Hyunseung хамтлагаасаа гарч, соло дуучин замаар явахаар шийдэв

y1UQHNj

Сүүлийн үед таагүй мэдээ дуулдах нь уу гэсэн совин татаж, энд тэнд онцгүй нийтлэлүүд олон гарч байсан ч яг ингээд энэ өдөр хүрээд ирэх юм гэж санасангүй. Итгэж өгмөөргүй байгаа ч Hyunseung маань хамтлагаасаа гарахаар болсноо мэдэгдэж, улмаар соло дуучин болж цааш явахаар шийдсэн байна.

Cube entertainment-н албан ёсны мэдэгдэл:

“Сайн байцгаана уу, Cube Entertainment байна.

B2ST-г хайрлаж, дэмждэг фенүүддээ үргэлж баярлаж, талархаж явдгаа дахин хэлэхийн сацуу энэхүү мэдээллийг дуулгах болоод байна.

Өнөөдрөөс эхлээд Hyunseung B2ST-с гарч, B2ST Doojoon, Kikwang, Yoseob, Dongwoon, Junhyung гэсэн 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр явахаар боллоо. Hyunseung цаашид соло уран бүтээлчийн зүгээс үйл ажиллагаагаа явуулах юм.

Hyunseung болон үлдсэн 5 гишүүдийн дуу хөгжмийн тал дээрхи өөр өөр байр суурь, зан характерийн өөр өөр байдал нь тэднийг хэсэг хугацааны турш хоорондоо ярилцаж, хэлэлцэхэд хүргэсэн бөгөөд улмаар цаашид хамтлагаа хадгалан үлдэх талаар удаан ярилцсаны эцэст Hyunseung-гүйгээр 5-уулаа цааш B2SТ-г авч явах нь оновчтой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

Өнгөрсөн 7 жилийн турш B2ST болон фенүүд бүгд нэгдсэн зорилгоор хамтдаа оргил өөд амралтгүйгээр мацаж ирсэн. Тиймдээ ч энэхүү шийдвэрийг гаргах нь хамтлагын гишүүд болоод компаний хамт олонд тийм ч хялбар зүйл байгаагүй.

5 гишүүний бүрэлдэхүүнтэй B2ST 2016 ондоо багтаан шинэ цомгоо гаргах зорилготой байгаа бөгөөд дотоод болон гадаад дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. Та бүхнээс урьдын адил B2ST болон Hyunseung-г хайрлаж, дэмжиж байгаасай гэж хүсч байна.”

Мөн нэмж хэлэхэд тэдний Cube-тэй хийсэн гэрээ ирэх 10 сард дусан хэдий ч энэ хэвээрээ гэрээгээ сунгаж ажиллах магадлал өндөр байгаа гэсэн юм.

Үнэхээр итгэхэд хэцүү, хүлээж авахад бүр ч хэцүү байгаа ч бүгдээрээ сэтгэлээ барьж, хэн хэнд мууг өгч, хэргийг тохолгүйгээр B2ST-ээ болон Hyunseung-ийгээ урьдийн адил дэмжсээр байцгаана шүү.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s