[Ярилцлага] 151225 BEAST @ River River

CXFamdwVAAA-tS

10 сарын турш сар бүр шинэ дуу гаргах үйл ажиллагааны хаалт болгож энэ 12 сард “Stay Forever Young” дуугаа гаргах гэж байна. Өөрийгөө сориж, цааш нь хөгжүүлж, улам илүү гэрэлтэхийг хүссэн хүмүүст зориулсан энэ дуу дебют хийснээсээ хойш гэрэлтэн гялтганаж яваа эдгээр залууст яг л тохирсон дуу мэт.

– BEAST MUSIC гэсэн өөрсдийн компанийг байгуулсан. Энэ нэрийг хэлэхэд хамгийн түрүүнд санаанд чинь бууж байгаа зүйл?
DJ: Бид өмнө нь хийж байгаагүй шинэлэг зүйлст өөрсдийгөө сорьж үзэхийг хүссэн нь маргаангүй зүйл ч, хамгийн том шалтгаан нь фенүүдтэйгээ илүү ойр байхыг хүссэн.

– Тусдаа бие даасан нэрэн доор ажиллахад ямар нэгэн байдлаар эвгүй ч юм уу, хэцүү юм шиг санагдаж байсан уу?
YS: Огт тэгж бодож байгаагүй гэвэл худлаа хэлсэн болох байх. 10 сарын турш шинэ дуу гаргана гэхэд хүн болгон л дор дороо санаа зовж, хэцүү зүйлстэй тулгарч байсан. Тэр тусмаа Junhyung-д илүү хүндээр туссан байх.
JH: Юу юунаас илүү BEAST гэсэн нэрэн дор боссон компани шүү дээ. Дээрээс нь энэхүү үйл ажиллагаа болоод бусад ажиллагаагаа хамтад нь авч явах хэрэгтэй. Тэр л хамгийн ихээр санааг минь зовоож байсан. “Сар болгон шинэ дуугаа гаргаж чадах болов уу?” гэсэн асуyлт, эргэлзээ төрдөг байлаа. Аз болоход хамтлагийн гишүүд болоод хамтран ажиллагчидынхаа хүчээр энэ бүхнийг хийх эрч хүчийг авч чадсан.

– 2014 онтой харьцуулахад 2015 он та нарын хувьд нилээд завгүй өнгөрөх шиг боллоо?
JH: Миний хувьд Япон дуу, нэмээд Солонгос дуунууд дээрээ ажиллах хэрэгтэй байсан болохоор ажлуудаа хооронд нь зохицуулна гэдэг нилээд хэцүү байсан. Дээрээс нь гишүүн болгон хувийн, ганцаарчилсан үйл ажиллагаа ихтэй байсан болохоор бүгдэнгийх нь цагт тааруулж дуу бичлэг хийнэ гэдэг үнэхээр хүнд байсан шүү. Хэдий тийм байсан ч энэхүү төсөлт ажлаа амжилттай дуусгасан гишүүддээ талархалаа илэрхийлэхийг хүсч байна.
DW: Бид нар л харин таньд талархах хэрэгтэй байх.

– Дуу бичлэгэнд орохын тулд сар болгон хамтлагаараа цуглаж байсан гэсэн үг үү?
JH: Хэдий хичнээн харамсалтай байсан ч нэг дор бүгд байнга цуглах нь хэцүү байсан болохоор өдөр болгон хэн нэгэн нь бичлэгэнд орохоор ирдэг байсан.

– Зарим дуунуудаа зөвхөн дижитал хувилбараар гаргаж байсан. Сар болгон цомог хэлбэрээр гаргах юмсан гэсэн хүсэл төрж байгаагүй юу?
JH: Нэгэнт л бүх сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулж хийсэн дуунууд байсан болохоор, ямар ч байдлаар гаргаж байсан хамаагүй, дижитал хувилбараар гаргасан ч ямар ч харамсах зүйл байгаагүй.

– 10 сар үргэлжилэн гарсан дуунуудаас хамгийн дуртай дуу чинь?
JH: #TBM гол аялгуу нь ар араасаа байнга давтагддаг, тэрэнд нь үнэхээр дуртай. Темп нь ч мөн яг л миний дуртай аясаар явсан, энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй л цаанаасаа баярлаад явчихдаг. Тэр тал нь маш их таалагддаг.
DJ: Би ч гэсэн. Надад бас адил мэдрэмж төрдөг. Зун сонсоход яг л тохирсон дуу.

– Зуны улиралд хамгийн дуртай гэсэн үг үү?
DJ: Яг ч тийм биш л дээ… Өвлийн улиралд хамгийн сайн тохирох дууг сонго гэвэл “Last Word”-г нэрлэх байлаа.
KK: Би бас.
JH: Түрүүхэн өөр ярилцлага өгөхдөө “Can’t wait to love You”-г гээд байсан биш билүү? (инээв).
KK: Би 2-ууланд нь дуртай (инээв). Яг одоо бол #TBM-г сонгомоор байна. Тухайн үед төрж байгаа мэдрэмжээсээ хамаараад дууны сонголт маань өөрчлөгддөг. Угаасаа хүн гэдэг чинь тийм байдаг биш юм уу?
YS: Би бол бүх дуундаа л дуртай. Гэхдээ хэрвээ үнэхээр нэгийг л сонго гэвэл “Hands Up”, фенүүдтэйгээ хамт сонсоод хөгжилдөж болмоор тийм дуу.
HS: Би бас санал нэг байна. Хамт бүжиглэхэд яг тохирсон дуу.
DW: Надад бол “Last Word”. Би угаасаа гунигтай уянгын дуунд илүү дуртай л даа.

– 12 сарын дуу чинь “Stay Forever Young (Үүрд залуугаараа)” шүү дээ. Хэзээ өөрийгөө “би залуухан байна даа” гэж мэдэрдэг вэ?
YS: Үргэлж л өөрийгөө залуухнаар мэдэрдэг. Цаашид хийхийг хүссэн, сурахыг хүссэн зүйл маш их байгаа болохоор. Залуухан гэхээс илүү хүүхэд шиг гэмээр юм уу? Хүмүүс намайг гаднаасаа бол жоохон хүүхэд шиг харагддаг гээд байдаг юм.
DW: Дууны үгэн дотор маань ‘kidult’ (kid+adult / хүүхэд+ том хүн) гэсэн үг гарч ирдэг. (Манайхаар томруулсан хүүхэд гэвэл ойрхон очих байх). Би дүрст тоглоом цуглуулдаг, тэр маань өөрөө кidult хэв маяг болох байх. Дүрст тоглоомонд хэт дурлаж байгаа өөрийгөө харахаар “би ч жоохон хэвээрээ байна даа” гэж боддог л юм. Гэхдээ жоохон хүүхэд шиг зүгээр л цуглуулаад байдаггүй. Тоглоом тус бүр нь өөрийн гэсэн утга учиртай, үнэ цэнэтэй байдаг юм.
JH: Хичнээн нойр муутай байсан ч ажлуудаа бүгдийг нь цагийн хуваарийн дагуу хийж дуусгах үед. Бие маань залуухан хэвээрээ л байгаа юм байна гэж боддог юм (инээв). Утга учир агуулсан, шив шинэ дуу бичих гээд толгойгоо ажиллуулж суухад олон янзын санаа ар араасаа орж ирж, толгой хурдан ажиллах үед залуухан хэвээрээ байгаа юм байна гэсэн бодол төрдөг.
HS: Ямар нэгэн цаг хугацаанд хязгаарлагдаж, хэмжигдэхгүйгээр үргэлж залуухан мэдрэмжээ алдахгүйгээр амьдрахыг хүсдэг. Зөвхөн 20-иод насандаа үзэж, мэдэрч болох зүйлс, 20-иод насандаа л хийж болох зүйлс, бүгдийг нь талархаж, нандигнаж хүлээж авахыг хичээдэг. Гэхдээ тэр маань өөрөө яг юу хийхийг хэлж байгааг сайн мэдэхгүй л явна (инээв).
KK: Дасгал хийж байхдаа эсвэл үйл ажиллагаа эхлээд явж байх үед ч юмуу өөрийгөө эрч хүчээр дүүрэн байгааг мэдэрч байх үедээ өөрийнхөө залуухан байгааг мэдэрдэг. Нэг л газраа зогсоод байгаа юм шиг. Тийм байгаадаа сэтгэл хангалуун байж, тэр чигтээ зогсохыг хүсдэггүй ч.
DJ: Одоо ч гэсэн би хангалттай залуухан байна. Ялангуяа найзуудтайгаа хөлбөмбөг тоглох үед толгойд гэнэт л “Би залуухан хэвээрээ байна! Яг л хэвээрээ байна шүү” гэсэн бодол орж ирдэг.

– Солонгост дебютээ хийгээд 6 жил өнгөрсөн байна. энэ хугацаанд хамгийн их томоожсон, буурь суусан гишүүн нь хэн бэ?
DW: Бүгд л том хүмүүс болсон. Гэхдээ тэр дотроос Doojoon ах. Удирдан жолоодох чадвар нь өмнөхөөсөө илүү хүчтэй болж, бид нарт бүгдэд нь санаа тавьдаг. Хамт ажиллаж байгаа бүх хүмүүс, фенүүдээ хэрхэн талархан хүлээж авч байгааг нь хараад ахлагч хүнд байх тэр төрх нь тод харагддаг.
YS: Том хүн болсон гэхээс илүү, аль өмнөөс л том хүн болчихсон байсан юм шиг санагддаг. Dongwoon-г хэлж байгаа юм л даа. Аль анх уулзах үеэс л бодож санаж байгаа нь буурь суусан хүн шиг байсан. Хамгийн бага нь байна гэдэг нэг талаас олон хэцүү талтай байж болох ч тэр бүгдийг нь ганцаараа даван гарч туулсан. Тийм байгааг нь харахаар аль эртнээс л буурь суусан том хүн болчихсон байсан юм шиг санагддаг.
DJ: Надад бас ялгаагүй, Dongwoon. Гэхдээ Yoseob-н хэлснээс арай өөр утгаар том хүн болсон гэх үү дээ. Анх дебют хийхдээ насанд хүрээгүй байсан бол BEAST-тэй хамт үйл ажиллагаа явуулж байхдаа өсч том болсон болохоор бид нараас илүү томоожиж, хөгжсөн байх гэж боддог.
JH: Би ч гэсэн Dongwoon гэж бодож байна. Өмнө жижигхэн тоглоом наргиан дээр ч гоморхож, цухалддаг байсан бол одоо тэр дор нь эргүүлээд хариу барьдаг болсон. Тийм байгааг нь харахаар “Том хүн болчихож гээч” гэсэн бодол төрдөг (инээв).
DW: Надад хэцүү байгаа бол тэр дор нь хариуг нь барих нь зөв биз дээ! 2 удаа ч биш 10 удаа шүү дээ (инээв).
HS: Миний хувьд хамгийн их өөрчлөгдсөн нь би байх. Олон янзын үйл явдлууд тохиолдож, тэр ч хирээрээ буурь суусан байх.
KK: Бүгд л бодол нь ихсэж, гүн гүнзгий болсныг нь харахад бүгд л том хүн болсон байх. Тэр дундаас Yoseob илүү тийм юм шиг санагддаг.

– Эсрэгээрээ огт өөрчлөгдөөгүй гишүүн?
JH: Doojoon. Жоохон хүүхэд шиг гэнэн, хөлбөмбөгт дуртай, тоглоомонд нугасгүй. Хамтлаг дотроо хамгийн бага нь юм шиг л байдаг.
DJ: Миний бодлоор Yoseob. Байж байгаа нь яг л өмнөх шигээ. Гэхдээ жил өнгөрөх тусам гаднаасаа биш дотроосоо том болоод байх шиг байгаа юм.
YS: Би бол Dongwoon гэнэ. Tүрүүн бас нэрийг нь хэлсэн ч гэсэн юу гэх гээд байна гэхээр тэр одоо ч гэсэн хамгийн бага нь болохоор (инээв).
DW: Надад бол Kikwang ах. Одоо гэсэн тэр нэг гэнэн төрх нь хадгалаастай байдаг.
KK: Би бол бүгд л өөрчлөгдсөн гэж бодож байна. Гэхдээ нэгийг нь сонго гэвэл нөгөө 5 гишүүнээ хасаад Yoseob. Yoseob хамгийн их өөрчлөгдсөн нь.

– “Хурдан буурь суусан том хүн болмоор байна”, “Залуухан хэвээрээ баймаар байна”.. Яг одоо алийг нь сонгомоор байна?
DJ: Би бол залуухан хэвээрээ л баймаар байна. Хэрвээ үнэхээр болдог бол 10 жилийхээ ахлах ангийхаа үед очоод, тэндээ үлдмээр байна.
YS: Би ч гэсэн үүрд залуугаараа л баймаар байна. Би ч бас 10 жилийхээ ахлах ангид байсан үедээ хамгийн дуртай болохоор тэр үедээ очоод үлдэж болдог бол сайхан байх байлаа. Том хүн болох тусам бодож, эргэцүүлэх зүйл улам л ихэсдэг шүү дээ… Тэгж бодохоор хурдан том хүн болмооргүй санагддаг.

– Ямар нэг байдлаар?
КК: Эрүүл мэндийн хувьд. Хэт их хүч шаардахгүй, өөрийнхөө дуртай нэг спортыг олоод авчихсан байвал. Би бэлтгэлийн газар дасгал хийж, хөлбөмбөг тоглох үнэхээр дуртай.
DJ: Гэхдээ тэглээ гээд заавал нэг тийм сүрхий мундаг биетэй байна энэ тэр гэсэн үг биш биз дээ. Гадаад төрхөөсөө гадна дотоод гоо үзэсгэлэндээ анхаардаг тийм нэг ах байвал гоё биш гэж үү?
DW: Дотоод гоо үзэсгэлэн гэдэг чинь бас нэг талаасаа гүн гүнзгий бодол санаа шүү дээ. Хичнээн илүү амьдралын туршлагатай байлаа гээд өөрөөсөө залуу, дүү хүмүүсийн үгийг үл ттомсорлох нь зөв зүйл биш. Хичнээн дүү байлаа ч, авьяас чадалтай, өөрийн гэсэн бодолтой хүн бол адилхан л хүндэлж хүлээж авах хэрэгтэй. Минийхээр бол өргөн хүрээгээр юмыг сайн эргэцүүлж, боддог хүн л жинхэнэ том хүн шиг санагддаг.
JH: Зүгээр нэг насаар ахмад хүн бол oлон зүйл дээр зүгээр л буугаад өгчих хүнийг хэлэх байх. Догь/мундаг эр хүн гэдэг бууж өгөлгүй, тухайн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөдөг хүнийг хэлэх байх.
HS: Энгийн хүн бол юм ярьж байхдаа хэлэх гэсэн үгээ дуугаар дамжуулж илэрхийлнэ. Догь/мундаг эр хүн бол үргэлж дотроо тэр мундаг хүн болно гэсэн зорилгоо хадгалж явдаг хүн байх болов уу.

– Дебют хийгээд 6 жил болжээ. Оргилд нь хүрсэн хамтлаг болоход юу нөлөөлөв?
DJ: Үгүй дээ, бид оргилд нь хүрээгүй байна.
YS: Мэдээж фенүүдийнхээ ачаар л. Фенүүд маань байхгүй бол бид гэрэлтэхгүй шүү дээ.
KK: Яг л тийм.
HS: Тийм шүү
DJ: Би ч бас үнэхээр тэгж боддог.
JH: Мэдээж фенүүдийнхээ ачаар энэ хүртэл яваа маань маргаангүй үнэн ч, Doojoon-ий удирдах чадвар бас нэг хүчин зүйл болсон байх гэж боддог.

– Эцэст нь 2015 онд, ямар нэгэн шинэ зүйлс өөрийгөө сорьсон бол түүнээсээ хуваалцач.
YS: Вальс. Би мюзикалд тоглох бүртээ шинэ зүйл сурдаг, энэ удаад вальcт хүчээ сорьсон.
KK: Адал яндалт, өрнөлт киноны зураг авалт. Анхны удаа минь байсан ч тун дажгүй болсон юм шиг санагддаг. Хэрвээ боломж олдвол энэ чиглэлээр дахиж өөрийгөө сорьж үзэхийг хүсч байна.
DW: Анхны удаа маань биш ч 3 жилийн дараа дахин мюзикалд өөрийгөө сорьсон. Өмнөх мюзикалаас маань өөр төрөл, жaнр байсан болохоор шинэ зүйлд өөрийгөө сорьж үзэж байгаа юм шиг санагдаж байсан.
DJ: Морь унах. Ажлыхаа нөлөөгөөр морь унаж сурсан, сорнихолтой санагдсан шүү. Давхиулж чаддаг болсон.
KK: Юу? Худлаа яриад бай.
DJ: Нээрээ шүү! Нилээд хурдан давхиж байсан. Хичнээн аюулгүй байдлыг хангаж байсан ч аймар үе ч гарч байсан. Энэ жил яг байх ёстойгоор нь сурч үзмээр санагдсан. Морь нь зүгээр л нэг нэг алхамаар удаан яваад байвал онцгүй шүү дээ.
HS: Мммм, яг санаанд орох юм алга.
JH: Би jazz хөгжим сурч эхэлсэн.

– Яг хувь хүнийгээ зүгээс ямар сорилт хийв?
JH: Яг тэр гээд хэлчих юм байдаггүй ээ. Надад хобби гээд байх юм бараг байхгүй гэж болно. Гэхдээ би ганцаараа тийм биш байх. Энэ жил бүгд л тиймэрхүү байсан биш гэж үү? Бүгд дэндүү завгүй байцгаасан юм шиг санагдсан.
HS: Ирэх жил ямар нэгэн шинэ зүйлд өөрийгөө сорьж үзэх юмсан гэж бодож байна.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “[Ярилцлага] 151225 BEAST @ River River

  1. nani1219 says:

    Залуусынхаа ярилцлагыг уншаад нүдэнд нулимс цийлэгнээд л ирэх юмаа 😭😭😭
    Үнэхээр энэ жил маш завгүй жил болж өнгөрлөө шүү 10 сар тасралтгүй дуу гаргана гэж үнэхээр амар зүйл биш шүү. Хэдий тийм ч гэлээ даваад гарсан мундаг залуусаараа яаж бахархахгүй байх билээ. 6 жилийн хугацаанд үнэхээр их хөдөлмөрлөж тэрнийхээ хэрээр амжилтанд хүрч чадсан гайхалтай 6 залуудаа үнэхээр их хайртай шүү
    Макнэ маань үнэхээр том болсон шүү санал нэгдэж байна Дүжүн маань ч бас мундаг ахлагч
    Ахлагч байна удирдагч байна гэдэг хэн хүний чадаад байх зүйл биш шүүдээ үнэхээр Жүнхёны хэлснээр үнэхээр ахлагчийн маань удирдах чадвар үнэхээ сайн.
    хэдий одоо бүгд том том залуучууд болсонч хүүхэд зангаа хэн нь ч гээгээгүй. Гэхдээ л үнэхээр томоожсон мундаг залуучууд шүү 😘😘😘😘

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s