[Ярилцлага] BEAST “DAZED” сэтгүүлийн 8 сарын дугаарт

786x523x6

7

Yoon Doojoon

А: Яагаад BEAST-тэй ярилцлага хийх болгонд “Бид давж гарч чадсан”, ” Бид нар азтай байсан” гэсэн үгс байнга гарч ирдэг юм бол?
DJ: Бид нар давж гарч, азтай байсан болохоор л тэр. Бид нар зөв цагтаа дебют хийж, өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа биш гэж үү.

А: MBLAQ, 2NE1, 4minute зэрэг алдартай хамтлагууд ч бас тухайн үед дебют хийж байсан. Хүмүүсийн анхаарал бүгд зөвхөн та нар дээр л тусах хэмжээнд хүртэл зөв цаг бол биш байсан санагдаж байна.
DJ: Тухайн үедээ тийм байсан ч одоотой харьцуулахад хамаагүй дээр байсан. Сүүлийн үед бол өөрийн чинь хэлснээр унтаад сэрэхэд шинэ хамтлаг дебют хийдэг болсон байна лээ.

А: Тэрний ачаар одоо зөндөө олон дүү/залүү уран бүтээлчидтэй болсон байна. Дебуйт хийснээс хойшхи 7 жилийн дараа Yoon Doojoon-д гарсан хамгийн том өөрчлөлт юу байсан бэ?
DJ:Илүү том хүн болсон гэх үү. Хэдэн нас ахисан болохоор тийм байж болох ч хавцалын ирмэг шиг байдалд тэвчиж, тэсэж, тэмцэж байсан болохоор тийм байж болох л юм.

А: Том хүн болсон чинь ямар мэдрэмж төрж байх юм?
DJ: Илүү цэгцэрч, нямбай болсон юм шиг санагдсан. Заавал оролцож, анхаарах шаардлагагүй зүйлсээ зүгээр л орхиод явуулдаг болсон.

А: ‘Бууж өгсөн олон зүйлс олон бий’ гэж байхыг сонссон.
DJ: Сайн сайхан зүйлс сайн сайхан л байдаг. Шулуухан хэлэхэд заримдаа жижиг сажиг, чухал биш зүйлс юу ч биш хоосон зүйл байх нь бий. Би өөрөө жижиг зүйл байсан ч нухацтай тунгааж боддог талын хүн болохоор эргээд тэр нь намайг хэцүү байдалд оруулах явдал байдаг байсан. Одоо тэгэхээ больсноос хойш илүү сэтгэл амар байж чаддаг болсон.

А: Энэ удаагийн эргэн ирэлт чинь өмнөхөө бодвол илүү хурдан болж байна? Санааг чинь зовоож байгаа зүйл байгаа юу?
DJ: ‘ Үйл ажиллагаа маань зугаатай, хөгжилтэй биш бол яах вэ?’ Цомог маань сайн зарагдах уу үгүй юу гэдэг бидний санаа зовох хэрэгтэй юм биш. Гол нь бид нар өөрсдөө хөгжилдөж, үүнээсээ эрч хүч мэдэрч чадаж байна уу үгүй юу гэдэг байгаа юм.

786x1179x5

Yong Junhyung

А: Энэ удаа ч бас цомгийнхоо бүх дууг бичиж, ажилласан байсан.
JH: Энэ удаа цомог дээрээ ажиллахдаа тийм хүнд биш, өдөр бүр тохиолдож байдаг зүйлсийг сэдвээ болгож хийхийг хичээсэн. Тэр бүр нүдэнд тусдаггүй зүйлс, жижиг өгүүлэмжүүдийг эвлэгхэн илэрхийлэхийг хүссэн гэх үү дээ. Дууны үгс ч ойлгоход тийм ч хүнд биш байх болно. Олон янзын зүйл хийж үзсэний дараа, эсрэгээрээ энэ нь илүү хэцүү ч юм шиг санагдсан шүү.

А: Энэ удаагийн цомгоо хүнд, хэцүү биш байлгахаар шийдсэн гэсэн үг үү?
JH: Тийм ээ. Цомгийн нэрнээсээ ч энгийн “Ordinary”. Гэхдээ title дуугаа сонгоход хэцүү байсан шүү. Хийж дуусгасан нилээд олон дуу байсан. Тэгсэн хамгийн сонирхолгүй нь хамгийн эхэнд бичсэн дуу маань сонгогдчихсон.

А: Нээрээ л тэгсэн байна даа
JH: Харин тиймээ. Анх зүгээр л бичээд үзье гээд бичсэн дуу маань 2 сарын дараа сонсоход өөрөөр сонсогддог юм байна лээ. “Аа, яг энэ чинь” гэсэн бодол төрөөд л тэр дуугаа 4 цагийн дотор бичиж дуусгасан даа.

А: “Хэдхэн цагийн дотор дуусгасан” гээд л амжилттай, сайн дуу их бичээд тэр талын туршлага их хуримтлуулсан бололтой.
JH: Хаха. Юутай ч өнгөрсөн жил гарсан 12:30-тай харьцуулвал энэ удаагийн дуу илүү бага “уйлмаар” дуу болсон.

А: ‘Уйлмаар’ гэдэг нь ямар утгаар юм бол?
JH: Миний нилээд их хэрэглэдэг хэллэг л дээ. BEAST-н дуунууд ихэвчлэн гунигтай, шархалсан сэтгэлийн талаар байдаг. “Энэ арай л дэндүү гунигтай юм биш үү” гэж бодсон ч гэсэн хүмүүс BEAST-ээс чухам ямар зүйл хүлээж байгаа вэ гэдгийг бодохгүй өнгөрөөж болохгүй дээрээс нь тухайн төрлийн сэтгэл хөдлөлийг манай дуунуудаас хүлээж байдаг юм шиг санагддаг.

А: Хүмүүс BEAST-ээс ямар мэдрэмж, өнгө төрхийг хүлээж байдаг гэж боддог вэ?
JH: Хүмүүс хичнээн BEAST-г үзүүлбэр үзүүлэхдээ дутуу зүйлгүй, бүх зүйл нь бүрдсэн гэж боддог байж болох ч бид нар зүгээр тайзан дээр гараад л гялтганаж гялалзсан бүжиг бүжиглээд л явж болохгүй шүү дээ. Жишээ нь гэвэл, манай ихэнхи дуунууд дууных үгс нь гүн утга агуулсан, сонсоод ямар нэг зүйл бодмоор болгодог. Тэр нь өөрөө манай дуу хөгжмийн өнгө гэх үү дээ. Тийм болохоор энэ удаад адилхан “сэтгэл шархалмаар” байсан ч нэг ёсондоо “сэтгэл сэргэмээр” шархалалт гэх үү дээ. Одоо ингээд сонсохоор бууж өгөхгүй байж магадгүй л юм, гэхдээ сонсоод үзвэл юу гэх гээд байгааг маань ойлгох байх.

А: Сүүлийн үед idol-ууд уран бүтээлч тал руугаа шилжиж орох нь ихэссэн байна. BEAST хаана нь зогсож байгаа бол, idol уу, уран бүтээлч үү?
JH: Би хамтлагын гишүүдээ хараад “Ямар нэг онцолсон ганц зүйлийг л дагнан эцсийг нь хүртэл хийхийг хүсдэг баг биш дээ” гэж боддог. Бд нар тийм амар хялбар биш цаг хугацааг даван туулж, өөрсдийгөө дуучид болохоор хүмүүс гэдгийг ч мэдэхгүй явж байсан улс шүү дээ. Уран бүтээлж болж өөрчлөгдсөн эсэхээ мэдэхгүй ч, дебют хийх үедээ хийхийг хүсч байсан тэр зүйлдээ хамаг байгаа бүхнээ зориулж байсан зүйлээ хэрэгжүүлж, тэр маань биднийг өдий хүртэл замыг туулахад хүргэсэн гэж боддог.

3

Lee Kikwang

А: Өчигдөр орой гадуур алхаж байгаа зургаа SNS-дээ тавьж байсан. Хаагуур явсан юм бэ?
KK: Гэрийнхээ ориолцоо Ttukseom парк-д. Хөгжим сонсонгоо тэрүүгээр ойр ойрхон алхадаг юм.

А: Ингэж “гэгээрсэн” хүн гэж төсөөлж байгаагүй юм байна. Гадуур алхаж байгаа зураг, тэнгэрийн зураг их байдаг юм байна лээ.
KK: Би Kwangju-д төрж, эмээ өвөө дээрээ Naju-д өссөн болохоор хөдөө тосгоны үзэмж, байгалийн өнгөнд дуртай болчихсон юм л даа.

А: Одоо “Mrs Cop” олон ангит кинонд тоглож байгаа байхаа? Жүжигчин Kim Hee-ae-тэй сайн таарч, зохицож байгаа гэж сонссон.
КК: Тийм шүү. Өмнө ажиллаж байсан кинонуудаас маань өөр, илүү нухацтай, хүнд дүрийг гаргах болохоор хүлээлт маань ч илүү их байгаа шүү.

А: Бидний хэлж сурснаар хөгжөөгч уран бүтээлч гэсэн үгэнд Lee Kikwang их дөхөж очдог. Дуучин, жүжигчин, хөгжөөнт нэвтрүүлэг, хөтлөгч гэх мэтчилэн олон талбарт гар хүрсэн шүү дээ.
КК: Хичнээн idol нэрээр дебют хийсэн ч гэсэн хүмүүсийн өмнө өөрийгөө нээж харуулах олон боломж олгосонд маш ихээр талархаж явдаг ч, нөгөө талаар энэ тийм ч хялбар зүйл биш. Ямар ч туршлагагүй, нэг инээдтэй төрхөө хүмүүст харуулаад явж чадахгүй шүү дээ. Тийм болохоор жүжиглэхдээ “Би жүжигчин болж дебют хийсэн”, хөтлөгч хийхдээ “Би хөтлөгчөөр дебют хийсэн” гэж дотроо боддог.

А: Юутай ч юу юунаас илүү одоо дуучин Lee Kikwang гэдэг төрхөө харуулах гэж байгаа биш гэж үү.
КК: 2 хоногийн өмнө гэнэт усанд орж байгаад “Аа, тайзан дээр гарч дуулах юмсан” гэж бодож байлаа. Хурдхан шиг л тайзан дээр гарч дуулах юмсан гэж бодож байна.

8

Yang Yoseob

А: Yang Yoseob гэж бичээд хайхад “Masked Singer” нэвтрүүлэг хайлтын утганд гарч ирж байсан. Өөрийг чинь тэр нэвтрүүлэгт оролцох юм байх гэж бодтол оролцохгүй юмаа.
YS: Огт тэр талаар бодож үзээгүй ч юм биш л дээ. Яг үнэндээ бага зэрэг аймар санагдаад. Хичнээн өөртөө итгэлтэй байлаа ч, зөвхөн хоолойгоороо ялах, ялагдахаа шийднэ, аймар биш гэж үү. “Юу ч үгүй нураад унавал яана” гэж бодогдоод.

А: Гэхдээ “сайн дуулдаг” хүмүүст бол харин ч 2 үзүүрийг нь ирлэсэн илд шиг байх юм биш үү.
YS: Өмнө нь миний зорилго “сайн ажиллах/ нэр хүндтэй болох” байсан бол одоо “сайн дуучин” болох нь зорилго минь болсон. “Mask Singer”-г үзсэн ч тэр, янз бүрийн шалгаруулалттай нэвтрүүлэг үзсэн ч тэр, мундаг дуулдаг хүмүүс олон юмаа гэж боддог. Тэрийг үзээд би ч гэсэн өөрийгөө сайн хөгжүүлж, хичээллэх хэрэгтэй юм байна гэж боддог.

А: Санаа зовох зүйл ихтэй байдаг юм шиг санагдлаа.
YS: Сүүлийн үед хиймэл, гүн гүнзгий зүйл их бодогдох болоод сүүлийн үед санаа зовох юм жоохон ихэссэн. Хэрэгтэй хэрэггүй зүйлст санаа зовчих гээд байдаг талдаа хүн юм шиг байгаа юм. Энэ бүх зүйлсийн талаар санаа зовохийн хажуугаар яаж тэр бүхнийгээ биелүүлэх вэ гэдэг бага багаар давж гарах хэрэгтэй зүйл маань л юм шиг байгаа юм. Бүх зүйлээ сайхан цэгцэлнээ.

А: Санаа бодлоо дагаад ч тэр үү царай чинь бага зэрэг ядарсан харагдаж байна?
YS: Аан тэр цагийн зөрүүнээс л болсон хэрэг. Doojoon-тэй хамт “Let’s Eat”-н тусгай анги гэж “Let’s Eat with My Friend”-н зураг авалтанд орсон. Дэлхийг тойрон аялангаа амттай хоол иддэг нэвтрүүлэг болохоор зөндөө ч их идэж, зөндөө ч их хөгжилдсөн дөө.

1

Son Dongwoon

А: Япон дахь соло цомог чинь амжилттай байсан гэж сонссон
DW: Энэ цомог миний үнэхээр хамаг хүчээ дайчлан бэлдсэн цомог байсан. 6, 7 дугаар сард Япон дахь үйл ажиллагаа гээд нилээд завгүй байлаа. Хурдны галт тэргээр амьд тогтолотоос тоглолт руугаа явж, ТВ нэвтрүүлэгт оролцож, фенүүдтэйгээ уулзаж, хэдхэн хоногийн турш үнэхээр харвасан сум шиг л өнгөрсөн дөө. Тэрнээсээ болоод өндөр халуурч, эмнэлэг хүртэл явсан ч тийм ноцтой юм биш гэсэн, тэгсэн Солонгост эргэж эрээд харин ч бүр хоосон санагдсан шүү.

А: Dongwoon-аа чамайг өөрийнхөө дууны үгийг бичдэгэ гэж мэдээгүй юм байна. “Хөдөлгөөнгүй зурган дахь этгээд мэт” гээд л их уянгын найраглалтай бичсэн байна лээ.
DW: Хаха. Хүмүүс тэр талаас нь биш энгийн хайрын дуу гэж хүлээж авч, сонсоосой гэж хүсч байна. Өөрийгөө аз жаргалгүй, гунигтай байна гэж бодож байгаа хүмүүс сонсоод өөрийгөө үзэсгэлэнтэй, юу ч болсон, юу ч байсан та хийж чадах болно гэсэн үгсийг хэлэхийг хүссэн юм.

А: Ганцаарчилсан үйл ажиллагаа явуулж, түүгээр ч барахгүй гадаадад үйл ажиллагаа явуулснаар сурч авсан зүйл тань юу байсан бэ?
DW: “Зүгээр энэ хэвээрээ байж болохгүй юм байна” гэдгиг ойлгож авсан. Бид 6 бүгд хамт байхдаа бие биенийхээ дутагдалтай талыг нөхөж байдаг бол ганцаараа байхад дутагдалтай талууд маань бүгд ил гарч ирдэг.

А: Ганцаардаж байсан уу?
DW: Солонгос руу ирж буцаад, гишүүдтэйгээ, гэр бүл, найз нөхөд маань хажууд байсан болохоор ганцаардсан юм нээх байгаагүй ээ.

А: Найуудтайгаа ойр ойрхон уулздаг уу?
DW: Өөр өөр янз бүрийн нөхцөл байдлаас болоод бодол санаа тэрийгээ дагаад өөрчлөгдөж байдаг – Энийг тэгж сайн ойлгодоггүй байсан юм. Гэхдээ сүүлийн үед найз нарынхаа яриаг чимээгүй сонсоод л суух дуртау хүн болсон доо.

2

Jang Hyunseung

А: Өөрийн чинь жинхэнэ төрх их амгалан, тайван хүн гэж сонссон.
HS: Тийм ээ. Мэдрэмж багатай маань миний нэг сул тал гэхүү дээ.

А: Энд тэнд ямар нэгэн зүйлд захирагдаж явснаас тэр нь дээр ч юмуу
HS: Үгүй ээ, яахав, заримдаа эргэн тойронд байгаа хүмүүстээ дотроо бодогдож байгаа зүйлээ харуулж чаддаггүй болохоор гэмших үе байдаг л юм.

А: Гэхдээ дуучин, урлагын хүн мэдрэмж хомс байна гэж байж болно гэж үү?
HS: “Мэдрэмж”, “Сэтгэл хөдлөлтэй” гэдэг 2 өөр зүйл гэж боддог. Тухайн зүйлийг ойлгож, дагаснаар ойлгож мэдэрч авах боломжтой бөгөөд үүнийгээ тайзан дээрээс эсвэл клипээр дамжуулан тухайн сэтгэл хөдөлөийг дамжуулж хүргэх боломжтой гэж боддог юм.

А: Энэ удаагийн тайзан дээрхи үзүүлбэрүүдээс Jang Hyunseung-н ямар талыг олж харж болох бол?
HS: Мм, илүү цэгцэрч, өөрийгөө зөв илэрхийлэхийг хүсч байна.

А: Хэрвээ ямар нэгэн зүйл сэтгэл шулуудаж, онилвол юу ч байсан сайн хийж чаддаг хүн шиг санагдсан.
HS: Тийм байвал үнэхээр гайхалтай шүү. Зөвхөн дуулж, бүжиг бүжиглэх ч биш өөрөө өөрийнхөөрөө тайван амгалан амьдрах. Энэ удаад тийм байдлыг гаргаж ирэхийг хичээнээ.

А: Сүүлийн үед хамгийн их харамсаж байгаа зүйл чинь юу вэ?
HS: Нас.

А: Нас аа?
HS: Илүү залуу байсан бол гэж хүсч байна. Жоохон байхдаа хурдан том болохыг хүсч байсан бол одоо бол залуу нас бол үнэхээр хамгийн хүчтэй, том зэвсэг юм байна гэдгийг ойлгож ухаарч байна. Ямар ч юмнаас айж хулчийдаггүй, бүхнийг бодитоор харж, юу ч хийсэн хэзээ ч оройтоогүү байх тэр нас. одоо бол аль хэдийн тэр шугамыг давчихсан болохоор заримдаа айх эмээх үе гардаг юм.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “[Ярилцлага] BEAST “DAZED” сэтгүүлийн 8 сарын дугаарт

  1. nani1219 says:

    Ахх энэ ярилцлагыг уншхад л залуус маань бүгд насанд хүрсэн том залуус болжээ гэдэг нь харагдаж байна шүү илүү буурь суурьтай аливааг бодож тунгаах нь ч тэр өмнөхөө бодвол тэс өөр нухацтай болжээ

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s