Yangyoseopworld(=jpyosuni) хэрхэн явуулга хийж, Hyunseung болоод B2UTY нарыг дээрэлхэж байсан тухай

Hyunseung-н тойрсон онцгүй мэдээ сүүлийн үед ар араасаа цуварч, арай дэндлээ гэмээр санагдаж байлаа. Юу л хийнэ бүх л зүйлээс нь өө хайж, муулж, гоочилж, элдэв нэр зүүлгэнэ. Арай ч хэтэрлээ гэж бодсон энэ бүх үйл явдлын цаана ямар хүмүүс байсныг харин саяхан тодорхой олж мэдсэн юм. тэд бол Hyunseung-г үзэн ядагч, анти-фенүүд бөгөөд худлаа хүнд зохион байгуулалттай гэж хэлж болохоор байдлаар Hyunseung-н нэр хүндэд халдаж байсан байв. Энэхүү орчуулан хүргэх мэдээ нь тэр бүх явуулгыг тайлбарлах бөгөөд энэ нь Солонгос фенүүдийн гаргасан мэдээлэл юм.

Хамтлагаасаа гарч байгаад нь итгэж өгмөөргүй байгаа ч, гарах болсон ч муу нэр зүүж гарч байгаад нь дэндүү гомдолтой байгаа болохоор үнэхээр буруу бодож байсан хүн байгаа бол энэ мэдээллийг уншаад жоохон ч гэсэн өөр талаас нь хараасай гэж хүссэндээ оруулахаар шийдсэн юм. Ингээд мэдээллээ орчуулгаа хүргэе.

~~~~

Энэхүү мэдээллийн зорилго нь гадаадад байдаг фенүүдэд анто-фенүүд хэрхэн Hyunseung болоод фенүүдыг дорд үзэж байгааг мэдүүлэх явдал юм. Тэд өөрсдийнхөө үйлдлийг Hyunseung өөрөө буруу зүйл хийсэн ш дээ хэмээн зөвтгөдөг. Гэхдээ хэн ч тэдний энэхүү дээрэнгүй үйлдлийг өмөөрч чадахгүй…

1. Yangyoseopworld(=jpyosuni) болон бусад анти-фенүүд

Дараахь жагсаалтыг харна уу: 5east, injeolmibomb, nagajangsyuseu, jinnssdd09, ggh5571, hong_min902, jangjumbab5, yoseob4466, 091016, ots-is_best, ballxxii, hyunseungout, powjkhappyyy___5, nmnm0426, hyunseunggogoshengo, jasuzeong, i_luv_injeolmi, js_out, js_bye гэх мэтчилэн.

Инстаграм дээр ч харагдах тэр олон хаягууд. Тэд өөрсдийгөө олон гэдгийг харуулахаар хичээдэг. Тиймдээ ч нэг хүн олон тооны инстаграм, твиттер хаяг нээн эзэмшдэг. Бараг л өдөр болгон шинэ хаяг нээдэг гэхэд болно. Яах гэж? Hyunseungг дорд үзэх гэж.
.
2. Yangyoseopworld(=jpyosuni), тэр фенүүдийн анхаарлын төвд орж байгаадаа бахдан баясдаг

Өөрийнхөө хийсэн зүйлсийн хандалтын тоог харж, хэрхэн их болж байгааг нь харан баясдаг. тэрээр Hyunseung-г дорд үзэж байгаадаа ч баярлаж, түүний эсрэг хийж байгаа үйлдлүүддээ ч сэтгэл хангалуун байдаг. Уг нь бол хүмүүс зураг, бичлэгээ хийсэн бол тэгж хандалтаа харж, тоолж, баясаж суудаггүй юм.

5mx02e

@Yangyoseopworld: Хэр их хандалт авсан байгааг нь харсан чинь 100,00 давчихаж! Бурхан минь. Би ч од болчихсон юм биш үү???

10yfhae

3.Yangyoseopworld(=jpyosuni) болон бусад анти-фенүүд Hyunseung-н эсрэг маш олон зүйл хийсэн

Hyunseung-н талаар мэдээлэл бичиж, олон тооны цахим хуудсууд дээр нийтлэл бичиж, зохиомлоор хэргийг өөгшүүлж, сурвалжлагч нартай холбогдож, ярилцлага өгч, сурвалжлагч нараас мэдээг нь цацаж өгөхийг хүсч байсан. Тэдний хүссэнээр ч болсон. Тэдний төлөвлөснөөр Hyunseung бүх зүйлийн бай болж байлаа. Тэд цахим сүлжээг ашиглаж Hyunseung руу буун сум онилсон.

2zioae1

Нийтлэл маань удахгүй гарна гэж сонссон. Удахгүй тэгээд гарчихвал бүх зүйл дуусна. Дотроо юу мэдэрч байгаагаа хэлэх ч юм биш.

Нэг гарчихвал зогсоож чадахгүй дээ. Намайг худлаа ярьж байна гэж бодож байгаа бол удахгүй мэдээ нь гарахаар хараарай л даа.

Гохыг нь тавихаасаа өмнө фенүүдийг саналыг нэг сонсдог юм билүү гэж бодлоо. Jang Hyunseung-н фенүүдэд битгий тэрнийгээ өмөөр гэж хэлээрэй. Бусад фенүүд рүү дайрах хэрэггүй. Тэрний талд орох нь одоо утгагүй зүйл. тэгэх тусам чинь би энэ бүхнийг хурдан дуусгах болно.

Jang Hyunseung-н фенүүд бодит байдлыг мэдэх хэрэгтэй. Сурвалжлагч нар мэдээгээ гаргахад бэлэн болсон, бид ч бүхнийг сайхан болгохыг хичээж байна. Хэдий болтол хойш нь барьж чадахаа мэдэхгүй л байна шүү. Цаг яваад эхэлчихсэн шүү.

# Hyunseung-н цомгийн урж тасдан, инстаграмдаа хийсэн байгаа нь.

2zp7edy

Өөр бас нэг фен Hyunseung зургийг урж, шатааж хийсэн байгаа нь

20feo8i

Солонгост нас барсан хүний зургийг шатаадаг. Энэ утгаараа хүний зураг шатаах нь байж болох хамгийн муухай доромжлолд тооцогддог. “Амиа хорло, там руугаа яв” гэсэн утга агуулдаг.

21np5hv

# Yangyoseopworld(=jpyosuni) болон бусад анти нар Hyunseung-г элдвээр доромжилж байв.

4. Тэд одоо юу хийж байгаа вэ?

Тэд “Hyunseung хар тамхи хэрэглэдэг байх” гэсэн цуурхалыг эхлүүлж, өмнөх шигээ сурвалжлагч нар руу холбогдож, нийтлэл бичүүлсэн. Тэд Hyunseung-г хар тамхи хэрэглэдэг эсэхийг яаж мэдэж байгаа юм? Тэд энэ яриагаа хаанаас эхлүүлэв?

290y9p5

@yangyoseopworld @cubeunited: Инстаграмых нь эзэн нь хар тамхичин Dok2. Америк хүн шиг царайлдаг угтаа Солонгос. Dok2, Hyunseungие биенээ дагадаг. Тэд бие биенээ мэддэг. Солиотой юм

Hyunseung дагадаг хүмүүсийн нэг нь түүний “break Up with Him” дуун дээр хамтарч ажилласан rapper Dok2. Тэд инстаграм дээр бие биэынээ дагадаг. Dok2-ийн инстаграм дээрээ хийсэн хэдэн зургаас болоод Yangyoseopworld(=jpyosuni) түүнийг хар тамхи хэрэглэдэг гэж үзэж байгаа юм. Тэгээд түүнтэй найз болохоор Hyunseung ч бас хар тамхи хэрэглэдэг гэж байгаа юм. Тэд нарын хэлж байгаагаар бол Dok2-н дагаж байгаа хүн болгон түүнтэй холбоотой болж улмаар хар тамхи хэрэглэдэг болж таарах гээд байна.

2emolz5

Yangyoseopworld(=jpyosuni) Hyunseung-н тайзан дээрхи үзүүлбэрийг авч, түүн дээр нь учир битүүлэг зүйл бичиж эхлэв. “Яах гэж ийм зүйл хийж, инстаграмдаа тавив, сэжигтэй л байна даа” хэмээн бичиж байлаа. Ингээд тэрээр өөрийн нөхдүүдтэйгээ нийлж энэхүү яриагаа цааш нь тарааж байлаа. Ингэснээр тэд Hyunseung-г мансуурагч гэсэн нэртэй болгов.

Солонгост хүмүүсийн гаргаж байгаа дуу бүр захиргааны байгуулагын хяналтаар орж, нийтэд цацаж болох эсэх нь тогтоогддог. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан дуу бол +19 ангилалд орно. Цацагдах нь хориглогдвол тэр дууг гаргах боломжгүй болно. Дуу гаргах хамгийн эхний шатны дамжлага нь энэ. 2 дахь дамжлага телевизүүдийн хяналтаар орох. Эхний шатаа давсан дуучид өөрсдийн дуу болон бүжиг дэглэлтээ хийсэн бичлэгээ KBS, MBC, SBS гэх мэтчилэн телевизүүд рүү явуулдаг. тэд ч өөр өөрсдийн гэсэн шалгууртай байна. Хэрэв шаардлага хангахгүй бол цацахаас татгалзана.

Хэрвээ энэ анти нар Hyunseung-н дуу болон үзүүлбэрт ямар нэгэн асуудал байна гэж үзэж байгаа бол бидний зүгээс тэдэнд Солонгосын захиргааны байгуулага, телевзүүдийг ажлаа хийж чадахгүй байна гэж шүүхэд дууд гэж зөвлөмөөр байна. Дууг нь гаргах зөвшөөрөл олгосон тэр бүх продюсерүүдийн эсрэг зарга үүсгэх хэрэгтэй байсан юм.

Тэгж л 100% өөрсдийн зөв гэж үзэж байгаа бол бүх зүйлийг Солонгосын хуулийн өмнө шудрага шүүх хэрэгтэй биш гэж үү. Хэрвээ тэдний буруу гэдэг нь тогтоогдвол эсрэгээрээ тэд худлаа мэдээлэл тараасан хэргээг зохих хариуцлагаа хүлээх ёстой.

Гэхдээ энэ нь тэдний Hyunseung-г учир битүүлэг хэмээн гүтгэсэн анхны тохиолдол гэж бодож байна уу? Хариулт нь ҮГҮЙ. Дараах зургийг түүний блог дээрээс авсан юм.

o0qn0x

Тэрээр хэсэг гадаад фенүүдийн бичсэн зүйлийг авч (өөрөө бичсэн байж ч болох), Hyunseung-г цонхигор харагдаж байсан, дээрэнгүй сонин зантай байсан, түүний үзүүлбэр нь B2ST-н нэр хүндийг гутаасан гэж байв. Түүнийг мансуурдаг байх гэж ч бичиж байлаа. Энэ нь 2014 онд тэдний Good Luck дуугаар эргэн ирж байсан үе.

Энэ үед Hyunseung хөлөндөө бэртэлтэй хэрнээ шинэ дуугаа гаргах болж, дээрээс нь мюзикалд тоглож байсан үе. Мюзикал дээрээ тайзан дээр 10-аас илүү дууг дууж байсан хүн. Маш ч их жин хассан. Тэр охины хэлж байгаагаар бол хар тамхинд ороод тэр үед тэгж жин хаясан гэх. Одоо эргээд жингээ нэмсэн ч тэр хэвээрээ л байна гэж дайрна. Энэ бүхний шалтаг нь тэр Dok2-тэй найзууд. Энэнээс та тэдний хэрхэн үр үндэслэлгүй дайрч, түүнийг яаж хар тамхи татдаг хэмээн бусдыг мунхруулах гэж байгааг харж болно.

Yangyoseopworld(=jpyosuni) нь 2 жилийн өмнө шахуу B2ST-н фендомд орсон бөгөөд Hyunseung-г харин үзэн яддаг байв. Hyunseung-г хамтлагаасаа гар гэж дайрч давшилж байгаа нь түүнд дургүй болохоороо л тэр, өөр зүйлгүй!

4. Yangyoseopworld(=jpyosuni) болон бусад анти нар фенүүдтэй хэрхэн бусармаг харьцдаг вэ.

Тэд Hyunseungн инстаграм руу орж, түүнийг харааж зүхэж, муу хэлдэг. Дээрээс нь Солонгос болон бусад фенүүдтэй ч ам зөрнө. Фенүүдийн өөдөөс зөрж, юу ч мэдэхгүй байгаа мангар тэнэгээр нь дуудна.

Нэгэн Хятад фен Hyunseung-н зурган дээр урам өгсөн зүйл бичихэд нь тэд өөдөөс “там руугаа тонил” хэмээн хэлсэн байна. Фенүүдийн өөдөөс юу гэж хэлж байсан нь зургаас харагдана.

zybyop

Мөн тэд гадаад фенүүдийг B2ST-г дэмжлээ хэмээн буруутгана. Гадаад фенүүд B2ST-н тоглолт, фен уулзалтын үеэр чадах чинээгээрээ тэднийг дэмжиж, байдгаараа хичээсэн. тэд үүнийхээ төлөө сайшаагдах ёстой болохоос зэмлэгдэх ёсгүй.

Hyunseung-д, хүчтэй байж, эрүүл энхм жаргалтай байгаарай! ямар ч шийрвэр гаргасан бид чамайг хүндэлж, дэмжиж болно. Нулимсыг чинь бид арчих болно!

2d9cor6

Гадаад фенүүдэд: Hyunseung-г үзэн ядагчдаад хамгаалцгаая! Hyunseung-д эерэг зүйл бичиж үлдээж, түүнийхээ хажуугаар анти хаягуудыг цааш нь мэдээлж, арга хэмжээ аваарай. Cube-д мөн уран бүтээлчдээ сайн хамгаалж байхыг сануулцгаая.

Үзэн ядагчид цаашид ч цуу яриа гаргаж, Hyunseung болоод фенүүдэд муу муухай зүйлс хэлсээр байх биз. Битгий тэдний нөлөөнд автаарай. та бүхний сэтгэл, дэмжлэг Hyunseung-г эргүүлэн тайзан дээр авчрах болно.

~~~~~~

Орчуулсан Ууганаа

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s