[OSEN нийтлэл] BEAST шинэ энтертайнменттай болохтой холбогдон гарч ирэх 3 асуулт

Screen Shot 2016-07-03 at 4.09.05 PM

BEAST хамтлаг өөрсдийн гэсэн тусгаар энттэртайнменттай болно гэсэн хандлага илүү хүчтэй байна. Cube Entertainment-н зүгээс одоо ч гэсэн гэрээ сунгах талаархи асуудал дээр эцсийн шийдвэр гараагүй, хэлэлцсэн хэвээр байгаа хэмээн хэлж байгаа ч, BEAST өөрсдийн гэсэн компанитай олно гэдэг бараг л тодорхой болчихоод байна гэж хэлж болно.

Мэдээж одоогийн байдлаар BEAST албан ёсоор ямар ч газартай гэрээ байгуулсан явдал гараагүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр өөрсдийн компанийг байгуулах үйл ажиллагаа явагдаж байгаа гэх бөгөөд ажилчидаа ч цуглуулж байгаа гэх. Бие даасан компани байгуулснаар BEAST-ийн 2 дахь үе эхэлнэ гэж байгаа.

# BEAST нэрээ тавьж явуулах уу

BEAST өөрийн гэсэн бие даасна компанитай болно гэдэг нь нөгөө талаараа “BEAST” гэсэн нэрээ тавьж явуулна гэсэн магадлал өндөр байгааг илэрхийлнэ. BEAST-н Солонгос дахь худалдааны тэмдгийн эрхийг Cube эзэмшдэг бөгөөд энэ нь гол анхаарал тавих ёстой асуудлыг нэг юм. Cube-тэй гэрээгээ сунгахын оронд бие даасан компани байгуулна гэдэг нь Солонгостоо BEAST гэсэн нэрээ ашиглах боломжгүй болно гэсэн үг хэдий ч хамтлагын гишүүд нэгэнт бие даасан компани байгуулах тал руу илүү санал нэгдсэн байгаа хэмээн холбогдох хүмүүс үзэж байгаа юм байна.

Хэрэв BEAST өөрсдийн нэрээ ашиглах боломжгүй болвол нилээдгүй алдах зүйлтэй тулах болов уу. Хамтлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй ч 7 жилийн турш ашиглаж ирсэн BEAST гэсэн бренд нэгэнт бий болсон байдаг. Хамтлагын гишүүд болон Cube цаашид ямар шийдвэр, зөвшилцөлд хүрэх вэ гэдгийг ажиглан суухаас өөр гарцгүй юм.

#BEAST-н дуу, бүтээлүүд яах вэ

Зөвхөн хамтлагын нэрээр зогсохгүй, BEAST-н дуу, бусад бүтээлүүд ч Cube-н эзэмшилд бий. Хамтлагын гишүүн Yong Junhyung дуунуудаа зохиож бичсэн ч, өдийг хүртэл олны хүртээл болгосон дуунууд нь Cube Entertainment-н эзэмшилд ордог. Бие даан гарна гэдэг нь өөрсдийн хамтлагын нэрээр ч зогсохгүй өөрсдийн дуунуудыг ч өөрсдийнхөө хүслээр ашиглах боломжгүй болно гэсэн үг юм. Cube-д харьяалагдаж байх үедээ гаргасан бүтээлүүдээ ямартай ч Cube-н зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй юм.

Бие даан тусдаа гарах BEAST нь өөрсдийн хамтлагын нэрийг ашиглалгүй, дуу бүтээлүүдээ ч 0-ээс эхлэх ёстой болж байгаа юм. Энэ нь мэдээж сайтар бодож боловсруулж байж шийдвэрлэх зүйл. Хэдий ийм байдалд байгаа ч, фенүүд нь тэднийг бие даан, тусдаа гараасай хэмээн дэмжиж буй нь анхаарал татмаар үйл явдал юм.

# 2 дахь үеийн эхлэх цэг нь хаана байх вэ

Юуны өмнө BEAST бие даасан компаниа хуулийн дагуу бий болгож, гэрээ хэлэлцээр нь хийгдэж дууссаны дараа өөрсдийн байр сууриа илэрхийлэх болов уу гэж үзэж байна. Нэг сар гарангийн хугацаанд гэрээний шинэчлэл, бие даасан компани байгуулах талаар гээд олон янзын яриа гарч байсан ч, хамтлагын гишүүд энэ тал дээр өөрсдийн баттай байр суурийг илэрхийлсэн тохиолдол гараагүй байна. Фенүүдийн хүлээлт уртасч байна гэдгийг мэдэж байгаа ч, хамтлагын гишүүд бүх зүйл баттай болсны дараа байр сууриа илэрхийлэхийг хүсч буй нь гарцаагүй.

Бие даасан компанитай болж, бүх зүйл шийдвэрлэгдсэний дараа албан ёсоор гараагаа тавих BEAST-ийн 2 дахь үе ямар байх бол гэдэг сонирхол яах аргагүй татна. Cube-тэй хийх зөвшилцөл нь сайнаар эргэж чадахгүй бол BEAST гэсэн нэрээ тавин явуулж, шинэ нэрэн дор гараагаа тавих хэрэгтэй болж мэдэх нөхцөл байдал. BEAST-н гишүүд ямар шийдвэр гаргах бол гэдэг гол анхаарлын цэг болоод байна.

Credit: OSEN

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s