Junhyung: “Sungjae-н жүжиглэлтийг хараад үнэхээр гайхсан шүү”

14358140502007117

Тун удахгүй Cube Ent-аас өөрийн гэсэн нэрийн нэвтрүүлгүүдийг цацаж эхлэх гэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан өчигдөр хэвлэлийн бага хурлаа хийсэн юм. Энэхүү хэвлэлийн бага хуралд Junhyung, түүний найз, хамтран ажиллагч Taejoo, BtoB, CLC нар оролцсон.

Хэвлэлийн бага хурлын үеэр Junhyung Sungjae-н кинонд тоглосон талаар дурьдаж өнгөрсөн байна.

Түүнээс “Жүжиглэлтийн талаар Yook Sungjae-тэй ярилцаж, яриа өрнүүлж байсан удаа бий юу?” хэмээн асуухад “Яг үнэнээ хэлвэл BtoB сүүлийн үед нилээд завгүй ажиллах болж, бид дор дороо л өөрсдийнхөө ажилд дарагдчихсан явж байдаг болохоор тэр болгон тааралдаж уулзаад байдаггүй. Гэхдээ би Sungjae-н тоглосон олон ангит киног үзсэн. Үнэхээр гайхмаар хэмжээнд сайн тоглосон байсан шүү. Энэ эрчээрээ явбал сайн үр дүнд хүрэх байх гэж бодож байна. Түүнийг хажуунаас нь дэмжиж байх болно” хэмээн хариулсан байна.

Эдгээр болон бусад зүйлсийн талаар хэвлэлийн бага хурал дээр яригдсан бөгөөд дараа дараагийн мэдээллүүдээр та бүхэнд хүргэх болно ^^

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s