цагтаа олон зүйлийг хийж амжуулж чаддаг байвал гоё шүү дээ. Гэхдээ юу ч хийсэн бай тогтмол хийдэг байх нь чухал санагддаг, дасгал сургуулилт хийж улмаар биеэ хөгжүүлж чадаж байгаадаа баяртай байдаг.

А: Өөрөө тун шаргуу хүн шиг санагдлаа.
Тийм ээ. Ямар нэгэн зүйл дээр хараагаа онилох л юм бол “Оролдоод үзье” гээд байгаа бүх чадлаа дайчилж, бууж өгдөггүй талдаа хүн. Ямар нэг зүйлийг эхлүүлчихвэл төгсгөлийг нь үзэж “Aa, үнэхээр энэ хүртэл явах юм байна” гэж хэлэх хүртлээ тэр зүйлээ хийсээр лбайдаг. тэрнээс өмнө бол яасан ч бууж өгдөггүй.

А: 5-6 жил бэлтгэгдэж байхад шаргуу зан чинь тусалсан уу?
Мэдээж. Гэхдээ би өөрөө өөртөө ялагдах үнэхээр дургүй хүн л дээ.

А: Тэгэхээр их өрсөлдөгч, тэмцэгч талдаа байх нь ээ?
Тийм ээ. Бусад хүнд ч, өөртөө ч ялагдах дургүй. Гэхдээ зүгээр лэнхийнээр “ялагдах дургүй” гэсэн тэр талдаа л байдаг юм. Хүсэл шуналаа л тооцохгүй бол бусад зүйл дээр асуудалгүй ээ.

А: Өөрийнхөө тал дээр илүү шуналтай ханддаг зүйл байдаг уу?
Дуучин болон хөлбөмбөг тоглож байгаа тэр дүр зураг. Би сургуульд сурдаг байхдаа л хөлбөмбөг тоглох дуртай байсан. Дуучин болох хүсэл маань ихсэхээс өмнө хөлбөмбөгчин болохыг хүсдэг байсан юм л даа.

А: Бусад гишүүдтэйгээ хэрхэн таарч зохицдог вэ?
Цомгийн бэлтгэл ажилтай байхдаа ч, өөр ажилтай байхдаа ч гишүүдэтигээ адилхан л байдаг. Тэд нартай байхад заримдаа бид найз нөхдийн хувиар маш сайн хоорондоо таарч тохирдог бол заримдаа огтхон ч наозууд биш юм шиг байх үе ч байдаг, тухайн нөхцөл байдлаасаа л хамаарна даа. Юуны өмнө бид олонхийн саналаа дагах дүрмийг баримталдаг. Зарим нь надтай санал нийлэхгүй байсан ч, бусад гишүүдийн салан олонхи байвал, бид бүгд тэр саналийг дагана гэсэн үг. Дээрээс нь продюсерийн хувиар Junhyung ажиллахдаа ч дараагийн цомгоо аль чиглэлд байлгах вэ, ямар дүр зургийг гаргах вэ гэдгээ бид 5-тай ярилцаж байж шийддэг. Тиймдээ ч үр дүнд нь гишүүн бүрийн өнгө тэнд нь тусч өгч чаддаг юм болов уу гэж боддог доо.

А: Дуучин Lee Kikwang-н хувьд энэ жил хийхээр зорьж байгаа сорилт, зорилго юу вэ?
Өөрийн гэсэн дуунууд бичиж гаргах, мөн мэдээж жүжиглэх эсвэл мюзикалд тоглох. Боломж л байвал юу ч байсан хамаагүй оролдоод үзэхийг хүсч байна. Lee Kikwang гэдэг хувь хүн мөн BEAST-ийн гишүүн гэдэг утгаараа дахин нэг шат ахивал сайхан байх болов уу. Гэхдээ мэдээж хамгийн гол зорилго маань эрүүл саруул байх явдал.

585x490xM.1425019807.1784.6

Бигонохон ч гэсэн энэ хугацаанд Lee Kikwang өөрт төрсөн сэтгэгдлийнхээ талаар ийнхүү хүүрнэсэн юм. Түүнийг илүү жоохон хүүхэд шиг хүн байх болов уу гэж бодож байсан ч санаснаас минь илүү хэрсүү, том хүн шиг залуу байсан. Үргэлж хамтлагынхаа гишүүдийг манлайлж, урд нь гарч дагуулж явдаг нэгэн гэхээсээ илүү дунд нь хамт байж, хэрэгтэй үед нь гарч ирж шаардлагатай зүйлийг нь хийж өгдөг хүн шиг санагдсан. Нүүрэндээ инээмсэглэл дүүрэн сайхан сэтгэлтэй хүмүүст дуртай гэдгээ онцолж хэлж байснаас нь болсон ч байж болох юм. Сайхан сэтгэлтэй хүн гэж ямар хүнийг хэлж байна вэ гэж асуухад тэрээр тун энгийн хариулт өгсөн бөгөөд “Найдаж болох, хүнийг сайн сонсож чаддаг, түүнтэй хамт аливаа зүйлд санаа зовдог, бусдын талаар хов жив хөөцөлддөггүй” хүн гэсэн юм. Сайхан сэтгэлтэй хүн гэсэн тодорхойлолтоо хэлж байхдаа Lee Kikwang энгийн байдгаасаа илүү хурдан ярьк байлаа. Гэхдээ эдгээр зүйлсээ нилээд бодож тунгааж байж хэлсэн мэт санагдсан. Хэдий яриа маань энгийн байсан ч тэр өмнө байснаасаа өөр хүн болохыг хүсдэг мэт санагдаж байлаа. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж “Би ийм хүн болохыг хүсч байна” гэж бодоод энэ зорилгодоо хүрэхээр өөрийгөө дайчилдаг нэгэн. Бусдад халуун дотноор хандаж, ойртон очдог ч өөрөө өөртөө бол маш чанга хатуу шаардлага тавьдаг. Түүний хэлснээр “Дуусгахын тулд би ялах ёстой”. Өөрийгөө илүү хөгжүүлэхийн тулд өөртөө хэлдэг тэр үгс. Энэ бол Lee Kikwang-н амьдралын арга барил.

Бяцхан ярилцлага

Төрсөн огноо: 1990 он 3 сарын 30
Ах дүү: Доороо нэг эрэгтэй дүүтэй
Цусны бүлэг: А
Загварын стиль; Биед нь таарсан, биед эвтэйхэн чөлөөт
Хүмүүсийн таамагладаггүй сонирхол: Интерьер дизайн
Lee Kikwang-н өрөө: Энгийн өнгө холилдоогүй (хар & цагаан), улаан өнгийн жижиг оруулгатай, лего тоглоом өрөөстэй
Сүүлийн үед сонсохыг хүсдэг болсон үг: Сүүлийн үед тийм ч идэвхитэй биш байгаа болохоор фенүүд маань царайг маань хармаар байна гэж их хэлдэг болсон.
Эмэгтэйчүүдийг уургалах техник: Инээмсэглэл
Маргааш юу хийхийг хүсч байна: Амттай зүйл идэж, хөлбөмбөг тоглох
Яг одоо хамгийн ихээр идэхийг хүсч байгаа зүйл: Чүнмү кимбаб
Хаврын улиралд тохирсон санал болгомоор дуу: BEAST-н ‘So Hot’. Дууны үг нь хаварт тохирсноос гадна хөгжилтэй хип хоп дуу. Би зохиосон юм.
Дасгал хийж байхдаа сонсох дуртай дуу: Maroon5, Вruno Mars-н дуунууд
Шинээр хийж сурахыг хүсч байгаа зүйл: Skydiving
Хүндэлж, үлгэр дуурайл авдаг хүн: Дуу хөгжмийн тал дээр бол Usher

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “[Нийтлэл/ Kikwang] Men’s Health 0315 – Амьдрал? Тоглоомонд ялна гэдэг тоглоом дууссан гэсэн үг биш гэж би боддог! BEAST-н Kikwang-н дүрэм бол өөрөө өөрийгөө ялж эзлэн авах!

  1. Junhyung says:

    вуаа манай залуу чин ийм мундаг шд үнэхээр бодсоноос маань өөр байна шүү

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s