[NAVER] BtoB, энэ удаад хэмнэлтэй дуу! 11 сард өөрсдийн бичсэн дуугаар comeback хийнэ

2016102101001708400123181_99_20161020102204

BtoB тун уданхгүй өөрсдийн зохиосон дуугаар comeback хийх гэж байна.

BtoB 11 сард шинэ цомго гаргаж улмаар үйл ажиллагаагаа явуулах талаар мэдэгдээд байна. Cube-н бүжиг, дуу гээд бүгдийг нь өөртөө агуулсан idol хамтлаг болсон BtoB нь энэ удаагийнхаа цомгоор дамжуулан өөрсдийн цар хүрээг тэлнэ хэмээв.

BtoB-н хамтлагаараа хийж байгаа энэхүү comeback нь өнгөрсөн 3 сард гаргасан “Spring Memory” цомгийн “Remember That” дууны араас 8 сарын дараа хийгдэж буй юм. Энэ хугацаанд хэмнэлтэй дуунаас гадна өөрсдийн авьяас, чадал, уянгын дуунуудаараа нилээдгүй олны хайрыг татаад байсан бол энэ удаад нилээдгүй хугацааны дараа хэмнэлтэй дуугаар үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм.

Гишүүдийн өөрсдийн зохиосон хэмнэлтэй дуугаар comeback хийх гэж буй нь анхны удаа. Өнгөрсөн жил “It’s okay”, “Way Back Home” гэх зэрэг дуунуудаараа чартуудын тэргүүлсэн BtoB нь 2014 оны 9 сард гаргасан “You’re so Fly” дуунаас хойш ийнхүү дахин хэмнэлтэй дуугаар эргэн ирэх гэж байна.

Мөн хамтлагийн гишүүн Peniel клипний зураг авалтыг найруулж, бусад гишүүд нь ч өөрсдийн дууг зохиох зэргээр олон талын чадвараа харуулж ирсэн тэд энэ удаагийн цомгоороо дамжуулан өрсдийн дууг өөрсдөө зохиох чадалтай Producer-Idol гэсэн байр сууриа бататган харуулах зорилготой байгаа гэнэ.

Source: Naver

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s