BEAST ярилцлага – CeCi 7 сарын дугаар

쎄씨01_0

A: Өнгөрсөн жил гаргасан “YeY”-с хойш 1 жилийн дараа гарч байгаа дуу байх. Шинэ цомгийнхоо талаар багахан цухуйлгавал.
Junhyung: Яг одоо дэлгээд хэлчих зүйл алга даа. Юутай ч бид маш олон төрлийн дуу энэ цомогтоо багтаахаар төлөвлөөд байгаа. Шинэ зүйл хийхийн хажуугаар өөрсдийн өнгийг хадгалах бодолтой байна. Нэг сарын турш Японд ажлаар явах гээд цагийн хуваарийн хувьд тийм ч цаг завтай биш байгаа ч гэсэн бидний хамгийн шилдэг цомог болж чадсан юм шиг санагдаад, өөрийн зүгээс бол маш их сэтгэл хангалуун, өөрсдөөрөө бахархаж байгаа шүү.

A: Энэ удаад ч бас Junhyung цомгийн нийт дуу бичих, гаргах ажлыг хариуцсан уу?
Doojoon: Энэ удаад Junhyung, Kikwang, Yoseob маань дуугаа бичих, дууны үг зохиох тал дээр гардаж ажилласан. Би харин дуугаа бичүүлэх ажилд л оролцсон ч гэсэн тэд нарт шинэ санаа оноо их гаргаж өгсөн шүү (инээв).
Yoseob: Тэр бид нар дундаа нэг тийм настан буурал шиг л байдаг юм.
Doojoon: Дүн дүн (инээв).

А: Ямар дуу байх бол гэхээр сонирхол татаад байх юм. BEAST-н дууг тайлбарлахдаа Junhyung ‘уйлах/нулимс’ гэдэг үгийг их ашигладаг. Энэ удаад ямар төрлийн гуниг байх бол?
Junhyung: Уйлахын өмнөх тайван, амгалан мэдрэмж гэх үү дээ. “Би ийм л гунигтай байна” гэж харуулахаасаа илүү “Надад гунигтай байгаа учраас би ингэмээр байна” гэсэн гунигтай, дүнсгэр бодол.

А: BEAST бол нэгэнт оргилд хүрсэн одуудын нэг. Тэгсэн хэдий ч одоо ч гэсэн хийхийг хүсч шунадаг зүйл байдаг уу?
Junhyung: Оргилд оо?
Doojoon: Бид нар оргилд нь хүрээгүй ээ, харин өгсөж яваа энгэр, бэлд нь байж болох юм (инээв)

А: BEAST одоо ч гэсэн дээшээ явж байгаа гэж үү?
Doojoon: Мэдээж. Улам цаашаа явна гэсэн бэлтгэлтэй байгаа шүү.
Yoseob: Бидэнд хийхийг хүссэн, харуулахыг хүссэн зүйл дахиад цаана маш олон байна. Бид нар харьцангүй бага үйл ажиллагаа явуулдаг болохоор фенүүдийнхээ цангааг тайлж өгөх юмсан гэж бодож явдаг.

А: Хийхийг хүсч буй зүйлээсээ дурьдвал?
Yoseob: Kikwang хөлбөмбөг тоглохыг хүсч байгаа (инээв)
Kikwang: Фенүүддээ зориулсан реалити нэвтрүүлэг.
Dongwoon: Саяхан Junhyung ах жижигхэн театр-т тоглолт хийхдээ маш их аз жаргалтай харагдаж байсан. Бүх гишүүдэд фенүүдтэйгээ уулзах боломж олдож байвал сайхандаа гэж бодож байна.

А: Илүү том зааланд хийж болох байхад яагаад жижиг газар сонгосон юм бэ?
Junhyung: Фенүүдтэйгээ уулзаагүй удсан болохоор аль болох ойроос уулзахыг хүссэн юм. Микрофонгүй дуулсан ч сонсогдохоор ойрхон зайтай гэж хэлж болно. Фенүүдтэйгээ харц тулж, багагүй догдолж, сандарсан шүү.

А: 8 жилийн турш тайзан дээр гарсан ч гэсэн сандарсан хэвээр байдаг уу?
Yoseob: Сандарч, дотроо мэдээтэй байх нь ямар нэг алдаа гарахгүй байхад тусалдаг юм.

А: Хэрвээ энгийн ажил хийдэг хүмүүстэй адилтгавал, одоо 8 дах жилдээ явж байгаа шүү дээ, энэ хугацаанд хүмүүс нэг бус удаа уналтанд ордог. Тийм байдлаас гарах өөрсдийн гэсэн арга байдаг уу, 8 жилийн хугацаанд тийм аргатай болсон уу?
Doojoon: Би бодит байдлыг байгаа хэвээр нь хурдан хүлээж авахыг хичээдэг. Намайг болоод BEAST-г хүрээлсэн хүмүүсээс ирэх дүгнэлт, шүүмж зэргийг хүлээж авч, хүлээн зөвшөөрч, тэрнээсээ дахиад цааш нь шинээр эхэлдэг. Бидний хийж байгаа зүйл нэг талаараа гоё юм шиг хэрнээ нөгөө талдаа бас хар бараан зүйл гэж бий, хүн болгон л өөрсдийн гэсэн бодож санасан зүйлтэй байдаг болов уу гэж бодож байна. Гэхдээ энийг ч бас би хувьдаа байгаа чигээр нь хүлээн авдаг даа.
Junhyung: Би тийм байдлаас өөрийгөө хүчилж давж гарахыг эрмэлзээд байдаггүй. Нэгэнт л болж өнгөрөх л зүйл шүү дээ. Биднийг харж, хандах хүмүүс эргэн тойронд минь байгаа болохоор тэр бүх зүйлд санаа зовох хэрэггүй юм байна гэж боддог.
Dongwoon: Би саяхан нэг уналтнаасаа гарсан. Тэр хугацаандаа цаг заваа өөртөө зориулахаас өөр юу ч хийхгүй байя гэж шийдсэн. Гэртээ уншихыг хүссэн номоо уншиж, кино үзэж, өөрөө өөртөө цаг олгосон доо.
Kikwang: Надад ямар нэгэн зүйл өгөгдөхөд би аль болох хамаг чадлаараа хийж, өөрөө ч тэрэндээ сэтгэл хангалуун байхыг хичээдэг. Тэрний дараа үр дүн нь ямар ч гарсан бай миний хүртэх ёстой хувь юм байна даа гэж л боддог. Илүү ихийг хийж чадаагүй нь миний л өөрийн буруу шүү дээ. Илүү хичээж сайн үр дүнд хүргэх ёстой юм байна гэсэн бодолтой үлддэг. Ингээд л хэзээ нэг өдөр өөрийнхөө 1мм ч болов ахисан байхыг харах болно доо.
Yoseob: Би уналтанд ороод гарахдаа дууг их ашигладаг юм шиг. Хамтлагийн гол хоолой гэх хариуцлага, тайзан дээр өндөр нотууд авах ёстой гээд л үргэлж тэр ачаад үүрч явдаг л даа. Тийм үедээ өөрийнхөө сайн дуулж, сайн үзүүлбэр үзүүлсэн бичлэгүүдээ хайж үздэг. “Хоолой маань сайнгүй байсан болоод л тэгсэн хэрэг” гэж өөрийгөө тайвшруулж аргаддаг ч сүүлийн үед тийм амаргүй болсон. Хэдий 8 жил өнгөрсөн ч гэлээ одоо ч гэсэн тэр бүхнээ доош нь дарсаар л байна. Тэр болгоноо давж гарч чаддаг мундаг гэгээнтэн гэж лав өөрийгөө хэлэхгүй ээ.

А: Үйл ажиллагаагаа явуулж, олон янзын хүмүүстэй уулзаж явахдаа хүмүүсийн хоорондын харилцааны талаар олон зүйл эргэцүүлж боддог байх гэж боддог юм
Yoseob: Хүмүүсийн харилцаа гэдэг заавал онцгой, чухал өдөр биш ч тэр хүн рүүгээ залгаж ярьдаг байх гээд тэр хүнээ гэсэн жижигхэн зүйл дээрээс эхлүүлээд тогтож байдаг юм шиг санагддаг. Нэг хэсэг би хүмүүсийн харилцаа холбоо бол хамгийн чухал нь гээд л хүн болгонтой харилцаж, түүнийгээ хадгалж үлдэх гэж хичээдэг байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд, миний дэргэд үлдэх хүмүүс нь юу ч болж байсан үлдэх юм байна, явах хүмүүс нь би хичнээн тэдэнд санаа тавьсан ч явж өгөх юм байна гэдгийг ойлгосон.

А: Энэ өнгөрсөн 8 жилийн хугацаанд харамсаж явдаг зүйл байдаг уу?
Yoseob: Бүх зүйлийг арай эрт, хурдан эхлүүлсэн бол гэж л боддог. Зөвхөн дуучин байхын хувьд ч биш, гадаад хэл, хөгжмийн зэмсэг гээд л. Би саяханаас гитар тоглож сурч байгаа. Өмнө нь хэд хэдэн удаа оролдож үзсэн ч хуруу өвдөөд больчихдог байсан юм. Энэ удаад ядаж 1 дуу эхнээс нь дуустал бүтэн тоглож сурах юмсан гэж бодож байна.
Doojoon: Надад харамсаж явдаг зүйл байхгүй ээ. Хэрвээ өдөр болгон тоглоом тоглоод л явж байсан бол тэрэндээ жаргалтай л явж байх байсан биз (инээв).

А: Одоо ирээдүйн талаар ярилцая. Саяхан “Infinity Challenge”-н Хуримын дуучид буланд Doojoon орохыг хараад сэтгэл хөдөлсөн шүү. Гэр бүлтэй болоод ямар нөхөр, ямар аав хүн болох тухайгаа бодож үзсэн л байх.
Kikwang: Хэрвээ хүүтэй болвол хүүтэйгээ хамт тоглоод л, гүйж байдаг аав байх болов уу гэж боддог, хамт хөлбөмбөг тоглоод л.
Yoseob: Гэртээ эрт харьдаг нөхөр болноо!
Junhyung: Баян нөхөр. Нөхөр болох материалын хамгийн дээр нь ордог шалгуур биш гэж үү? Эхнэрээ нь бусад нь хүмүүсийн эд зүйлийг хараад атаархадаггүй байлгаж чаддаг тийм нөхөр (инээв).

А: BEAST гэхээр ярихгүй өнгөрч болдоггүй зүйл бол хөлбөмбөг. Хөлбөмбөгийн эргэн тойрон дох мэдээнээсээ хуваалцвал.
Doojoon: Бид нар сүүлд өнгөрсөн бүтэнсайнд тоглосон юм байна, Kikwang-н төрсөн газар зохиогдсон.
Kikwang: Doojoon бид 2 хамт явж, залуу хүүхдүүд ч их ирсэн байсан, зугаатай байсан шүү.
Yoseob: Эрүүл сайхан хобби ч гэлээ энэ 2-г гэмтэж бэртэхгүй байгаасай л гэж боддог юм. Одоо гэхэд л Kikwang мөрөө багахан гэмтээчихсэн л байна. Гэмтэхгүй л гэвэл өндөрөөс үсэрч байна уу, юу хийнэ үү надаа огт хамаагүй. Бэртэхээр нь хэцүү санагдаад байдаг юм.
Kikwang: Би тийм ч аймхай хүн биш. Бөмбөг харахаар л хамаг дотор буцлаад л явчихдаг юм (инээв).

А: “Idol Athletichs Championship”-д ороод эрэгтэй хүмүүсийн ч талархалыг ихээхэн хүртсэн гэж сонссон юм байна.
Kikwang: Doojoon өөртөө “Ronal-Doojoon” гэдэг хоч олж авсан. Тэр нэвтрүүлгийн бичлэг нь хэдэн мянган хандалттай болсон байсан шүү.
Junhyung: Дээрээс нь тэрнийх нь тал хандалтыг нь өөрөө хийсэн гэсэн яриа ч байсан (инээв)
Kikwang: Хөмбөмбөгийн тамирчин Son Heungmin-тэй уулзсан чинь тэр ч бас Doojoon-ий бичлэгийг үзсэн байсан.
Doojoon: Хааяа хөмбөмбөгчин ах нар маань над руу ярьдаг л юм, тэгээд жинхнээсээ хамт хөлбөмбөг тоглохоороо гайхаад унацгаадаг (инээв).

А: Мюзикалаас авахуулаад та нар бүгд л жүжиглэж үзсэн, гэхдээ ямар нэг асуудал, шүүмжлэл сонсож байгаагүй юм шиг санагддаг. Kikwang саяхан “Monster” киноны жүжиглэлтээрээ хүмүүсийн сайшаалыг их сонссон.
Kikwang: Нуруунд ирэх ачаа их байсан шүү. Хараагүй хүний дүрд тоглох нь өөрөө хэцүү байснаас гадна өмнө нь миний тоглож байсан дүрүүд бүгд л цовоо сэргэлэн дүрүүд байсан. Найруулагчтайгаа их ярилцаж, талбайд ирсэн жүжигчидтэйгээ хамт маш их бэлддэг байлаа. Үзэгчид жүжиглэлтийг маань эерэгээр хүлээж авсанд баяртай байгаа.
Junhyung & Doojoon: Сайн найруулагч, хамт олонтой таарч байдгаараа бид нар байнга азтай байдаг шүү.

А: “Азтай байсан” гэсэн үгийг олон удаа ашиглаж байхыг өмнөх ярилцлагуудаас чинь харж байлаа. Бүх зүйлс дан ганц 100%-ийн аз гэж хэлэхэд тохиромжгүй юм шиг.
Yoseob: Бидний эргэн тойронд бидэнд тусалж дэмжиж явдаг сайн хүмүүс олон бий. Мюзикалынхаа тайзан дээр гарахаасаа өмнө би маш их бэлтгэл хийдэг. Ахмад уран бүтээлчид маань сайн тусалж дэмжиж, зааж сургадаг болохоор амжилттай явж чаддаг юм.

А: Dongwoon Yoseob 2-т мюзикалын төлөвлөгөө байгаа юу?
Dongwoon: Би бол хэзээд бэлэн. Би хаалгаа хаагаагүй, томоо гэгч нь онгойлгоод сууж байгаа.
Yoseob: 010… (инээв)

А: Сүүлийн үед уран бүтээлчид хамтарсан уран бүтээл их хийх болсон. Хамт ажиллаж үзэхийг хүсдэг уран бүтээлч бий юу?
Junhyung: Миний хувьд гэвэл хүмүүсийн дуунд featuring хийх, өөр дуун дээр хамт ажиллах гээд хамт ажилладаг. Хийхэд сонирхолтой, хөгжилтэй ч тэр болгон байнга олддог боломж биш учраас санал ирвэл татгалзаад байлгүй аль болох л бүгдийг нь хийхийг хичээдэг. Хүмүүс над руу их холбоо барина гэж найдаж байна.
Yoseob: 010… (инээв)

А: Энэ удаагийн цомгийнхоо үйл ажиллагааг дуусгаад хийхийг хүсч байгаа зүйл байгаа юу?
Doojoon: 2 жилийн өмнө Junhyung, Dongwoon 2-той хамт Хавай явж байсан. Энэ удаа бүгд хамтдаа дахиж явахыг хүсч байна.
Dongwoon: Junhyung ах бид 2 л онгоцноос үсэрч үзсэн. (инээв)
Doojoon: Энэ 2-т бол би өрөвдөлтэй, хулчгар харагдсан байх. Би өндрөөс айдаг юм л даа.
Yoseob: Тэрнээс хойш нөгөө 2 тэрнийг доош нь хийх болсон доо (инээв).
Doojoon: Үнэнээ хэлэхэд би онгоцноос ч айдаг шүү.

А: Харамсалтай нь бидний сүүлийн асуулт ирэх боллоо. Энэ жилд тавьсан зорилго бий юу?
Doojoon: Зорилго, төлөвлөгөө гэдэг цаг хугацааны эрхэнд үгүй болдог зүйл. Тэрний оронд бүх л хүмүүс эрүүл энх, аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.
Yoseob: Зорилго гэхээсээ илүү фенүүдтэйгээ уулзах завшаан олон байгаасай л гэж бодож байна даа.

А: BEAST-ийхан “B2UTY” нараа гэсэн хайр халамжаараа алдартай шүү дээ. Фенүүдээсээ ирэх хайр, дэмжлэгт нэгэнт дасах болоогүй гэж үү?
Junhyung: Бид огтхон ч тэгж бодож байгаагүй юм байна. Үргэлж л тэднээс ирэх сэтгэлд гайхширсаар ирсэн. Тэд нараас энэ их хайр, сэтгэлийг хүлээж авч болох эсэхээ бодож суудаг даа.
Yoseob: Энэ хорвоо дээр яг таг зүйл гэж хэзээ ч байдаггүй. Цаашдаа ч гэсэн BEAST-ээ дэмжсэн, хайрласан хэвээрээ байгаарай! Бид ч бас та нартаа сэтгэлээ илгээх болноо (инээв).

Орчуулсан: Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “BEAST ярилцлага – CeCi 7 сарын дугаар

  1. Shadow says:

    Nia mnai Beast❤ adminaa bayrlalaa

  2. Iim shan humuusiig hairlahgui gd yah bileedee❤

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s