BEAST-ийн залуус маань өөрсдийн “Around Us” энтертайнментаа байгуулж, тусдаа гарах болсноо албан ёсоор зарлалаа

czx1-fyxeaat_rk

Залуус маань Cube-тэй гэрээгээ сунгах эсэх, тусдаа гарах эсэх талаар олон янзын яриа өрнөөд нилээдгүй хугацаа өнгөрөөд байсан. Тэгвэл өнөөдрөөр тэр хүлээлт дуусгавар болж, залуусын маань зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаснаар удаан хугацааны турш яах нь тодорхойгүй байсан асуудал шийдэгдээд байна.

Тэд өөрсдийн гэсэн шинэ энтертайнментаа байгуулж, тусдаа гарахаар болсноо зарлаад байгаа бөгөөд шинэ энтертайнментийн нэр нь “Around Us” байх юм. Гэхдээ хараахан хамтлагын нэрэнд өөрчлөлт орох эсэх тал дээр мэдэгдэл гараагүй байгаа болно.

Ингээд шинэхэн энтертайнментийн зүгээс хийсэн албан ёсны мэдэгдлийг дор хүргэж байна.

“Сайн байцгаана уу,

Бидний анхны мэндчилгээг хүлээн авна уу. “Around Us” энтертайнмент байна.

Бидний өмнө шинэ эхлэл, шинэ он, жил ирээд байна. Энэ онцгой цаг мөчид Around Us энтертайнмент нь өөрсдийн уран бүтээлчид болох Yoon Doojoon, Yong Junhyung, Yang Yoseob, Lee Kikwang, Son Dongwoon (дор “уран бүтээлчид” гэнэ) нартай хамт шинэхэн гараараа тавих гэж буй онцгой мэдээгээ уран бүтээлчидийг маань үргэлж дэмжиж, хайрлаж ирсэн фенүүдтэйгээ хуваалцахыг хүслээ.

Юуны өмнө, энэ хугацаанд тодорхойгүй, үл мэдэгдэх байдалтай байсанд хүлцэл өчихийн сацуу энэ бүх хугацаанд үргэлж дэмжиж, итгэж хүлээж байсан фенүүдэд талархалаа илэрхийлэхийг хүсч байна. Уран бүтээлчид болоод фенүүд маань нэгэн адил сэтгэлээр бие биендээ итгэж ирсний хүчинд урдаа тулгарсан даваагаа давж чадсан юм. 7 жилийн турш бие биедээ итгэж ирсэн болохоор ирэх он жилүүд ч мөн юу юунаас илүү тод гэрэлтэх болов уу гэж найдаж байна. Түүнчлэн Cube энтертайнментийн Hong Seung Song захирал болоод ажилчидад ч мөн чин сэтгэлээсээ талархаж буйгаа хэлэхийг хүсч байна. Эдгээр хүмүүсийн тусламж, хүч хөдөлмөрийн ачаар уран бүтээлчид маань одоогийн байрандаа хүрч ирснийг мартаж болшгүй.

Ирээдүйд ч мөн хоёр компаний нөхөрсөг харилцаа үргэлжилнэ гэдэгт найдаж байна.

Around Us энтертайнмент нь фенүүддээ улам илүү ойртож, ойр ойхон уулзаж байхыг билэгдэж, уран бүтээлчид маань нилээдгүй тунгаасны эцэст өгсөн нэр юм. Бид ч мөн энэ утгыг нь алдагдуулалгүйгээр, фен болгоний сэтгэлд хүрсэн дуу, уран бүтээлүүдийг “үргэлж бидний дэргэд байгаа мэт” хялбархан хүлээн авах боломжтой байлгахын тулд хичээж ажиллах болно. Мөн уран бүтээлчидээ саад тотгоргүй, аюулгүй орчинд ажиллах боломж болоцоогоор хангаж, дуу хөгжим, тоглолт, үзүүлбэр, кино жүжиглэлт гээд олон талын салбарт хүчээ сорин ажиллах гарцыг олноор нь гаргаж өгөхийг хичээх болно. Түүнчлэн үргэлж хүрээлэн буй хүмүүстээ талархасан сэтгэлээр хандаж, тавьсан зорилго, өгсөн амлалтаа хамгаалахын тулд бүх хүчээ дайчлах болно.

Уран бүтээлчидийн маань хувьд цаашид явах зам, хийх ажил маш олон бий. Уран бүтээлчид хийгээд фенүүд бүгд аз жаргалтай байх боломжийг бүрдүүлэхээр бүх хүчээ гарган ажиллана гэдгээ амлаж байна. Манай компани болоод уран бүтээлчидийн цаашдын алхам бүрийг эерэгээр хүлээн авч, дэмжээсэй гэж хүсч байна.

Уран бүтээлчидэд маань одоо байгаа байрандаа ирэх хүртэл үргэлж дэмжиж, хайрлаж, хэмжээлшгүй сэтгэлээр итгэж ирсэн олон олон фенүүддээ дахин дахин талархаснаа илэрхийлье. Та бүхний аз жаргал, эрүүл энхийн төлөө үргэлж залбирах болно.

Around Us Entertainment”

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “BEAST-ийн залуус маань өөрсдийн “Around Us” энтертайнментаа байгуулж, тусдаа гарах болсноо албан ёсоор зарлалаа

  1. JK says:

    Одоо л нэг юм сэтгэл жоохон ч гэсэн амарч байна.Бүх зүйл сайхан болох болно гэж итгэж байна.

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s