2016 оны 10 сарын 16-ны өдөр бол BEAST болон B2UTY нарын уулзсан 7 жилийн ойн өдөр. Өмнө нь бол өөр бусад өдрөөс ялгагдах зүйлгүй энгийн л нэгэн 10 дугаар сарын нэг өдөр байх байсан бол 2009 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш юу юунаас ч илүү онцгой нэгэн өдөр болж хувирсан юм.
7 жил гэх энэ урт хугацаанд бидэнд гайхалтай сайхан дурсамжуудыг бий болгож өгсөн та нар минь. Bad Girl-с авахуулаад Ribbon-ы үйл ажиллагаа гээд амьдралд минь та нарын байгаагүй өдөр, цаг мөч гэж байгаагүй гэж хэлсэн ч хилсдэхгүй. Цаашдаа ч мөн тэр хэвээрээ байх болно.
Онцгой содон зүйлгүй өдөр хоногуудын минь цаг, хором бүрийг онцгой болгож өгсөн та нар. Та нартайгаа хамт байна гэвэл одоо ч ялгаагүй, цаашдаа ч ялгаагүй аз жаргалаар дүүрэн байх нь гарцаагүй. Энэ сонголтондоо ч хэзээ ч харамсахгүй биз. Та нар минь одоо байгаа газартаа л гэрэлтэж гялалзаж байхад болно.
Өдийг хүртэл та нар бидний эрч хүч олж өгсөн бол цаашдаа ирэх хүнд хэцүү үед чинь бид нар та нарын эрч хүч болж өгье. Бид чинь байгаа газраа алхам ч холдолгүй зогсож байх болно.
Би нэг ч удаа, нэг хором ч BEAST-н фен нь болсондоо харамсаж үзээгүй. Магадгүй бүх B2UTY нар маань адилхан биз. BEAST-н 5 гишүүн бол B2UTY нарын бахархал, байгаа бүх зүйл нь. Тийм болохоор та нар BEAST гэсэн нэрэндээ итгэл дүүрэн байж болно. Та нар бол B2UTY нарын бахархал, бардам зан юм шүү.
Аз жаргалаар бялхаж л явах ёстой юмсан, аз жаргалтай байсан ч багадахаар цаг үе байтал яагаад заавал BEAST болон B2UTY нар маань шаналж явах ёстой гэж боддог байсан ч, ямар ч аз жаргалтай төгсдөг кинонууд дээр аз жаргалаа олтлоо олон олон саад давааг даван туулдаг шүү дээ. Бидэнд ч бас тэр цаг үе тохиолдоод байгаа юм байна гэж бодоход л болно. Юу ч болж байсан, хэн нэгэн биднийг, та нарыг шаналгаж байсан ч бид хамтдаа л байж чадвал эцэст ч аз жаргалтай төгсгөл ирэх л болно.
Унтахын өмнө ямар ч шинэ зүйл тавигдаагүй байсан ч, хэдийн зуршил болсон мэт явж ордог та нарын SNS. Өмнө нь тавьсан зургуудыг чинь харж инээн, хичнээн ч удаа харсан дахин дахин харахыг хүснэ. Тэгж байж өөрсдийн өдөржин давж гарсан ядарсан сэтгэлээ дэвтээнэ.
Оршин байгаа төдийдөө л хэн нэгний эрч хүч болж байна гэдэг маш агуу зүйл. Та 5 бол тийм л үнэ цэнэтэй хүмүүс. Харах төдийд л эрч хүч орж, сэтгэл санаа сайхан болдог.
Халуун дулаан харцаар харж байдагт, үргэлж хамтдаа байдагт, үргэлж гэрэл гэгээ дүүрэн инээмсэглэж байдагт баярлалаа. Та нар бол юугаар ч солишгүй, юугаар ч хэмжишгүй, энэ дэлхий дээрхи хамгийн сайхан бэлэг юм шүү.
Yoon Doojoon, Yang Yoseob, Lee Kikwang, Yong Junhyung, Son Dongwoon. 7 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үргэлж та нарыгаа дэмжиж байх болно, чин сэтгэлээсээ.
Source: TOPSTARNEWS
Орчуулсан: Ууганаа (Uugan104Jun)