BEAST, 7 жилийн ойн мэнд хүргэе!! + BEAST-с ирсэн зурвас

cu0tpndusaatbdq

BEAST хамтлаг үүсгэн байгуулагдаад аль хэдийн 7 жил өнгөрчээ. Сайхан сайхан, хөөр баяраар дүүрэн үйл явдлуудаас гадна хүнд гунигтай, хэцүү үйл явдлууд ч бас тохиолдож байсан ч хэзээ нэг өдөр бүгд л нэгэн үеийн дурсамж болон үлдэх биз. Юутай ч энэ бүх хугацаанд хамт байсан BEAST -дээ мөн B2UTY нартаа Ууганаа миний зүгээс ч бас чин сэтгэлийн баярын мэндийг хүргэе! Цаашдаа бас олон оон жил B2UTY гэсэн нэрэн дороо BEAST-тэйгээ хамт олон сайхан дурсамжуудыг бий болгоно шүү ^^

Ингээд BEAST-с энэ өдөр зориулан бичсэн зурвасуудыг орчуулан хүргэж байна

161015 Instagram @yysbeast #1 –

161015_ys

7 жилийн турш үнэхээр, үнэхээр их аз жаргалтай байж, хүнд хэцүү, гунигтай зүйлсээ та нарынхаа ачаар давж гарч чадсан юм шүү. Цаашдаа ч бас фенүүдийнхээ төлөө мөн BEAST-ийн төлөө дуулсаар байх болно. Маш ихээр талархаж, ийм онцгой өдөр ийм байдлаар л мэнд хүргэж байгаадаа уучлалт хүсье! Байнга хэлдэг үг ч гэлээ үргэлж хөндэлж, хайрладаг шүү. Бидэнд үргэлж сайн сайхан үйл явдал л тохиолдож байг…. Хайраа шингээн Yoseob-с илгээв.

161015 Instagram @yysbeast #2 –

161015_ys2

Дебют дуу чарт-д орж ирэв.. кк B2UTY… Баярлалаа ккк Үнэхээр мундаг хүмүүс юмаа #ЧамайгбайхгүйболохоорөдөрбүрүйлахYang

*Bad Girl, Melon-ий шиндэл 100 руу орж ирсэн

161015 Twitter @B2stGK –

161015_dw
7 жилийн энэ урт хугацаанд BEAST-д итгэж, тулж түшин, биднийг дагаж ирсэн B2UTY нартаа үхээр их баярлалаа. Улам илүү сайн, мундаг дүрээр хариу барих болноо. Цаашдаа ирэх урт он жилүүдэд ч гэсэн хамт байгаарай. Биднийг дагаад явахад л болно. Үнэхээр, үнэхээр их баярлалаа! Амралтын өдрөө сайхан өнгөрөөж, амттай оройн хоол зооглоорой!! ^_^

161015 Instagram @realbeastdw #1 –

Бид нар уулзаад аль хэдийн 7 жил улиран оджээ. Энэ бүх хугацаанд үргэлж хамт байсанд баярлалаа, бас дахин баярлалаа😍 Гайхаж, эргэлзээ ихтэй цаг үе ч гэлээ дахиад жоохон л хүлээгээрэй! Энэ жил ойн өдрөө өдөрлөг зохион байгуулж чадаагүй ч дараа нь бие биедээ баяр хүргэцгээе, Баярлалаа B2UTY😘

161015 Instagram @realbeastdw #2 –

161015_dw2
Жинхэнэ нь гарч иржээ, гайхалтай

161015 Instgram @beeeestdjdjdj –

161015_dj
Бусан ч хол шүү… тэгсэн ч гэсэн энд, тэндээс хүрч ирсэн хүмүүст баярлалаа. Одоо удахгүй 7 жилийн ой болох нь… Олон зүйл өөрчлөгдөж болох ч бүгдээрээ тэрэнд хурдан дасаасай гэж хүснэ!!! Баярлалаа, B2UTY, BEAST, бүгдээрээ сайн ажиллацгаалаа!!! Цаашдаа ч гэсэн дэмжиж байгаарай

161016 Instagram @beeeestdjdjdj –

161016_dj
7 жилийн өмнө энэ цагт бас л сэрүүн байж билээ.. Одоо ч гэсэн өчигдөр болсон зүйл мэт тод санаж байна. BEAST одоо 2 дахь үе нь эхэлж байна! Бүгд хичээгээрэй. Баярлалаа, хайртай шүү!

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s