#ThankyouBEAST 6 жилийн мэнд хүргэе!

JQpP2M2

Цаг хугацаа гэдэг харвасан сум мэт өнгөрч залуус маань дебют хийснээс хойш аль хэдийн 6 жил өнгөрчээ. Энэ бүх хугацаанд залуустайгаа хамт инээд хөөр, уйтгар гуниг, баяр баясгалангаа хуваалцаж, инээхдээ инээж, уйлахдаа уйлж байсан бүх B2UTY нартаа баярын мэнд хүргэе!

Бүгдээрээ хамтдаа BEAST-тэйгээ хамт ирэх он жилүүдийг хамтдаа өнгөрөөж, олон сайхан дурсамжуудыг бий болгоно шүү ^^

Би лав өнөөдрийн тэдний гаргасан бүх цомгийг эхнээс бүтнээр нь сонсож, блогтоо 6 жилийн ойд зориулсан пост оруулж өнгөрүүлэх бодолтой байна… Маргааш харин тэднийхээ өмнө нь оролцож байсан нэвтрүүлгүүдийг сайхан эхнээс нь үзнээ… Аа бас кола авч уухаа мартаагүй гэж байгаа ^^… Та бүхэн ч бас энэ онцгой өдрийг хэрхэн өнгөрүүлж байгаагаа хуваалцаарай ^^

22181576346_5a8cb071e6_o

CRXqoSRUcAAvMeo

O8OKOoa

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “#ThankyouBEAST 6 жилийн мэнд хүргэе!

  1. nani1219 says:

    Happy 6th anniversary
    Thank you beast
    Би ч бас өнөөдөр өглөө bad girl-с эхлээд дан beast-ихээ дууг сонсож байна өнөөдөр таньдаг b2uty нартайгаа уулзаж баяраа тэмдэглэнээ🙂

  2. Loyal B2UTY says:

    비스트 ❤ Хүний амьдралд хүнд хэцүү зүйл олон тохиолддог харин миний хувьд тэр өдрүүдийг Oasis-р эмчилж байсан тийм л гайхалтай 6 залуу. Тэдний ачаар хэцүү өдрүүд энгийн өдөр шиг өнгөрч, энгийн өдрүүд яг л амьдралын минь хамгийн үнэ цэнэтэй мөчүүд шиг санагддаг. Нөр их хүч хөдөлмөрийн цаана эелдэг даруу зан, фэнүүдээ гэсэн хайраа гээлгүй өдийг хүрч , тэр ч хэмжээгээрээ бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байдаг тийм л 6 залуу. Бүгд л тус тусын замаар явж өөр өөр хамтлагт дебют хийсэн бол би өдийд тэднийг хэзээ ч анзаарахгүй байсан биз. Бүх зүйл дардан биш бүгд хүнд хэцүү байсан ч өдийг хүртэл тэсч туулаад өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө олны хайр хүндэтгэлийг хүлээж яваа тийм л эрхэм хүмүүс. Өгөхөөсөө илүү авч байгаа нь илүү юм шиг санагдаад комбэкийн үеэр нь албумыг нь авахыг боддог ч заримдаа болдоггүй л юм. Гэсэн ч миний Бийстийг хайрлах хайр, хүндлэл байхад бүх зүйл бүтэж би хэзээ нэгэн өдөр тэдэнтэйгээ уулзаад миний амьдралд ямар их хүч, урам зориг хайрлаж, өнөөдөр хэн болоход минь тусалсан гэдэгт нь чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлэх болноо ❤ Хэн нэгэн амьдралдаа хийсэн хамгийн шилдэг сонголт.чинь юу байсан бэ? гэвэл би Бийстийн Бюүти болсон явдал л гэж хэлнэ ❤ #오래보자비스트 #ThankYouBeast #6YearsWithBeastAndGoingStrong #Beast6thAnniversary #ImmaProudB2UTY #DarkGreyOceanBelongToBeastandB2UTY

  3. JS.TelmeN says:

    Yooo Loyol B2UTY chi yag l minii heleh gj bsan zviliig setgel ongoitlol helle bs chinii helsen ene comment nadad mash tom tusalalaa #Beast6thAnniversary #ThankYouBeast #ThankYouLoyolB2UTY

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s