Junhyung: “BEAST-н шинэ цомог энэ зундаа багтааж гарах ба энэ удаад хэмнэлтэй, цоглог дуу байх болно”

510x585x004254110721

Cube TV-н хэвлэлийн бага хурлын үеэр Junhyung BEAST-н ээлжит цомгийн талаар цухуйлгаад амжсан бөгөөд энэ зундаа багтааж эргэн ирэх болно гэж хэлсэн байна.

Тэрээр “BEAST шинэ дуугаа энэ зун гаргах болно. Энэ удаагийн хувьд илүү хурдан хэмнэлтэй, сэтгэл сэргээсэн дуу байх болно” гэж хэлсэн бөгөөд цомгийн бэлтгэл ажлаа дуусгах шатан дээрээ явж байгаа гэдгээ ч нэмж хэлжээ.

Yong Junhyung-н “Good Life” нэвтрүүлэг нь Окинава-д хийгдсэн зураг авалтаар эхэлсэн байна. Энэхүү нэвтрүүлэг дээр тэрээр өөрийн хамтран ажиллагч, найз Kim Taejoo-тэй хамт аялж, BEAST-н цомгийн талаар яриа өрнүүлж буй байдал ч гарах юм.

Junhyung “Бид энэ зундаа багтааж шинэ цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нэвтрүүлэг маань дуунууд дээрээ ажиллаад явж байх үед хийгдсэн болохоор бид дуу хөгжмийн талаар ч нилээдгүй их зүйл ярьсан байгаа.” гэжээ.

“Good Life” нэвтрүүлэг дээрээ тэр шинэ цомгийхоо талаар тийм ч их зүйлийг цухуйлгаагүй болов уу. Тэрээр “Бид 2 хоорондоо дуу хөгжмийн талаар маш их зүйлийг ярилцдаг ч камерийн өмнө бас тэгж их яриад байдаггүй. Бидний гаргах шинэ дууг чих тавин хүлээж байгаа хүмүүс цөөнгүй байгаа болов уу гэж бодож байгаа ч бид бараг дуусч байгаа болохоор дахиад жоохон л хүлээгээрэй гэж хэлмээр байна” гэсэн байна.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Junhyung: “BEAST-н шинэ цомог энэ зундаа багтааж гарах ба энэ удаад хэмнэлтэй, цоглог дуу байх болно”

  1. nani1219 says:

    Юүүю хүлээж тэсэхгүйнээ

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s