CUBE TV гэж юу вэ? Юу юу гарах вэ?

CI4jZp2UcAAnJzK

Cube Ent маань салбарынхаа томоохон нэр бүхий комапни болох iHQ-тэй хамтран ажиллах болоод багагүй хугацаа өнгөрч байна. iHQ нь энтертайнмент, тэр дундаа телевиз, кино салбарт илүү тулгуурлан ажилладаг том газар гэхэд хлсдэхгүй.

Мөн саяханаас Cube маань CUBE TV хэмээх зүйлийг гаргаж ирж олон янзын нэвтрүүлгүүдийн сураг сонсогдох болоод байгаа. Энэ нь Cube болон iHQ нарын хамтын ажиллагааны нэг илрэл болж байгаа юм. Тэгэхээр энэ нь чухам юу болох, үүнд юу юу багтаж байгаа талаар өөрийнхөө ойлгосон хүрээнд багахан танилцуулга хийвэл зүгээр юм болов уу гэж бодлоо.

CUBE TV нь зөвхөн CUBE ENT-н уран бүтээлчдэд зориулагдсан TV суваг гэхэд буруудахгүй болов уу. Cube Ent-н уран бүтээлчдийн төрөл бүрийн нэвтрүүлэг энэхүү сувгийн дор та бдэнд хүртээл болох юм.

Энэхүү суваг, нэвтрүүлгүүд маань энэ 7 сараас эхлэн албан ёсоор нээлтээ хийж байгаа бөгөөд BEAST, 4minute, BtoB, CLC нарын тус тусын нэвтрүүлэг эхний ээлжинд цацагдаж эхлэх болно.

BEAST-н хувьд эхний удаад бүтэн хамтлагаараа оролцохгүй бөгөөд “Yong Junhyung’s GOOD LIFE” гэсэн нэрийн дор Junhyung болон түүний найз, дуу зохиогч Taejoo нар энэ удаагийн нэвтрүүлгийн гол дүрүүд байх юм. Тэд Японы Окинава арал дээр очин амарч, мөн дуу хөгжмийн талаар ярилцаж, ажлаа хийж байгаа дүр зураг нь энэхүү нэвтрүүлэгт буусан байх юм байна.

Нэвтрүүлэг гарах цагийн хуваарь: 7 хоног бүрийн 3 дахь өдөр 19:00 цагаас

4minute-н хувьд “4minute’s Video” гэсэн нэртэй реалити нэвтрүүлэг гарах бөгөөд реалити нэвтрүүлэг гэдэг утгаараа тэдний 7/24 юу хийж байдаг болох гээд бидний тэр бүр мэдэж, үзэж чаддаггүй дүр зургийг гаргах болно гэсэн шүү.

Нэвтрүүлэг гарах цагийн хуваарь: 7 хоног бүрийн 1 дэх өдөр 16:00 цагаас

BtoB-н хувьд “BTOB SHOW” гэсэн реалити нэвтрүүлэг байх бөгөөд тэдний хэлж буйгаар бол өмнө нь харж байгаагүй хөгжилтэй, сахилгагүй тэр дүр төрхийг нь харуулах болно гэж байсан.

Нэвтрүүлэг гарах цагийн хуваарь: 7 хоног бүрийн 6 дахь өдөр 20:00 цагаас

CIpINNkVEAEUILY

CLC-ийн хувьд гэвэл “CLC’s BEAUTIFUL MISSION” гэсэн нэртэй байх бөгөөд нэвтрүүлүүд дээр тэдэнд төрөл бүрийн даалгавар өгч, тэдний тэрхүү даалгаваруудаа хэрхэн биелүүлж буй талаар гарах юм байна.

Нэвтрүүлэг гарах цагийн хуваарь: 7 хоног бүрийн 3 дахь өдөр 20:00 цагаас

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “CUBE TV гэж юу вэ? Юу юу гарах вэ?

  1. nani1219 says:

    Баярлалаа энэний талаар яг сайн ойлгож өгөхгүй байсын

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s