[Ярилцлага] SURE сэтгүүл 11 сарын дугаар: Dongwoon мюзикал, BEAST болон өөрийнхөө тухай

Dhzwl99

А: “Catch Me if You Can”-с хойш 3 жилийн дараа дахин мюзикал тайзан дээр гарах гэж байна.
DW: Мюзикалд хэзээнээс л дуртай байсан. 2012 онд гайхмаар аз тохиож мюзикалд тоглох аз завшаан олдож, алгаа тосоод хүлээж авч байсан ч тухайн үедээ юу ч мэдэхгүй нэг хүн тэнд явж байсан болохоор өөртөө байгаа зүйлсээ сайн харуулж чадаагүйдээ харамсдаг байсан. Одоо дахин өөрийнхөө өмнө нь харуулж байгаагүй шинэ зүйлээ үзүүлж чадах юм шиг санагдаж байгаа болохоор дахин өөрийгөө сориод үзэхийг хүссэн.

А: Одоогийн өөрийгөө 3 жилийн өмнө тэр тайзан дээр гарч байсан өөртэйгөө харьцуулвал ялгаа нь юу байх бол?
DW: Өмнөхөө эргээд харахад анх удаа музикалд тоглож байсан болоод ч тэр үү, тухайн үед өөрийн хэсгийн үгс, үйл хөдөлгөөндөө л илүү анхаарч байсан юм шиг. Одоо арай илүү тайван, члөлөөтэй болсон болохоор хамтран тоглож байгаа хүнийхээ хэсгийн үгийг ч хамт сонсож, тухайн нөхцөл байдалдаа тохируулан үзүүлбэрээ үргэлжлүүлэн авч явахыг хичээж байгаа.

А: <The Great Catsby RE:BOOT>-г ямар тоглолт болохыг тайлбарлавал?
DW: Хүн бүр туулж өнгөрсөн, ярианы сэдэв нь болж чаддаг галзуу хэрнээ зүрх өвтгөм хайрын түүх. Туулж өнгөрсөн хайр, эсвэл ирээдүйд таны учрах хайрын талаар тэр дурсамжуудыг тань дахин сануулах тийм үзүүлбэр байх болов уу гэж бодож байна.

А: Өөрийн чинь бүтээж байгаа Catsby дүрийн талаар?
DW: Тодорхой ажилгүй, хайранд итгэж, хайрын араас явж, түүний хувьд бүх зүйл нь хайр байдаг тийм нэгэн залуу.

А: Catsby ба Son Dongwoon 2-ийн хооронд төсөөтэй зүйл бий юу?
DW: Байхгүй ээ, тийм дээ ч нэг талаасаа нилээд хэцүү байгаа. Миний хувьд хэрвээ би ажилтай, хайр дурлалтайгаа учирсан байсан бол хүрэхийг хүссэн өндөрлөгийнхөө төлөө хамгаа зориулах тийм л шуналтай хүн. Харин Catsby бол тийм биш. Тэр зөвхөн өөрийнхөө зөн зовинд итгэж, хайраас өөр зүйл мэдэхгүй мэт галзуу хүн шиг болдог. Яг үнэндээ яаж тийм байдгыг нь ойлгохгүй байгаа ч, бид 2-н амьдралын хэв маяг тэс өөр.

А: Хэцүү зүйл байгаа гэлээ, мюзикалдаа хэрхэн бэлдэж байгаа вэ?
DW: Бид өдөр болгон бөөнөөрөө 6 цаг орчим бэлтгэл хийдэг. Сүүлийн үед мюзикалаа бодохоор унтаж ч чадахгүй болчихсон байна лээ. Бэлдэх цаг дахиад байгаа ч том ачаа үүрсэн байгаа мэт санагдаж, сайн ажиллах юмсан гэсэн бодол байнга эргэлдэж байгаа. Фенүүд маань үзэгчийн хувиар ирэх ч зөвхөн фенүүдээсээ гадна тэнд ирсэн бүх л хүмүүс мюзикалыг маань үзээд нулимс нь урстал сайн байхыг хүсч байна. Зүрх өвтгөм түүхийг өгүүлдэг болохоор тэр шүү дээ. Өнгөрсөн 6-7 жилийн дотор фенүүд маань намайг BEAST-н макнаэ гэсэн нүдээр харж байсан болохоор одоо бүтээх дүрээр маань шууд хүлээж авах тийм ч амар биш байх болов уу. Гэхдээ хамаг чадлаа гарган ажиллаж, Son Dongwoon гэсэн дүрээ даван гарч, Catsby-н дүрээр өөрийгөө харуулахыг хүсч байна.

5Vrb6sc

А: BEAST дебют хийгээд 7 дахь жилдээ орлоо. Эргээд харахад энэ цаг хугацаа ямар байв?
DW: Миний бодлоор BEAST өдийг хүртэл замыг үйл явдлаар дүүрэн, аливаа хэцүү зүйлгүй явж ирсэн юм болов уу гэж боддог. Ямар нэгэн том асуудалтай тулгаралгүй, өөрсдийн гэсэн өнгөө олж чадсан. Нийт олонхийг хамрахад дутагдаж байгаа зүйл байгаа хэдий ч фенүүдийнхээ ачаад олон хүмүүст BEAST гэдэг нэрийг таниулж чадсан. Хамгийн шилдэг нь биш ч гэлээ чамлахааргүй сайн дээшээ явж чадсан гэж бодож байна. Илүү сайн ажиллахыг хүсч байгаа ч илүү өндөр рүү зүтгэхээсээ илүүтэйгээр илүү удаан хугацаанд цааш явахыг хүсч байна.

А: Хувийнхаа зүгээс харамсаж явдаг эсвэл бахархаж явдаг зүйл байгаа юу?
DW: Харамсаж явдаг зүйл байхгүй ээ. Өдийг хүртэл сэтгэл хангалуун, хөгжилтэй өдөр хоногийг өнгөрөөж ирсэн болохоор, цаг хугацааг буцаагаад ямар нэгэн зүйлээ өөрчлөх боломжтой байсан ч би юуг ч өөрчлөхгүй байсан. Бүх л зүйлийг өөрийнхөөрөө хийж, сурч, бэлтгэл сургуулилт хийж, ажиллаж, хөгжилдөж ирсэн болохоор цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөсөн гэж бодож байна. Харамсаж байгаа зүйл байсан ч, бүхнийг дахин хийх боломж олгосон ч тухайн үед хийснээсээ илүү сайнаар хийж чадна гэсэн итгэлгүй байна.

А: BEAST-н гишүүд дотроо ямар үүрэг роль-г гүйцэтгэдэг вэ?
DW: Би бол уур амьсгал бүрдүүлэгч. Ганцаараа байхдаа дуу багатай, чимээгүй хүн л дээ. Сүүлийн үед хүйтэн өдрүүдэд ганцаардаж, гунигладаг болсон байсан ч ах нартайгаа байхдаа уур амьсгалыг амь оруулах хэрэгтэй шүү дээ. Тэгж байж ажилчид болоод зураг авалтын уур амьсгал сайхан болж ирдэг – урсгалаараа л нэг мэдэхэд тийм болсон байдаг. Ганцаараа байх үеийн би болоод хамтлагаараа байх үеийн би 2-ийн эрч хүч бага зэрэг ялгаатай л даа.

А: Ийм амьдралын хэв маягийг сонгосондоо хэзээ хамгийн их баярлаж, ийм сонголт хийсэн нь зөв болж гэж боддог вэ?
DW: Тоглолттой юм уу фен уулзалт хийх үед – фенүүд маань намайг гээд ирж, надад санаа тавих үед. Багахан ядарч, хэцүү байсан ч, SNS рүүгээ ороод тэдний бичсэн зүйлсийг уншдаг. фенүүд маань надад хэцүү байгаа гэдгийг мэдэхгүй байсан ч үргэлж надад эрч хүч өгч байдаг юм шиг санагддаг. Түүнд нь үргэлж талархаж явдаг. Ямар нэгэн зүйл асуухгүйгээр хэзээд намайг дэмжиж, дуртай байсаар байдаг биш гэж үү.

А: Хэзээ хүнд хэцүү санагддаг вэ?
DW: Одоогийнхтойгоо харьцуулахад өмнө нь илүү жоохон байсан болохоор хэцүү байсан ч тэгээд л өнгөрөөд дуусна гэж боддог байлаа. Харин одоо бол хэцүү санагдаж байсан ч яг тэр гээд хэлчих шалтгаан ч байхгүй болсон. Зүв зүгээр байж байгаад л гэнэт төгсгөлгүй гунигт уначихсан юм шиг болчихдог. гэнэт л хамаг жолоодлогоо алдчихна. Өмнө нь бол уйтгарлаж, хэцүү байсан ч заавал ямар нэг шалтгаантай байдаг байсан бол одоо бол ямар ч шалтгаангүй юу ч хиймээргүй болчихдог үе байдаг болсон. Ямар ч учир шалтгаангүйгээр. Тийм үедээ дуу сонсож, найзуудтайгаа уулзаж, фенүүдээсээ тайтгаралыг хайдаг. Араас минь дэмжиж, тулж байгаа хүмүүс байгаа гэдгийг мэдэж, ойлгох бүртээ эрч хүч олж авах шиг л болдог. Гэхдээ намайг чин сэтгэлээсээ дэмжиж, хайрлаж, надад итгэж байгаа фенүүддээ тийм сэтгэл хөдлөлөө мэдэгдэхийг хүсдэггүй. Хэрвээ өөртөө хэцүү байгаагаа тэдэнд хэлчихвэл тэдэнд надаас илүү хэцүү байж, надад санаа нь зовно шүү дээ, тийм болохоор чадах чинээгээрээ сэтгэл хөдлөлөө нуудаг. Сайн сайхан зүйлсээ хуваалцахад маань тэд илүү дуртай байдаг болохоор өөр бусад юмаа хуваалцаад байдаггүй ээ.

А: Фенүүдээ хайртай хүн, гэр бүлийнхээ гишүүн шиг үздэг юм шиг санагдлаа
DW: BEAST фенүүддэйтээ нэг тийм нилээн учиртай улсууд л даа. (Хоорондоо маш дотно гэсэн утгаар)

GMB55SV

А: Японд соло цомгоо гаргаад, одоо ингээд мюзикалд тоглож байгааг чинь харахад ганцаарчилсан үйл ажиллагаагаа бүх чадлаар нь зүтгүүлж байгаа бололтой.
DW: Өдийг хүртэл ганцаарчилсан үйл ажиллагаа маань илүү бага талдаа байдаг байсан. Суурь болгон босгосон хүч хөдөлмөрөө фенүүдийнхээ дуртай хүлээж авах зүйлд, өөрийгөө хөгжүүлж чадах зүйлд зориулна гэсэн урам зоригтойгоор нэг нэгээр нь бага багаар нь харуулж, өөрт маан7 ирсэн боломжуудыг алдалгүй барьж авч байгаа.

А: Жүжиглэх тал дээр ч бас санаа байдаг уу?
DW: Хэрвээ боломж олдвол. Гэхдээ одоо бол дуулах нь надад илүү таалагдаж, мюзикалд тоглох нь илүү сонирхолтой санагддаг хэвээрээ байгаа.

А: Kim Kwangseok, Yoo Jaeha нарын дуунд дуртай гэж сонссон.
DW: Тиймээ, гоё утгатай, гүн утга агуулсан дууны үгэнд дуртай л даа.

А: Тэгж бодож байсангүй шүү. Бидний өөрөөс чинь төсөөлж байгаагүй тийм зүйл өөр бий юу?
DW: Надад өөр, эсрэг тэсрэг тал гэж байдаггүй. Хүмүүсийн нүдэн дээрхи би, яг үнэндээ би ямар хүн бэ гэдэгт тийм ч их ялгаа байхгүй. Таны нүдэн дээр харагдаж байгаа би бол яг л би өөрөө. ТВ-ээр гарч байхдаа ч надад нэмж хачирлаад эсвэл нууж хаагаад байдаг зүйл гэж байхгүй. Тэрнээс маань болоод фенүүд маань заримдаа шархлах тохиолдол байдаг ч тэглээ гээд илүү их хайрлуулахын төлөө худал хуурмаг зүйлээр өөрийгөө чимэхийг хүсдэггүй ээ.

А: Их зөөлөн зан характертай хүн шиг санагдлаа.
DW: Би ер нь зөөлөн талдаа хүн л дээ. Миний сонирхол, таалагддаг зүйл яг л ахлах ангийн охиных шиг гэсэн ч болох байх (инээв). Албаар тийм байхыг хичээдэгтээ биш л дээ, Зүгээр л хүмүүсийн төрсөн өдөр, тухайн хүн юу гэж хэлж байсан гээд л нарийн жижиг зүйлсийг ч амархан тогтоогоод авчихдаг хүн гэхүү дээ.

А: Аав тань ‘залуу үеийн сургагч’ профессор Son ilrak. Өөрт ч чинь хэрхэн нөлөөлдөг вэ?
DW: Аав маань профессор-с гадна ээж маань бас багш хүн байсан. Тэд маань миний сурахыг хүсч байсан бүх л зүйлийг надад зааж, сурах боломжыг олгодог байсан. Тийм болохоор жоохон байхаасаа л ёс зүй, биеэ зөв авч явах талаар их зүйлийг сурсан. Аав маань зочид буудлын мемежентийн тал дээр багшилдаг болохоор би ч нэг мэдэхэд тэр тал дээр сурч, мэддэг болсон байсан. Би өөрөө биеэ зөв авч явах, боловсон байх тал дээр их анхаардаг хүн л дээ.

А: Хоч чинь “Son Namshin” байхаа?
DW: Царайлаг болохоор гээд “Эрэгтэй бурхан” гэсэн нэр өгсөн юм. Фенүүдийн маань өгсөн нэр л дээ, миний ч бас хамгийн дуртай хоч маань. Жоохон байхдаа би үнэхээр царайлаг байсан шүү. Одоо бол нүдэнд маань тийм ч их зүйл харагдахаа больсон. Гэхдээ 6, 7-той байхад, илүү дүүрэн амьдралтай, өөрөө өөрийгөө харсан ч хөөрхөн байжээ гэмээр байсан.

А: Царайлаг хүмүүс заавал царайлаг/хөөрхөн эмэгтэйг хайгаад байдаггүй юм шиг санагддаг.
DW: Хөөрхөн байвал мэдээж сайхан ч, гаднаасаа хөөрхөн, сайхан байна гэдэг миний хувьд заавал байх ёстой биш. Хоорондоо хэр ойлголцож, таарч тохирч байна вэ гэдэг чухал юм шиг санагддаг. Хамгийн чухал нь хошин шогийн мэдрэмж таарах юм болов уу гэж боддог. Нэг бол хошин шогийн мэдрэмж маань адилхан байх, үгүй бол тэр эмэгтэйтэй уулзахгүй байх. Найзууд маань ч ялгаагүй. Инээдтэй зүйл ярихад маань найзууд маань инээж, тэднийг инээдтэй зүйл ярихад би инээнэ – хүмүүсийн хооронд тэгж бий болсон харилцаанд нөхөрлөл оршин тогтнодог юм шиг санагддаг. Зөчөн хайртай хүмүүсийн хувьд ч биш хүмүүсин хоорондын бүхий л харилцаа адилхан байх.

А: Хамгийн удаан хүнтэй үерхэж байсан тохиолдол чинь?
DW: Ахлах ангид байхдаа 2 жил.

А: Анхны хайр чинь байсан уу?
DW: Хамгийн сайн байсан хүн байсан.

А: Анхны хайртайгаа учраагүй байгаа юм уу?
DW: Тийм эсэхээ мэдэхийн тулд эхлээд хэн нэгэнтэй учрах хэрэгтэй байлгүй дээ (инээв).

А: 30 орчим насандаа ямар байна гэж мөрөөдөж, төсөөлдөг вэ?
DW: 30 насныхаа тааар одоохондоо бодоогүй л байна. Ирээдүйгээсээ илүү одоо байгаадаа илүү анхаарал хандуулдаг талдаа л даа. Ирээдүйд болох зүйлээс илүү маргаашийн тоглолтын бэлтгэл илүү чухал.

hsAwme1

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “[Ярилцлага] SURE сэтгүүл 11 сарын дугаар: Dongwoon мюзикал, BEAST болон өөрийнхөө тухай

  1. nani1219 says:

    Аввв манай макнэ нээрээ үнэхээр улам л мундаг болоод байх юмаа
    Ахлах сургуульд байхдаа 2 жил үерхсэн аүү 😏😏😏

  2. Амараа says:

    Хамт суугаад ярилцсан юм шиг болчихлоо :))❤

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s