[Ярилцлага] 160309 BEAST-н Япон сэтгүүлд өгсөн ярилцлага

FBjfEBgh

– 10 сарын турш сар бүр дуу гаргах ажиллагаагаа амжилттай дуусгасанд баяр хүргэе. Энэ талаархи сэтгэгдлээсээ хуваалцаач.

Junhyung: “Дуусчихлаа” (инээв). Надад бүх гишүүдээ сар бүр цуглуулах хэрэг гарч, цугларч уулзах бүрт бүгдийнх нь бие болоод хоолойн байдал нь сайн байна гэдэг хэцүүхэн байсан. Гэхдээ бүх л гишүүд маань чин сэтгэлээсээ хандацгааж байлаа.
Yoseob: Яг л нэг явах тусам хүнд хэцүү болж байгаа хэрнээ, тэр хэмжээгээрээ шагнал урамшуулал авах юм шиг тийм мэдрэмж. Дуу хөгжмийг ойлгох чадвар, мэдлэг маань илүү зузаарсан гэж болно. Дуучин хүний хувьд өөрсдийгөө хөгжүүлж болох том боломж байсан шүү.
Doojoon: Дараагийн удаа илүү том төсөл дээр ажиллах юмсан гэж бодож байгаа, сайн бодож үзэх хэрэгтэй байх.

– 3 сар тэдний хувьд амжилт ололтоор дүүрэн байсан гэхэд болно. Шинэ цомог дээр “Guess Who” дууны дуу бичлэг гээд л.

Hyunseung: Хэмнэл, дууны үг гээд үнэхээр хүчтэй дуу. Сэтгэл татмаар. Анх сонсоод л шууд л таалагдсан шүү.
Dongwoon: Дууны үгэнд гарч байгаа тэр ертөнцөөс, тэр өнцгөөс нь харвал үнэхээр бүх зүйлийг мундаг залуучууд л даваад гарсан мэт санагдах болно. Энэ дууныхаа бүжиг дэглэлтээр дамжуулаад, эршүүд, хүчтэй төрхөө харуулах юмсан гэж бодсон.
Бүгд: Тийм шүү, тийм!
Doojoon: (Японоор) Нээрээ юу?

– Дуун дээр “Бардам зангаа бид юугаар солихгүй” гэж гардаг. Та нарт юугаар ч солихыг хүсдэггүй, тийм зүйл байдаг уу?

Junhyung: Дуу бичлэгийн өмнө сайхан хоол идэх нь бүх зүйлийг сайхан болгодог шүү.
Yoseob: Наадах чинь дом/сүсэг юм биш үү? (инээв)
Junhyung: Аан, тийм ч юм уу? (инээв). Дуу бичихдээ бүх чадлаа дайчлахаас даа тэгвэл.
Dongwoon: Би ч гэсэн адилхан, юу ч хийсэн бай бүх хүчээ дайчлан, хөлсөө урсган хийх.
Hyunseung: Миний хувьд тэр бол хүндлэл. Хэрэггүй, тоомжиргүй үгс биш гэсэн үг л дээ.
Kikwang: Миний хувьд гэвэл би бусдадаа хэзээ ч тээр болохыг хүсдэггүй. Дуучин хүний хувьд хэзээд гайхалтай, сэтгэлд хүрсэн үзүүлбэр үзүүлэх. Тийм биш гэж үү?
Yoseob: Тэр тал дээр бол бүх л гишүүд маань адилхан бодолтой байгаа болов уу.

– Мөн “Худал үгс” гэсэн үг ч бас дуун дээр чинь гардаг. Та нарт “Наадах чинь худлаа!” гэж хэлмээр санагддаг цуурхал яриа байдаг уу?

Doojoon: Миний талаархи цуурхалууд ер нь ихэнхдээ миний бодит амьдралаас илүү гоё болгосон зүйлс явж байдаг, тийм болохоор заавал засч залруулаад байх зүйл алга даа (инээв).
Сурвалжлагч: (инээв) Хүмүүс бүгд л Junhyung-г амархан хүчээ алдчихдаг гэж ярьдаг.
Doojoon: (Тэр даруй) Үнэн юм чинь. Хөлбөмбөг тоглохоороо аймар хурдан хүч нь шавхагдчихсан байдаг (бүгд нир хийтэл инээлдэв).
Junhyung: Би зүгээр л биеийн тамирт хүчээ зориулдаг хүн биш болохоор тэр. Өөр хэрэгтэй зүйлст ашиглах хэрэгтэй биз дээ!
Doojoon: Тийм л байг (инээв). Гэхдээ Junhyung маань нэг хийе гэж зорьсон зүйл байвал бүхий л хүч хөдөлмөрөө тэр зүйлдээ зориулж чаддаг залуу. Багаа гэх сэтгэл нь Dongwoon-ийхээс илүү шүү.
Dongwoon: ?!
Yoseob: Өөр ямар цуурхал, яриа байдаг билээ?
Hyunseung: Цуурхал байна уу, үгүй юу, тийм зүйл байна уу гэж хайж явах нь хэрэггүй зүйл. Анх бол цуурхал, аман ярианд анхаарал хандуулаад байдаггүй байсан, хүмүүс хэрэв болж бүтээгүй зүйлст итгэхийг хүсч байвал тэр хэвээр нь орхих нь зүгээр гэж боддог.

K5I55V2

– Одоо хэдүүлээ өнгөрсөн жилийн аялан тоглолтын чинь талаар эргэн ярьцгаая.

Dongwoon: Бид үзүүлбэр нэг бүртээ үргэлж аз жаргалтай байдаг. Нэг төсөөлж байгаагүй зүйл маань ‘Hands Up’ дууны үеэрхи үзэгчдийн хариу үйлдэл. Анх энэ дууны бичлэгэнд орж байхдаа ийм сэтгэл хөөрөм дуу болно гэж бодоогүй байсан юм. Тэнд байсан бүх хүн сэтгэл хөөрөл нь дээд цэгтээ хүрсэн байсан шүү! Тэрнээс болоод ч тэр үү тэр дууны миний хувьд эзэлдэг байр суурь шун гээд л дээшилчихсэн.
Kikwang: Бидний зүрх сэтгэл дэх бас нэгэн гэрэл гэгээ. Бүгд хамт дуулаад л, үнэхээр сэтгэл хөдлөм байсан!!
Junhyung: Тийм үү? Би анх энэ дууг сонгож байхдаа яг л тэгж бодож төсөөлж байсан шүү. Илүү хөгжилтэй, зугаацаж болох дуу гэж.
Doojoon: Яг л тийм байсан.
Yoseob: Амьдаар тайзан дээр дуулж байхдаа аль болох Япон хэл дээр үзэгчидтэйгээ холбогдохыг хичээж, хүмүүст тэр маань таалагдаж байгааг харах сайхан байсан. Сайн байж чадсан эсэхээ мэдэхгүй байгаа ч гишүүн болгон маань л Япон хэл дээр өөрийнхөө бүх л чадлыг дайчилж фенүүдтэйгээ харьцахыг хичээж байсан. Фенүүдтэйгээ холбогдож, харьцахыг чин сэтгэлээсээ хүсч байсан болохоор бүгд л их л сэтгэл гаргаж байсан.
Junhyung: Миний хамгийн их хэрэглэсэн Япон үг “Надад туслаарай” байсан. Мэдэхгүй Япон үг гараад ирвэл энэ үгээ Dongwoon-д хэлдэг байсан юм.
Dongwoon: Би ч таньд олон удаа тусалсан шүү (инээв).
Yoseob: Чөлөөт цаг гарсан үедээ хөлбөмбөг тоголж эсвэл тоглолт болох газрынхаа орчмоор алхдаг байлаа. Дуган арал руу ч явсан шүү. Гоё уур амьсгалтай гайхалтай газар байна лээ.
Dongwoon: Аялан тоглолт гэдэг өөрөө их сонирхолтой зүйл юм шиг ээ. Энэ жил ч бас аялан тоглолтоо хийж олон янзын газраар явж үзэх юмсан гэж бодож байна.
Yoseob: Окинава гээд л!
Junhyung: Фенүүдтэйгээ илүү ойртож очих боломжтой зүйл байвал хийж үзмээр байна. Тийм сүртэй өргөн хүрээг хамарсан том юм биш байсан ч хамаагүй ээ.
Doojoon: Бодож байгаа зүйлсээ бүгдийг нь биелүүлэхийн тулд бид бүгдээрээ чадал, бололцоогоо улам илүү сайжруулах хэрэгтэй.

Kikwang “Бэлтгэгдэж байсан үе рүүгээ буцахын тулд үнэртэй усаа сольсон”

Kikwang: Өөрчлөлт гэснээс, би саяхан үнэртэй удаа сольж одоо Calvin Klein-ий CK1-г хэрэглэж байгаа. Бэлтгэгдэж байх үедээ анх удаа үнэртэн авч хэрэглэж байсан маань энэ үнэртэн байсан юм. Цаашдаа ч тэр бэлтгэгдэж байх үеийнхээ мэдрэмжийг алдалгүй хадгалж, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэхийг хүссэн.

– Түүний үнэнч шударга зан хайр сэтгэлийн тал дээр ч ил харагдана. 2 хүний хайр залхамаар санагдаж эхлэх үед яах ёстой вэ гэж асуухад;

Kikwang: 2 хүн бие биенээсээ залхаж эхэлнэ гэдэг тэр 2 хүн маш их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн гэсэн үг биш гэж үү? Тийм болохоор шууд л тэр дороо зүрхийг нь догдлуулах өөр хүн хайхын оронд яагаад ийм байдалд хүрэв гэдгээ хоорондоо ярилцаж, бие биенээ гээд зүрх нь догдолж байсан үеээ эргэн дурсаж, болж бүтээхийн төлөө явах нь дээр биш гэж үү?

– Яг одоо өөрчлөхийг хүсч байгаа зүйл нь өрөөнийх нь засал чимэглэл гэнэ.

Kikwang: Гэхдээ тэрнээсээ өмнө эхлээд янзалж, цэгцлэх хэрэгтэй. Doojoon манайд ирэх болгондоо “Би энэ чиний их овоолсон гутлыг давж гарахгүйгээр очих газартаа очно гэж байхгүй юм байна” гэж хэлдэг юм (инээв). Би өөрийнхөө зүйлсийг хаана юу байгааг бүгдийг нь мэддэг болохоор асуудал байдаггүй ч одооноос тэр уул овоо шиг гутал хувцасаа буулгаж авнаа.

c8ZHCrl

– Hyunseung “Өөрчлөлтийг тэгж их хүсэхгүй байна, улам илүү шаргуу ажиллаж, залуу сэтгэлгээгээ энэ хэвээр нь авч үлдмээр байна”

– Hyunseung “Би тэгж их өөрчлөлтийг хүсээд байдаг хүн биш” гэж хариулсан нь тайзан дээр гарах бүртээ эрч чөлөөтэй, өөрийнхөөрөө байдаг хүнээс гармааргүй үг шиг санагдаж байлаа. Уур хилэн агуулсан бүжиг дэглэлтээс эхлээд тайзан дээр энд тэнд үсчин явж байдаг түүний дүр төрх биднийг хэзээд гайхшруулж байдаг шүү дээ.

Hyunseung: Би яасан ч хөгшрөхийг хүсэхгүй байна. Эсвэл залуу насныхаа зүрх сэтгэл, эрч хүчийг авч үлдмээр байна гэвэл зүгээр юм уу? Тайлбарлахад жоохон хэцүү ч гэсэн дуучин хүний хувьд дэлхий ертөнц чухам ямар зүйл болохыг тэр бүрийг ойлгож мэдэж авах нь шаардлагатай зүйл гэж боддоггүй юм.

– Хэрвээ өөр газар шинээр амьдралаа зохиох боломж гарвал түүний очих газар нь хаана бол;

Hyunseung: L.A. Ямар ч хязгаар, хориг байхгүй, яг л миний дотор нь байхыг хүсдэг газар. Бүр шинээр амьдарна гэвэл надад хэрэг болох зүйл нь агаар ууршуулагч байх юм болов уу. Өмнө нь бараг хэрэглэж байгаагүй л дээ (инээв).

– Сэтгэлтэй байсан 2 хүн бие биенээсээ залхасан үед яавал дээр бол гэхэд;

Hyunseung: Хэрвээ би тийм байдалд орвол бууж өгөөд салах байх. Тийм байдалд орохоос нь өмнө хоорондоо сэтгэлээ онгойтол ярилцаж, хамт байх цагийг илүү гаргаж өгөх ёстой гэж бодож байна.

Yoseob “Анхны ганцаараа хийсэн аялал, юмыг харах өнцөг маань өөрчлөгдсөн”

– Өнгөрсөн жил ганцаараа Сайпан руу аялснаар Yoseob-н амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн гэнэ.

Yoseob: Дэлхий ертөнц хичнээн өргөн уудам, том болохыг мэдэрсэн шүү, хэн ч намайг анхаарахгүй, анзаарахгүй, дүгнэж харахгүй.

– Үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байснаар энгийн амьдралд чинь ямар нэг байдлаар стресст оруулдаг зүйл байдаг уу?

Yoseob: Яг ч тийм биш л дээ. Idol болно гэж шийдэхдээ хувийн амьдралаа орхиж, бууж өгөх ёстой гэдгээ тодорхой хэмжээнд мэдэж байсан. Гэхдээ би өөрөө их баригдмал хүн л дээ. Тэр аялалд яваад өөрийгөө ингэж чөлөөтэй, сэтгэл амар байлгаж болох юм болов уу гэсэн бодол төрсөн.

– Одоо 3 дахь жилдээ ганцаараа амьдарч байна гэсэн;

Yoseob: Одоохондоо амьдарч байгаа газраа солих бодол алга л байна. Дуган арал дээр хүслийн хасаа сугалсан чинь одоо байгаа газар чинь хамгийн сайн, нүүгээд хэрэггүй гэсэн байсан. Бүр тэгж их итгэхгүй байгаа ч нэгэнт л тэгээд гараад ирсэн юмыг бодолцож үзэх хэрэгтэй байлгүй дээ (инээв).

– Эцэст нь, хэрвээ 2 хүн бие биенээсээ залхасан харилцаанд тулвал та яах байсан бол;

Yoseob: Ямар ч арга байхгүй л байхдаа… Би ч гэсэн байнга хамаг чадлаараа ажиллаад тийм байдалд орох үе байдаг л юм. Тийм үед эргээд анх уулзаж байсан тэр үе рүүгээ буцах хэрэгтэй байх. Хайр сэтгэл ч гэсэн ялгаагүй болов уу. Анх уулзаад сэтгэл алдарч байсан тэр үе рүүгээ буцаж чадвал урд ирээд байгаа тэр хэцүү нөхцөл байдлыг давж гарч чадах байх.

kUX5kVi

Doojoon “Сэтгэл санаагаа өөрчилмөөр байвал найзуудаа дуудаад л хамт тоглоом тоглодог доо”

– Өнгөрсөн жилийн сүүлээр компьютерээ солиж,одоо цахим тоглоомонд ороод байгаа Doojoon

Doojoon: Солонгостоо л хамгийн өндөр үзүүлэлттэйг нь олж авсан! Сэтгэл санаагаа өргөж, уур амьсгалаа солимоор байвал өөр юм бодолгүй тоглоом тоглох нь шамгийн шилдэг арга. Гэртээ найзуудаа цуглуулаад хамт олуулаа тоглож суух нь миний мөрөөдөл, тийм болохоор манайд маш олон компьютер бий. Яг л мэргэжлийн тоглогчид шиг бүгд цуглаад л тоглоод сууж байвал ч.

– Тоглоом, тэмцээндээ мэргэжлийн түвшинд байдаг ч хайр сэтгэлийн тал дээр их ялгаатай байх…

Doojoon: 2 хүн бие биенээсээ залхана гэдэг хэзээ тэсрэх нь үл мэдэгдэх тэсрэх бөмбөгтэй адилхан биш гэж үү? Хамт хөлбөмбөг тоглож эсвэ;…? Ийм хариулт л эмэгтэйчүүдийн хамаг уурыг хүргэдэг байхдаа, тийм үү. Яах ёстойг надад хэлээд өгөөч.

– Тэгвэл Doojoon-ий бодлоор BEAST-г өөрчилсөн дууг сонго гэвэл?

Doojoon: ‘Clenching a Tight Fist’. Тэр дуу гарах үед бид нар ер нь бие биенээсээ залхасан, ядарсан шинжтэй болсон байсан. Тэр дууг дуулснаар ‘Хичээж ажиллацгаая’ гэсэн бодол төрөх болсон. Миний хувьд их нандигнаж явдаг дуу.

Junhyung “Найз охин чинь ааш муутай байсан ч… юу ч битгий хий, зүгээр л хүлээ” (инээв)

– Одоо өөрийн хүссэнээр гэрээ нүүлгэж болно гэвэл хаашаа нүүх байсан бэ?

Junhyung: Өнгөрсөн жил нүүж очсон газартаа л сайхан амьдрах байсан (инээв). Би ойрд төгөлдөр хуурын аялгуу их сонсож байгаа. Гэрийн театр-н төхөөрөмж ч аваад одоо дуу нь зөөлөн, их гоё сонсогддог юм. Сэтгэл санаа үнэхээр сайхан болдог. Хэрвээ 2 дах гэртэй болж болно гэвэл Японы Токио хотод Дайкан-Ямачо-д байх байсан байх. Нилээд шинээр босч байгаа газар болохоор чөлөөт цаг байгаа бол орж үзэж болох кафе нилээд их байдаг юм.

– Тэгвэл Junhyung-н хайртай хүнээ аргадах аргын талаар ярилцая

Junhyung: Зүгээр л байгаагаараа байх (инээв). Янз бүрийн юм хийх тусам тэр нь хий хоосон оролдлого болж, харин ч эсрэгээрээ үйлчлээд байдаг юм шиг санагддаг. Ээж маань ч гэсэн тэгж хэлж байсан юм, өөрийнх нь туршлагаас харахад эмэгтэй хүн уурласан үед өөрийг нь тайвширтал хүлээж суухаас өөр сайн арга байхгүй гэж. Тийм болохоор уур нь гарч тайрширтал, би тэнд нь хүлээгээд л байж байх болно доо.

– Зорилгынхоо тухай ярихад эр хүн бол сэтгэл нь залуу халуун, үйл хөдлөл нь буурь суурьтай гэж хэлж байсан.

Junhyung: Миний таньдаг уран бүтээлч маань хэлсэн үг л дээ. Хүүхэд, залуу насныхаа тэр сэтгэл зүрхээ мартсан цагт бүтээлч сэтгэлгээ чинь унтрах болно гэж. Миний хувьд тэрнээс илүү аймшигтай зүйл гэж байхгүй.

O8nvVa8

Dongwoon “Сэтгэл хөдлөлөө зүгээр л өөрчлөөд байлгүй тэрийгээ дуундаа шингээх нь чухал”

– Dongwoon-ий хувьд BEAST-г өөрчилсөн дууг сонго гэвэл?

Dongwoon: ‘Bad Girl’. Биднийг бэлтэгдэж байсан шатнаас жинхэнэ дуучид болгож өгсөн дуу. Энэ дуугаа ойрд дуулах боломж тэр бүр олдохгүй байгаа ч, дахиж янзалж өөрчлөөд, хүмүүст хүргэвэл бас гоё байх байхдаа.

– Идэвхигүй, зогсонги үе ирсэн ч өөрийгөө өөрчлөх гэж хүчлэлгүй тэр нөхцөл байдалдаа дасан зохицож сурах хэрэгтэй

Dongwoon: Хөгжилтэй зугаатай байсан ч, зогсонги идэвхигүй үе байсан ч аль ч цаг хугацааг мэдэрч чаддаг байх нь чухал. Тэр сэтгэл хөдлөлөө дуундаа шингээх нь ч чухал гэж боддог юм. Эрэгтэй хүний хувьд гэр бүл, хамтлагын ах нар маань миний хувьд маш нандин. Эмэгтэй хүний өмнөөс гар далайх ёсгүй гэсэн тогтсон үзэл бодлыг ч тэр чигэр нь хадгалж үлдэх ёстой гэж боддог.

– Хамгийн сүүлд сольсон зүйл чинь үс ангижруулагч гэлээ;

Dongwoon: Ирээдүйдээ зориулаад үс уналтын эсрэг үйлчилгээтэй шампунь авсан. Нэг ор 5 ширхэгийг авсан шүү (инээв). Гэхдээ сөнгөж л хэрэглэж эхлээд байгаа болохоор үр дүн нь ямар байхыг мэдэхгүй л байна. Тэгээд бас гэрэлтдэг үнэртүүлэгч ч авсан. Өмнө нь Японд байхдаа уурчуулагч хэрэглэж байсан юм. тэгсэн хиншүү мэдрэгчинд өртчихсөн. Ядаргаа арилгадаг үнэр гэж байдаг гэсэн, тэр нь далайн бас хүүхдийн цацлаганы үнэр.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “[Ярилцлага] 160309 BEAST-н Япон сэтгүүлд өгсөн ярилцлага

  1. nani1219 says:

    Баярлалаа Ууганаа эгчээ

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s