[NAVER] ‘Cube-н нууц зэвсэг’ Pentagon, эхний ээлжинд хэвлэлтэнд гарсан цомгийн бүх хувь нь зарагджээ

1476685051764025_99_20161017151805Cube-н нууц зэвсэг болох Pentagon-ий анхны дебют мини цомог эхний ээлжинд төлөвлөгдөн гарсан хувиуд нь бүгд зарагдаж дууссан байна.

Энэ талаар Cube-ээс 17-ний өдөр “Pentagon-ий анхны дебют мини цомог эхний хэвлэлтэнд гарсан хувиуд бүгд борлогдож дууссан. Одоогоор нэмэлт хэвлэлтэнд гаргахаар бэлтгэж байгаа. мөн өмнө нь төлөвлөж байсан цомгийн гарын үсэг зураг үйл ажиллагааг цомгийн нэмэлт борлуулалтыг харгалзан нэмж зохион байгуулах бодолтой байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Фенүүдийн хандлага ч халуухан байгаа юм. Pentagon-ий дебют клип болох “Gorilla” нь дебют хийснээс нь хойш 7 хоногийн дотор л нийт хандалт нь 1 сая 7 зуун мянгыг давсан (1theK + United Cube-н хуудас нийлүүлсэн дүн) гэх зэрэг фенүүдийн сонирхолыг ихээр татаж буй нь харагдаж байгаа юм.

Түүнчлэн тэдний өнгөрсөн 7 хоногт Mnet M!Countdown болон KBS 2TV Music Bank дээр хийсэн хөгжмийн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд Хятад, Японоос гардна Европын орнуудаас фенүүд нь зорьж ирж орсон байсныг онцлох хэрэгтэй бөгөөд тэдний гадаад дахь фенүүдийн хандлага ч халуухан буйг хэлэх хэрэгтэй биз.

Мөн Pentagon нь өнгөрсөн 10-ны өдөр хийсэн дебют тайлан тоглолтынхоо дараа тухайн цагынхаа хайлтын системд #1-т явж байсан гээд Cube-с BtoB-н араас 4 жилийн дараа гаргаж буй эрэгтэй хамтлаг гэдгээрээ нилээдгүй хүлээлтийг үүсгээд байгаа нь харагдсан. Дебют тайлан тоглолтонд нь ч мөн Хятад, Япон гээд гадаад фенүүд нь ирсэн байсан юм.

Дебют хийсэн 7 хоногтоо өндөр үзүүлэлттэй явж байгаа Pentagon 2 дахь долоо хоногтоо ч кабелийн сувагхөгжмийн сурвуудаар дамжуулан өөрсдийн сайтар бэлтгэгдсэн үзүүлбэр, бүжиг дэглэлтээ харуулах болно гэж байсан.

Эх сурвалж: Naver

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s