[Төрсөн өдрийн яриа] Pentagon-ий Yanan “Дебютээс хойшхи анхны төрсөн өдөр, аз жаргалтай, онцгой мэдрэмж”

2016102500083428407_1

Өнгөрсөн 10-нд дебютээ хийсэн Cube-н нууц зэвсэг болох Pentagon хамтлагын Хятад гишүүн Yanan энэ 25-ний өдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа юм. (1996 оны 10 сарын 25-нд төрсөн)

Хамтлагаа олонд таниулж, өөрийгөө ч мөн харуулах гээд завгүй яваа ч, дебют хийнэ гэсэн мөрөөдөлдөө хүрч, улмаар эхний дебют хийснийхээ дараа төрсөн өдөртэйгөө золгож буй тэрээр “Энэнээс илүү төрсөн өдөр гэж байхгүй байх” хэмээн хичнээн их баяртай байгаагаа хуваалцсан бөгөөд ‘Focus News’-ээс Yanan-тай төрсөн өдрийнх талаар яриж хөөрлөө.

А: Төрсөн өдрөөрөө юу хийх гэж байна?
▲: Гишүүдтэйгээ хамт хуваарьт үйл ажиллагаанууддаа оролцож, энгийн төрсөн өдрийн ширээ засах байх.

А: Төрсөн өдрөө тэмдэглэж буй сэтгэгдэл?
▲: Энэ удаагийн төрсөн өдөр маань нилээд өөр болж байна. 10 сард дебютээ, 10 сард төрсөн өдрөө тэмдэглэнэ гэдэг энэнээс илүү сайхан төрсөн өдөр гэж байхгүй байх. Pentagon-ий гишүүн нь болсондоо маш их аз жаргалтай байна.

А: Төрсөн өдөр гэдэг өөрийн чинь хувьд?
▲: Аав ээйинхээ талаар их бодож, тэдэндээ талархаж, тэр чинээгээрээ хичээж ажиллаж, аав ээждээ ачлалтай, тэднийхээ бахархал болсон хүү нь болох юмсан гэсэн сэтгэлээр дүүрэн байна.

А: Нас нэмж байна шүү дээ, энэ талаар?
▲: Нас ахих тусам өөрийн дутуу дульмаг талаа засцж нөхөх ёстой гэж боддог. Дебют хийчихээд хамтлагынхандаа дутуу дульмаг гишүүн нь баймааргүй байна. Тийм болохоор илүү сайн, хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй.

А: Хамгийн их хүлээж догдолдог нас чинь?
▲: 30 нас. Эрэгтэй хүний хувьд 30 нас гэдэг хамгийн буурь суусан нас нь байдаг юм шиг санагддаг.

А: Ээж тань өөрийг чинь олохдоо зүүдэлсэн зүүд бий юу?
▲: Сахиусан тэнгэрийн илч шиг хүүхэд ээж рүү минь гараа даллаж байсан гэж ээж маань хэлж байсан.

А: Хамгийн их ой тоонд чинь тод үлдсэн төрсөн өдөр чинь?
▲: Хайртай хүмүүстэйгээ л хамт байж байвал ямар ч төрсөн өдөр маань бүгд л гоё. Гэхдээ заавал сонгох ёстой гэвэл энэ удаагийн төрсөн өдөр байх. Дебютээ дөнгөж хийсний дараа болохоор хэзээ ч мартаж чадахгүй байх.

А: Авч байсан онцгой бэлэг?
▲: Дуут хайрцаг. 7 настай байхад маань ээж маань авч өгч байсан юм. Солонгост ирэхээсээ өмнө унтахынхаа өмнө байнга дуут хайрцгаа сонсдог байсан.

А: Авахыг хүсч байгаа бэлэг байгаа юу?
▲: Энэ тэр гэсэн зүйл байхгүй ээ, сэтгэл шингэсэн бэлэг бол юу ч байсан гоё шүү дээ.

А: Төрсөн өдрийн амралт өгнө гэвэл юу хийхийг хүсэх байсан бэ?
▲: Pentagon-ий гишүүдтэйгээ амралт, зугаалганд явах байсан.
А: Мэндчилгээ авахыг хүсч байгаа од/олны танил хүн байгаа юу?
▲: Pentagon-ий гишүүд. Хахаха ^^

А: 10 жилийн дараах төрсөн өдрөө төсөөлж үзвэл?
▲: 10 жилийн дараахь төрсөн өдрөө төсөөлж үзэж байгаагүй ч, энэ удаагийн төрсөн өдөр шигээ аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.

А: Төрсөн өдрөөрөө дамжуулан талархалаа илэрхийлэхийг хүссэн хүн байвал?
▲: Хамгийн эхэнд эцэг эх, дараа нь компаний ажилчид, хамтлагийн гишүүд, надад тусалж байсан бүх хүмүүс, мөн фенүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ хүмүүс байгаагүй бол өнөөдрийн энэ Yanan гэдэг хүн байхгүй байсан болов уу гэж боддог.

А: Төрсөн өдөртэйгөө золгож буй өөртөө хандаж үг хэлбэл?
▲: Iлүү сайн хөдөлмөрлөвөл улам илүү аз жаргалтай өдрүүд ирэх болохоор гишүүдтэйгээ хамт сайн бэлтгэл хийж, хамтлаг маань улам илүү амжилтанд хүрэх болтугай. Хамгийн том хүсэл мөрөөдөл маань энэ. Ирэх төрсөн өдрүүд маань улам их аз жаргалаар дүүрэн байгаасай. Yanan Fighting! Pentagon Fighting!

Source: Focus News

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s