BEAST-н Kpop оруулсан 6 том хөрөнгө оруулалт

beast-6th-anniversary

BEAST маань 6 жилийн ойд зориулам Soompi site-аас нэгэн сонирхолтой нийтлэл гаргасан байна. Тэд BEAST-н маань Кпоп-д оруулсан хамгийн том 6 хөрөнгө оруулалтыг нэрлэсэн байна. Ингээд юу юу орсон байгааг орчуулан хүргэж байна

1. Trouble Maker.

Энэхүү жагсаалтаа нилээд чангахан эхлүүлэхээр шийдэж, Кпоп-г нилээдгүй хэдэн удаа хавцлын ирмэгээс аварч, байлдан дагуулсан онцгой нэгэн хослолыг бичлээ. “Trouble Maker”-н халуухан бүжгээс эхлээд “Now”-н sexy хийгээд донтон ормоор дуу гээд Hyunseung, HyunA нар хамтдаа хөгжмийн чартуудыг арчиж хаясан тэр үе! Тэрнээс ч болоод олон хамтлаг дуучид “Truble Maker”-н бүжгийг дуртай, дургүй ч бүжиглэж билаа, Hyunseung-г гал халуун алга ташилт илгээе!

2. Америк бүжиг

Мэдээж Kikwang сайн жүжиглэж, сайн дуулж, сайтар хөгжүүлсэн биеэрээ танигдсан ч түүний Кпоп-д оруулж ирсэн нэг том зүйл нь Америк бүжиг гэж хэлж болно. Яагаад Амэрик бүжиг гэж нэрлэснийг нь мэдэх үү? Үгүй. Гэхдээ бид дуртай байдаг уу? Тийм. Тэрээр 2010 оноос хойш энэ бүжгээ хийж эхэлсэн бөгөөд хаа нэгтээ бичлэгнүүдийх нь цуглуулга явж байгаа гэдэгт итгэлтэй байна.

3. Оригнал “Boyfriend-dol” (найз залуу од)

Найз залуу + од гэсэн үгсийн нийлбэр бөгөөд Yoon Doojoon-г төгс илэрхийлдэг үг. BEASTн ахлагч маань өөрийн зөв хүмүүжил, царайлаг дүр төрх, спортлог талаараа үргэлж олны анхаарлыг татсаар ирсэн бөгөөд энэ нь цахим хуудсуудаар хүмүүсийн мөрөөдлийн найз залуу төрхөд дүйж очсон одоор сонгогдсон юм. Мөн тэрээр багадаа мэргэжлийн хөлбөмбөгчин болох хүсэлтэй байсан бөгөөд одоо энэхүү мөрөөдлөө биелүүлж оддын мөрөөдлийн баг FC Men, Cube league-д тоглож “хөлбөмбөгчин од” нэрийг ч мөн зүүж, MBC-н Idol Star Olympic-н дугаар бүрт хөлбөмбөгийн тэмцээнд нь оролцсоор байгаа юм. Doojoon-г нууцхан харж явдаггүй хүн байгаа гэж үү?

4. Жижигхэн нүүр

Yoseob үнэхээр жижигхэн нүүртэй. Тоглоогүй шүү, амьдаар очоод харсан ч гайхмаар жижигхэн. СОлонгост нүүрний хэмжээгээр нь хүмүүсийг их тодорхойлдог бөгөөд жижиг нүүрний тэмцээнийг Yoseob-г тэр чигт нь эргүүлж орхисон гэж болно. Эмэгтэйчүүд (BEAST-н бусад гишүүд ч) ард нь зургаа авахуулахаас эмээдэг бөгөөд царайг нь том гаргахын тулд албаар камерийн урагш түлхэнэ. Илүү сонирхолтой нь жижигхэн нүүртэй ч, боксоор хичээллэсний ачаар бие булчин шөрмөсөөр дүүрэн гэж байгаа. Тийм болохоор нүүрнийх нь талаар тоглоом шоглоом хийгээд дэмий дээ.

5. Анхдагч “Producer-dol”-н нэг

Өнөөдөр олон ч idolууд дуу зохиодог болж, гэхдээ Junhyung бол продюсерийн талбар руу зориг гарган орсон анхдагчдын нэг юм (түүнд нь талархаж явмаар). BEAST болон гишүүдийнхээ соло дуунууд, бусад уран бүтээлчдэд зориулан бичсэн гээд зохиогчийн эрхийг нь хадгалсан дуу 96 давдаг юм. Junhyung бол продюсерийн суудалд тухлан суух эрхтэй хүн.

6. Шилдэг фен дэмжлэг

Dongwoon хэдий хамгийн бага нь ч гэлээ, хэдий бусад гишүүдээ бодвол ганцаарчилсан ажил нь бага байдаг ч гэлээ, хайр хүрмээр олон фен, асар том өөртөө итгэх итгэлийг өөртөө хадгалдаг. Сүүлийн үед тэрээр ямар нэгэн үйл ажиллагаан дээрээ өөрөө өөрийгөө танилцуулдаггүй бөгөөд микрофоноо өргөхөд нь түүн рүү “Son.Nam.Shin” гэж өөдөөс нь мэндчилэн хашгирдаг байна. Son нь түүний овог бол Nam Shin нь эрэгтэй бурхан гэсэн утгатай юм. Тиймээ зөв бодож байна, түүний албан ёстой фен дэмжлэг нь түүнийг эрэгтэй бурхан гэж дуудах – онгоцны буудал дээр ч ингэж дууддаг юм шүү. Гайхалтай фен дэмжлэг биш гэж үү.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “BEAST-н Kpop оруулсан 6 том хөрөнгө оруулалт

  1. nani1219 says:

    Аүү үнэхээр үнэхээр сайхан байнаа өнгөрсөн 6 жилийн хугацаанд хамаг хүчээ дайчлан хамтдаа зүтгэж маш их зүйлийг би болгосон мундаг залуусдаа ямар их хайртай гээч

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s