[НИЙТЛЭЛ] 150830 ‘150 минутын амьд тоглолт’… BEAST-д дуулалт дээр хар нүх гэж байхгүй

20150

2 цагаас илүү хугацаанд үргэлжилсэн тоглолтон дээр ямар ч өө сэвгүй бүтэн амьд дуулалтыг харуулав. Дуучин хүний хувьд энэ бол байх ёстой зүйл ч хэн хүний чаддаг зүйл бас биш юм. Гэхдээ BEAST үүнийг гаргууд эзэмшиж. Энэ нь тэд BEAST болохоор чадаж байгаа зүйл бөгөөд энэ бол бүтэн амьд дуулалтаас бүрдсэн тийм л тоглолт.

29-ний өдрийн орой 18:00 цагт Oлимпийн ордонд BEAST-н “2015 Beautiful Show” тоглолт болж өндөрлөсөн. Тэд сүүлийн тоглолтоо хийснээс 1 жил, Олимпийн ордонд тоглолтоо хийснээс хойшхи 2 жилийн дараах тоглолт нь юм. 2 цагаас илүү хугацаанд үргэлжилсэн энэхүү тоглолтонд нь BEAST-н 6 гишүүн бүгд л өөрт байгаа эрч хүч, сэтгэл зүрхээ бүгдийг нь зориулж байсан.

Юу юунаас илүүтэй тэдний ямар ч өө сэвгүй байдал нь анхаарал татаж байлаа. Эрч хүчтэй бүжигтэй үзүүлбэр үзүүлэн дуулж байхдаа ч хоолойнууд нь огтхон ч чичирсэн шинжгүй. Бүх дуундаа тэгж их хүч зарцуулан дуулвал тоглолтын 2 дахь хагасаас цуцаж, ядарч эхлэх болов уу гэж бодсон ч BEAST-н хоолой хүчирхэг, чанга хэвээрээ л байлаа.

Бараг л CD-ээ тэр чигээр нь тоглуулаад байгаа юм биш үү гэмээр төсөөлөлд унамаар. Энэ үнэхээр 100% амьд дуулалт байсан шүү. Yang Yoseob, Jang Hyunseung-н дээд өнгийн гайхалтай хослол, Lee Kikwang, Son Dongwoon, Yoon Doojoon-ий тогтвортой хоолой, Yong Junhyung-н амт нь таарсан реп гээд л.

20150829

BEAST бол бид тэдний талаар юу сонсож, мэддэг вэ яг л тэр хэвээрээ. Жилд ганц олдох завшаанаа ашиглан тэд фенүүдтэйгээ ч сайн хөгжилдөөд авна. Саяхан гаргасан шинэ дуу “YeY”, “We Up”, “Dance with You”, ‘Gotta Go To Work’, ‘On Rainy Days’, ’12:30′, ‘It’s A Beautiful Night’ гээд саяхан гаргасан дуунуудаасаа эхлүүлээд олон сайшаалд хүрэсэн хит дуунуудаасаа ч бас дуулж сонирхуулж байлаа.

Фенүүд нь ч бас хамтдаа дагаж дуулна. Хамтлагын гишүүдийн эрч хүчм сэтгэ зүрхээ шингээсэн үзүүлбэрүүдийн хариуд 10,00 хол давсан фенүүдийн дуу хоолой нэг болон хамтдаа дуулна. Үүнтэй ч зэрэгцэ, 6 гишүүдийн хоолой ч улам тод цангинах мэт. Жинхэнэ өндөр зэрэглэлийн амьд дуулалт үзүүлэх одууд болон тэдний 10,000 давсан фенүүдтэйгээ хамт дуулах тэр хослол, үнэхээр юу юунаас ч илүү “үнэт эрдэнэ” мэт санагдаж байлаа.

2009 онд дебют хийж, улмаар 7 дахь жилтэйгээ нүүр тулж байгаа тэд шинэ дуу гаргах бүртээ улам илүү нас биенд хүрч, ур чадвар нь сайжирсаар байдаг. Энэ удаагийн тоглолт ч мөн ялгаагүй BEASTамгийн ихээр харуулахыг хүссэн зүйл нь хэрхэн өсөж том болсон бэ гэдгээ харуулах байсан. Тэдний хэрхэн өсөж томорсон бэ гэдэг нь нүдэнд ил харагдах тусам, тэр их хичээл зүтгэлийн үр шим нь харагдах мэт.

Хаалтын дууг оруулаад ойролцоогоор 150 минут орчмын бүрэн амьд дуулалт байлаа. Энэ нь BEAST бол “жинхэнэ дуучид” бөгөөд дуулах тал дээрээ хэн нь хар нүх биш байдаг учраас тэдний чадсан зүйл юм.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “[НИЙТЛЭЛ] 150830 ‘150 минутын амьд тоглолт’… BEAST-д дуулалт дээр хар нүх гэж байхгүй

  1. nani1219 says:

    Аүү үнэхээр шилдэг нь шүү үнэхээр бүгд 6 гишүүн бүгд л гайхалтай ур чадвартай жил ахих тусам улам ихээр сайжирч байгаа шилдэг нь
    B2uty нар маань ч гэсэн үнэхээр мундаг шүү

  2. Jargal says:

    Sain bnuu…ta beastin beautiful show nuudiig bvgdig n fan cam aar bsn ch hmaagv blogtoi tawij ogch boloh uu…link vvd n bsn yhw hehe

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s