150718 Son Dongwoon, ‘Masked Singer’ BEAST-н макнаэ-н өсөлтийг харуулах нотолгоо болов

ZXvtRE7

“Дебют хийснийхээ дараа олон ч удаа намайг дуулж чаддаггүй гэж хэлж байхыг сонссон, тэгээд хүмүүсээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хичээллэж, хүчээ дайчилсан. Энэ удаагийн тайзан дээрхи үзүүлбэр маань жоохон ч гэсэн минийх талаархи хүмүүсийн нэгэнт тогтсон тэр бодлыг өөрчилж чадах болов уу гэж найдаж байна. Хүмүүсийн өгсөн зөвлөгөө, хэлсэн үгнүүдийг хүлээн авч, улам сайн, сайжирсан дуучин болохыг хүсч байна” – Son Dongwoon, “Masked Singer”

Son Dongwoon өөрийнхөө сайжирсан төрхийг хүмүүст батлан харуулж чадлаа. Өнгөрсөн 16-ны өдөр гарсан MBC-н “Masked Singer” нэвтрүүлгийн дугаарт тэрээр өөрийнхөө хэрхэн сайжирч, хөгжсөн болохоо бусдад харуулж чадсан юм. Эхний шатан дээрээ тэрээр дуучин Alex-г буулгаж авч, 2 дугаар шатандаа 48:51-н харьцаагаар энэ тэнцүү өрсөлдсөн. Тэрээр 2 дугаар шатандаа Cho Kyu-man-ий “I’ll give you Everything” дууг дуулсан бөгөөд Kim Hyungseok хөгжмийн зохиолч “Дуулах техник чухал хэдий ч шулуухан, хөнгөн дуулалт нь хүний сэтгэлийг илүү хөдөлгөх нь байдаг. Энэ дууг үнэхээр цэвэрхэн, сэтгэл хөдөлгөмөөр дууллаа.” гэсэн юм. Мөн шүүгчдийн нэг Yoon Ilsang “Үнэхээр тэнгэрлэг, цэвэрхэн, цэвэр үзүүлвэр байлаа” гэсэн дүгнэлт хийсэн.

Гэхдээ энэ дунд Yoon Ilsang “Энэ оролцогч маань их ганцаардмал хүн шиг санагдлаа. Энэ дууг ганцаараа дуулан бэлдэж байгаа дүр зураг нүдэнд харагдаж байна.” хэмээн онцлон хэлж байлаа. Son Dongwoon энэхүү дуугаараа өөрийнхөө чин сэтгэлийг хүмүүст хүргэсэн болов уу гэж бодно. Дебютийнхээ дараах сонссон олон шүүмжлэлийн дараа тэрээр тасралтгүй хамаг хүчээ дайчлан ажилласан дуучин болсон байна. BEAST-н дебют дуу Bad Girl дээр хамгийн бага хэсгийг авч байсан Son Dongwoon, 6 жилийн дараа гол хоолой Yang Yoseob-ийн өндөр өнгүүдийг авч, гол хэсгүүдийг дуулж байна. Түүний энэ гялалзсан энэ өсөлтөөс харахад Son Dongwoon хичнээн удаан ганцаараа хичээллэн сургуулилж, хүчээ дайлчилсан бол.

Хамтлагын гишүүд нь ч Dongwoon-ий хичээл зүтгэлийг баталсан юм. YeY-н үзүүлбэрийн үеэр 10Asia-тай хийсэн ярилцлагынхаа үеэр Yong Junhyung “Dongwoon-ий Япон цомог дээр нь хамт ажиллаж байхдаа олон удаа мэдэрсэн, түүний хичнээн их хичээллэж сургуулилт хийснийг. Түүнд бичсэн дуугаа өгөхөд тэр хамгийн олон удаа сонсож, тэр дуун дээр сургуулилт хийчихээд ирдэг байсан. тэгээд ирснийхээ дараа ‘Ингэж дуулвал ямар вэ? Би ингэж дуулах хэрэгтэй юу?’ гэж асуудаг. Миний зүгээс бол тэр нь маш сайн хэрэг, найдаж итгэж болохоор хүн шүү дээ.” хэмээн түүний хөдөлмөрийг үнэлэн ярьсан юм.

Son Dongwoon-ий “Masked Singer” нэвтрүүлгээр дамжуулан харуулахыг хүссэн зүйл нь өөрийнгөө хэрхэн сайжирсныг харуулах байсан биз. 10Asia-тай саяхан хийсэн уулзалтынхаа үеэр Son Dongwoon “BEAST-н гол ачааг Yoseob ах авч явдаг хэдий ч, түүний дэргэд, ард нь ингэж дуулдаг гишүүд нь хамт байдаг юм шүү, тэр хослол, хамтын ажиллагаа нь BEAST-н урагш явах хүч нь болдог юм шүү гэдгийг харуулахыг хүссэн юм.” гэж хэлж байсан. BEAST-д гол хоолой Yang Yoseob-с гадна Yoon Doojoon, Lee Kikwang, Jang Hyunseung, Yong Junhyung дээрээс нь Son Dongwoon гээд тэд бол гишүүн бүр нь гайхалтай авьяас, чадвараар дүүрэн хамтлаг.

Реппер Yong Junhyung нь BEAST-н цомгийг бичиж гаргадаг уран бүтээлч бөгөөд бусад гишүүд нь ч бүгд соло цомог гаргаж, ганцаарчилсан үйл ажиллагаа явуулах суурь чадвар, чадалтай хүмүүс. Son Dongwoon ч бас өнгөрсөн 7 сард Япон цомгоо гаргасан. Түүний “KIMISHIKA” нэртэй соло цомог нь Орикон өдөр тутмын чартад #3-т орж, Tower Records-н борлуулалтын чартад #2-т орсон. Ганцаарчилсан үйл ажиллагааныхаа талаар тэрээр “Хөгжилтэ сонирхолтой зүйл байхын хажуугаар хэцүү зүйлс ч байсан. 6-уулаа хамт байхдаа үзүүлж чаддаг тэр хүчийг ганцаараа авч гарна гэдэг хэцүү байсан. Авьяас чадвар, ерөнхий уур амьсгал гээд надад дутаж байгаа зүйл олон байгааг олж харсан. Яг үнэнээ хэлэхэд өөртөө итгэх итгэл маань тийм их биш байсан ч, ганцаарчилсан үйл ажиллагаагаа явуулж, “Masked Singer” нэвтрүүлэгт ороод өөртөө итгэх итгэлээ олж авсан. Сүүлийн үед дуулах гэдэг зүйлээс хөгжилтэй сайхан зүйл мэдрэхгүй байгаа юм шиг санагдаж байсан ч, энэ нэвтрүүлэгт бэлдэж байх үе дахиж хамаг хүчээ дайчлан ажиллах эрч хүчийг өгөх шиг болсон” хэмээн ярьж суусан юм.

Son Dongwoon өөртөө итгэх итгэлээ олж авсан нь сайн хэрэг. Олон ч хүмүүс түүний хоолойг таньсан байсан. Далайн Ханхүү эхний бадгаа дуулж эхэлх үед л фен биш хүмүүсээс эхлүүлээд л Son Dongwoon байх хэмээн таамаглаж байсан юм. Түүнийг Son Dongwoon гэдгийг мэдмэгц хайлтын систем дээр түүний нэр огцом дээш гарч ирж, хүмүүсийн хичнээн их анхаарал хандуулж буйг нотолсон. Son Dongwoon “Царайгаа харуулж, өөрийгөө ил гаргахаас өмнө шүүгчдээс нэг нь ч миний нэрийг дурьдаагүй. Тийм болохоор бусад хүмүүс ч гэсэн мэдээгүй байхдаа л гэж бодож байсан. Нэвтрүүлэг цацагдаж байхыг үзээд сандарч байсан ч эхний дахилтыг дуулж эхэлмэгц нэрийг маань дурьдаж эхлэх хүмүүс гарч ирсэн болохоор , өдийг хүртэлхи үйл ажиллагаа, хүч хөдөлмөр маань хий хоосон зүйл биш байсан юм байна гэдгийг мэдсэн. Зөвхөн миний гэсэн хоолой, хоолойн өнгө байгаа юм байна гэдгийг мэдэх үнэхээр сайхан байсан” гэсэн юм.

Өөрийн ганцаарчилсан үйл ажиллагааныхаа талаар ярьж байхдаа илүү хариуцлагатай нэгэн болж төлөвшиг хүсэлтэй байдгаа нуугаагүй юм. Тэрээр “BEAST дотроо бол өхөөрдөн байхыг хүсвэл тэр хүссэн төрхөө харуулах боломжтой байдаг. Гэхдээ ганцаараа бол үүрэх хариуцлага маань дэндүү том. Японд үйл ажиллагаагаа явуулж байхдаа хэлж байгаа үг болгондоо анхаарах хэрэгтэй байдаг байлаа, хийсэн бүх зүйл маань миний хариуцах зүйл болохоор тэр шүү дээ. Тийм ч амар байгаагүй ээ. BEAST-д бол Son Dongwoon нэгэн хөвгүүн бол ганцаараа байхдаа залуу, эр хүн болдог байлаа. Хөвгүүний хувиар ч, залуу, эр хүний хувиар ч тэр өөригөө харуулах нь сайхан гэж бодож байна. Ганцаараа байхдаа бол илүү эр хүн шиг, төлөвшсөн төрхөө харуулахыг хүссэн. ” гэсэн юм.

Фенүүдийнхээ талаар ярьж байхдаа тэдэнд талархахаа мартаагүй бөгөөд өөрийнхөө хөгжиж дэвшиж, урагшлах хүч нь тэдгээр фенүүд нь гэдэгт итгэдэг болохоо хэлсэн. Тэрээр фенүүддээ хандан “Хоолойг минь таньсанд баярлалаа, ганцаараа үйл ажиллагаа явуулж байхад минь дэмжиж байсанд баярлалаа. Фенүүд маань дуулах болсон шалтгааны минь талаас илүү хувийг эзэлдэг. Миний дуулахыг сонсдог хүмүүс байдаг учраас, миний өөрийгөө дайчлах хүч болж, намайг харж, ажиглаж байдаг тэр хүмүүс цаашид ч энэ хэвээрээ байгаасай гэж хүсдэг учраас тэр урагш хөтлөх хүчийг мартахгүй явдаг” хэмээн дурьдаж байлаа. Son Dongwoon-ий фенүүдээ тэгж их өөртөө татаад байдаг чадвар нь юундаа байдаг юм бол гэж бодож байтал нухацтай, бодлоготой хэрнээ хүүхдэрхүү, хөгжилтэй зан бас байдаг нь юм шиг санагдав.

Son Dongwoon өөрийнхөө багийг авах үед Yoon Ilsang “нэгэнт зуршил нь тогтчихсон дуучдын хувьд цааш хөгжих нь хэцүү байдаг. Харин Dongwoon-ий хувьд хөнгөн байна. Яг одоо өөрийг чинь цагаан цаастай зүйрлэвэл, чам дээр ямар ч өнгөөр зураг зурж болно гэсэн үг. Тэр хэмжээгээр цаашид хөгжиж, сайжрах боломж, чадвар өөрт чинь байгааг илтгэж байгаа юм” хэмээн дотно зөвөлөгөө өгч байлаа. Японд ганцаарчилсан үйл ажиллагаа явуулж, “Masked Singer” нэвтрүүлэгт оролцсоноор Son Dongwoon соло дуучны хувьд бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүл, цаашид хэрхэн хөгжин дэвших хүн болохоо ч харуулсан. Son Dongwoon-ий зургийн цаасан дээрхи бүрэн зурагдсан зураг ямар байхыг бид бүхэн тэсэн ядан хүлээж байх болно.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “150718 Son Dongwoon, ‘Masked Singer’ BEAST-н макнаэ-н өсөлтийг харуулах нотолгоо болов

  1. nani1219 says:

    Үнэхээр сэтгэл хөдөлж байна шүү баярлалаа Ууганаа эгчээ үнэхээр таныг хүндэлж явдаг шүү манай макнэ маань үнэхээр сайхан хоолоотой доод өнгийг их гоё авдаг дуулах чадвар нь үнэхээр их сайжирсан шүү Юусоб маань хүртэл Дунүний тэр доод өнгөнд атаархдаг гэж хэлж байсан вуахх үнэхээр бахархахгүй байж чадахгүйнээ т.т

  2. МиКо says:

    Юүүю бүүр огшчихлоо. аягүй сайн байсан дуулж эхлэнгүүт нь л таньж эхэлсэн 2-р үеээс хасагдсан нь жоохон харамсалтай л юм гэхдээ үнэн сайн бсан =)))

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s