B2ST 30 дахь удаагийн “Golden Disk Awards”-т оролцоно

image-jpeg

B2ST-н залуус маань 2015 оны жилийн эцсийн арга хэмжээнүүд, шагнал гардуулах ёслолуудад оролцолгүй, нам гүм гэхэд дэндүү нам гүм байсан бол удахгүй болох “Golden Disk Awards”-т оролцох болсон нь баталгаатай болоод байна.

Ус ёслол нь ирэх 20-21-ний өдрүүдэд Хятадын Шензен хотод зохион байгуулагдах бөгөөд энэ жил тус шагнал гардуулах ёслолын 30 дахь ой болж байгаа гэдэг утгаар өмнө өмнөхөөсөө илүү том цар хүрээтэйгээр зохион байгуулахаар зэхэж буй талаар мэдэгдсэн байсан. Одоогийн байдлаар B2ST-ээс гадна BigBang, SHINee, BTS, VIXX, A pink, f(x) зэрэг хамтлагууд оролцох нь тодорхой болоод байгаа юм.

“Golden Disk Awards” нь Солонгосын дуу хөгжмийн салбар дахь шагнал гардуулах ёслолууд дундаа нилээдгүй чанартай, том ёслолдоо тооцогддог бөгөөд ойрд чимээгүй байсан залуус маань тус ёслолд оролцохоор болсон нь ёстой л баярлаад барахгүй хэрэг болж байх шиг.

Дашрамд дуулгахад тус шагнал гардуулах ёслол дээрээс (бүх цаг үеийн) авсан шагналынхаа нийт тоогоор BEAST маань нийт 12 шагналаар эхний #4 байранд жагсдаг юм байна. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолоос дахин шагнал авч, амжилтаа улам ахилуулах болтугай гээд хүлээж сууя ^^

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s