B2ST-ийн эргэн тойронд ойрд юу болоод байна?

Screen Shot 2015-11-16 at 8.19.03 PM

Ойрд залуусын маань ойр орчимд таатай бус мэдээ нилээдгүй эргэлдэж байгаа, тэр дундаа Hyunseung-н эргэн тойронд элдэв янзын мэдээ, шуугиан газар аваад байгаа юм. Та нар ч бас аль хэдийн анзаарсан л байлгүй. Чухам юунаас болоод ийм юм болсон болоод байдал ямар хэмжээнд хүртэл явсан байгаа вэ гэдгийг товчхон мэдээлэл хүргэх байдлаар оруулвал зүгээр юм болов уу гэж бодлоо.

Юунаас болов? Ер нь бол Hyunseung-г тойрсон асуудал хэзээнээс эхэлсэн бэ гээд бодоод үзэхээр өнгөрсөн оны 9 сард Сөүл-д хийсэн фен уулзалтан дээрээ очоогүй явдлаас эхэлсэн гэж хэлж болно. Фен уулзалтанд оролцохгүй гэдгээ урьдчилж, албал ёсоор мэдэгдээгүйгээс гадна тухайн өдрөө нэгэн кафе-д эмэгтэй хүн (дүү нь байсан гэж хэлдэг ч одоо ч гэсэн хэн байсан нь тодорхой бус хэвээр байгаа)-тэй уулзаж байсан гэсэн яриа гарснаас түүний эсрэг сөрөг яриа эхэлсэн гэж болно.

B2UTY нар ихэвчлэн залуусыг тойрсон асуудал гарахад аль болох ярихгүй байж, асуудлыг том болохоос нь өмнө хав дарж чаддаг гэж болно. Бусад хүмүүс л ухаж, төнхөж элдэв яриа гаргахгүй бол, хичнээн өөрсдөө мэдэж байсан ч чимээгүй дараад өнгөрч чаддаг фендом гэх үү дээ. Тэр ч байдлаараа 9 сард үүсэн асуудлыг бүр том болголгүй чимээгүйхэн өнгөрсөн.

Тэгсэн тэр асуудал болсны дараах 10 сард 6 жилийн ойн шууд ярилцлага хийж байх үед Hyunseung өөрөө тэр асуудлыг гаргаж ирсэн нь чимээгүй байсан фенүүдийг дуугарч, үгээ хэлэхэд хүргэсэн гэж хэлж болох байх. “Дебют хийсэн үеэс хойшхи хамгийн сэтгэлд хоногшсон үе хэзээ байсан бэ?” гэсэн асуултанд “Кафе-д хүнтэй уулзаж байсан гэсэн цуурхал гарсан үе, би ч гэсэн хувийн амьдралтай хүн шүү дээ” гэж хэлсэн нь хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн хэрэг.

Ингээд л бага багаар дотор нь хадгалагдаж байсан зүйлсээ тэсч тэвчихээ байсан фенүүд бага багаар задарч, цахим хуудсуудаар дургүйцлээ илэрхийлж, энэ хугацаанд Hyunseung-н хийж байсан алдаа дутагдал зэргийг нийтэлж, онцолж эхэлсэн юм. Үүнд* дууны үгээ сольдог, бүжгийн хэсгээ өөрчилдөг, нэг дуаа бүр огт бүжгийн хэсэг дээр бүжиглэхгүй зогссон, ярилцлага өгч байхдаа унтсан энэ тэр гээд л овоо хэдэн юм бичсэн байлаа.

Ийнхүү бага багаар Hyunseung- эсрэг боссон фенүүд ч нэмэгдэж, түүнээс уучлалт хүссэн мэдэгдэл хийхийг шаардаж, бүр цаашлаад цаашид ажиллах дур хүсэлгүй бол хамтлагаасаа гарахыг ч шаардаж байсан юм. Улмаар энэхүү үйл явдал нь сонин сэтгүүлийхний чихэнд хүрч, мэдээллийн хэрэгслээр гарснаар улам ч асуудал хурцадсан гэхэд болно.

Энэ бүхний эцэст Cubbe болон Hyunseung нарын зүгээс албан ёсны уучлалт хүссэн мэдэгдэл хийсэн боловч аль өнгөрсөн хойно нь арга хэмжүү авлаа, уучлалт хүсч байгаа нь хүчээр хийж байгаа мэт санагдаж байна хэмээн дургүйцэх хүмүүс ч цөөнгүй байсаар байгаа юм.

Гэтэл энэ бүхэн намжиж дуусаагүй байтал сая энэ сарын 5-нд Макау-д болсон тоглолтонд тоглолт болохоос нэг өдрийн өмнө Hyunseung хувийн шалтгааны улмаас оролцохгүй болсон гэсэн мэдэгдэл гаргасан нь унтарч амжаагүй байсан гал дээр нэмж гал асаасан гэхэд болно/

Юутай ч нэг иймэрхүү таагүй асуудал үүсээг байгаа талаар мэдэгдэх нь зүйтэй байх гэж бодсон юм. Гэхдээ тэнд хүмүүс тэгж дургүйцлээ илэрхийлж, түүнийг хамтлагаасаа гарахыг шаардаж байж болох ч бид Hyunseung болоод B2ST-ээ дэмжсээр байж, тэдэнд урам зориг өгсөн хэвээр байх хэрэгтэй гэдгийг итгий мартаарай.

Мэдээж Hyunseung-ийн хийсэн үйлдлүүд дотор буруу зүйл байсан хэдий ч, түүнд алдаагаа засах боломж олгож, дэмжих нь фенүүд бидний хийж өгч чадах зүйл шүү дээ. Түүний амьдралд бидний мэдэхгүй зүйлс юу болж өнгөрч байгаа, юу туулж, үүрч явааг нь бид мэдэхгүй болохоор тэдгээр хүмүүсийн үгийг дагаж бүх бурууг тохож элдэв зүйл шаардах нь буруу ч байж мэднэ.

Юу ч болсон түүнд урам өгч, залуус маань эргээд амар амгалан амжилттай үйл ажиллагаагаа явуулах болтугай гээд залбирч сууцгаая ^^

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “B2ST-ийн эргэн тойронд ойрд юу болоод байна?

  1. nani1219 says:

    Хёнсын гэдэг хүнийг хувь хүн талаас нь энэ бүх асуудлыг авч үзэх хэрэгтэй байх өөрийн гэсэн амьдралтай хүн цаанаа ямар шалтгаан байгааг нь мэдэхгүй байж ингэх нь үнэхээр муухай санагдаж байна тт.тт

  2. Emiliojsk says:

    Beauty l юм бол энэ бүхнийг шүүмжлэх эрх байхгүй гэж бодохын зарим хүмүүс худлаа фэн нь юм шиг царайлчихаад ийм үйлдэл хийж яваад 27 хүрсэн хүн эмэгтэй хүнтэй байхгүй гээд яахавдээ энэ чинь байдаг л нэг асуудал гэхдээ Hyunseung ажил амьдралаа ялгах хэрэгтэй байсан лдаа тэгэлээ гээд энүүхэний төлөө хамтлагаасаа гар гэж хэлэх шаардлага beauty нарт байхгүй шд хэрвээ жинхэнэ фэн нь л юм бол уучлалыг нь хүлээж авах л хэрэгтэй шд яахав Hyunseung ии буруу нь буруу л даа

  3. 10000000UTY says:

    Энэ асуудлаар бодогдож санагдсан юм алга өө Хёнсэн-ий хувьд бол буруу байгаа л байх гэхдээ Cube ч ялгаагүй энэ асуудалд эртнээс санаа тавих хэрэгтэй байсан байхөө сүүлийн үед ажиглаад байхад компаний үйл ажиллагаа, промөүшнүүдэд бол үнэхээр сэтгэл хангалуун бус байгаа нуух юун байх билээ дээ…Хэдий чадалтай сайн уран бүтээлид байгаа ч бусад энт-үүд шиг сайн promotion ч хийхгүй comeback-ууд бол яахав дээ болдог болсон доо. Тэгээд дээрээс нь Beast-нхэн үнэхээр амралтгүй цаг завгүй ажиллаж байна шүү. Тэр болгоныг тооцож үзэхгүй хэдий болтол ингэж ядартал нь ажиллуулах вэ? Компани сайн promotion хийж л өгөхгүй бол ядарч цуцатлаа ажиллаад2 гарах үр дүн нь төдийлөн их биш шүү дээ. Beast, 4minute – н promotionд бол сэтгэл дундуур яваад удаж байна өө ганц би ч гэлтгүй олон олон фэнүүд ийм л зүйл ярьдаг болсон. Btob-г ч олигтой амжилтанд хүргэж чадаагүй өнгөрсөн жил л жаахан гялалзсан. Тэр ойн нэвтрүүлэг хэдий шууд байсан ч гэсэн харилцан санал зөвлөлдөөд тиймэрхүү асуултанд хариулах тал дээр нь анхаарал тавиагүй, өөрөө ч онцгүй хариулсан гээд хэн хэнд нь буруу байгаа. Кнэтизэнчүүд бол угаасаа хүний алдаа дутагдлыг олох, шүүмжлэх, хувийн амьдралд хэт орохдоо сайн юм шиг санагддаг. Хэн ч хаана юугаа ч бичихэд нээлттэй болсон цаг үед бол дургүй хамтлагийнхаа фэндомын нэрийг бариад янз бүрийн юм бичих шиг амархан зүйл юу байхав дээ. Твиттер дээр 2 3 7 хоног энэ асуудал залхтал яригдсан гэхдээ хараад байхад overseas fan-ууд нь илүү sensitive ч байдаг юм шиг, адилхан ч байж магадгүй ээ. За ямар ч байсан залуус маань асуудалд оролгүй, үйл ажиллагаагаа сайн явуулаад хурдан Солонгост комбэк хийхийг тэсэн ядан хүлээж байна. Би өөр ямар ч фэндом-д биш зөвхөн cube stan болохоор буруугаар битгий ойлгоорой!🙂 I hope that Cube will promote them well and make it successful during their Korean comeback🙂

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s