BEAST-ээс фенүүддээ илгээсэн зурвасууд

Screen Shot 2016-07-03 at 4.09.05 PM

Хоцорч оруулж байгаа ч гэлээ залуусынхаа зүгээс фенүүддээ илгээсэн зурвасуудыг орчуулж хүргэхийг хүслээ. Залуус маань шинэ энтертайнмент байгуулах уу, эсвэл Cube-дээ үлдэх үү гэсэн асуулт дундах хугацаанд өөрсдийн зүгээс албан ёсны үг хэлэхгүй хүлээж байгаад шинэ энтертайнментийн албан ёсны мэдээ гармагц фенүүддээ хандаж сэтгэлийн үгсээ бичсэн байсан юм. Ингээд тэдний бичсэн зурвасуудыг хүлээн авна уу…

Doojoon:

screen-shot-2016-12-18-at-9-50-52-pm

“Бүгдээрээ удаан хүлээсэн биз дээ!!! Энд тэнд олон янзын яриа гарч байсан ч бүх зүйл баттай болтол анхаарал болгоомжтой байхыг хүссэн юм! Удаан хүлээлгэсэндээ дахин дахин уулчлалт хүсье! Одоо харин жинхнээсээ бүх зүйл эхлэх гэж байна! Өдийг хүртэл явж ирснээс илүү бартаатай, аюултай зам ирж байгааг мэдэж байгаа ч бид урд чинь замыг чинь заагаад явах болохоор санаа зоволтгүй бид нарыг дагаад явахад л болно! Тэгж яваад хэрэв бид замдаа ядраад зогсчихвол ардаас маань тулж, түлхэж өгөөрэй! Хялбархан биш байх ч бүгдээрээ хамтдаа даваад гарнаа! Өдрийг сайхан өнгөрүүжл, үргэлж ханиаднаас сэргийлж байгаарай, удахгүй уулзацгаая!!!!!”

Junhyung:

screen-shot-2016-12-18-at-9-59-18-pm

“Юу ч болж байсан бүгд хамтдаа шүү” гэсэн том зорилго тавьчихсан болохоор өөдөөс ирэх өдөр хоногууд хүнд хэцүү байсан ч баяртайгаар угтан авч чадах юм шиг санагдана. Үргэлж тэр хэвээрээ биднийг хүлээж, харж хандаж явдаг хайр татам та нар маань байгаа учраас 🙂 Бид 5-н маш их бодож, тунгаан байж гаргасан шийдвэр хэдий ч гаргасан шийдвэрт маань сэтгэл хангалуун хүмүүс байхын хажуугаар харамсаж суугаа хүмүүс ч мөн байх нь гарцаагүй. Тэр зүйлсээ бид одооноос нөхөж гүйцээх болохоор биднийг цаашдаа ч мөн харж, анхаарч байгаарай. Биднийг анх удаа хорвоо дэлхийд танилцуулж өгсөн Hong Seung Song захирал болоод Cube-инхээ ажилчидад чин сэтгэлээсээ таларгхалаа илэрхийлье🙏🏻 Гадаа хүйтэн байгаа болохоор эрүүл мэнддээ анхаарч, өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье👋👋👋 #Aroundus Үргэлж та бүхний дэргэд хамтдаа байхыг хүсэх Yong Junhyung бичив”

screen-shot-2016-12-18-at-10-40-18-pm

“Эхлэл нь нилээд урт байсан ч ойлгоорой 😂😂😂 #Aroundus V-channel нээсэн, ойр ойхон уулзацгаая. Дашрамд гэхэд #Aroundus нэрийг би өгсөн шүү…”

Yoseob:

screen-shot-2016-12-18-at-10-06-59-pm

“Бид тавын шинэ эхлэлийг дэмжээрэй. Та бүхний дэмжлэг, хайр бидэнд хэрэгтэй шүү.
Олон янзын яриан дунд хамгийн ихээр санаа нь зовнин байсан B2UTY нартаа хамгийн түрүүнд уучлалт хүсч, хүлээж байсанд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна,, Мөн бид тавыг өсгөж босгосон Hong Seung Song захирал, Cube-ийнхээ ажилчдад энэ бүх хугацаанд чин сэтэглээсээ талархаж явсан шүү. Цаашид юу болохыг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тэглээ гээд айж түгшихгүй байна! Та бүхэндээ баяр хөөр, аз жаргалыг авчирч чадах Around Us байхын төлөө хичээн ажиллах болноо.”

Kikwang:

czx1-fyxeaat_rk

“Around Us-тай дахин шинээр эхлэхээр боллоо. Юун түрүүнд биднийг дэмжиж, хайрлаж байдаг фенүүд болоод бидэнд санаа тавьж, дэмжиж, эцсийг нь хүртэл хүлээж байсан бүх хүмүүст талархалаа илэрхийлэхийг хүсч байна. Богино гэвэл богино, урт гэвэл урт энэ хугацаанд бид тавд итгэж, хүлээж суусан хүмүүст үнэхээр дахин дахин чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Компаний ажилчид, хамтлагын гишүүд болоод өөр олон хүмүүсийн хүч хөдөлмөрийн дүнд бий болгосон шинэ эхлэлээ зарлан хэлж байгаадаа маш их баярлаж, сэтгэл догдолж байна. Бид тав, компанийг дэмжиж байсан хүмүүс болоод BEAST-г бий болгож өгсөн Hong Seung Song захирал, Cube-ихээ ажилчдад чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Энэ олон хүний тусламж дэмжлэг байгаагүй бол энэ хүртэл явж мөн энэ том шийдвэрийг гаргаж чадахгүй байсан байх. Бид болоод биднийг хүрээлэн байгаа хүмүүстэйгээ хамт хамаг хүчээ дайчлан ажиллаж, урагшаа тэмүүлэх болно. Цаашид ч биднийг хайрлаж, дэмжээрэй, үргэлж та бүхэнтэйгээ хамт байх Around Us-г бий болгоноо! Итгэл найдвар, дэмжлэг, хайраа илгээж байгаарай!! ^^ Гадаа хүйтэн байгаа болохоор ханиаднаас болгоомжтой байгаарай!! Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй!!!”

Dongwoon:

screen-shot-2016-12-18-at-10-31-52-pm

“Удаан хүлээсний эцэст B2UTY болон BEAST илүү ойрхон байх боломжтой орон зай бий боллоо. Та бүхэнтэйгээ илүү ойр ойрхон харилцаж, хамтдаа урагш алхах компани болоосой гэж хүсч байна. Компаний хамт олон маань ч бидний төлөө хүчээ дайчилж, чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс бөгөөд зөвхөн биднээс гадна B2UTY нарт маань санаа тавьж, бүгд хамтдаа цэцэгт жимээр ахлаасай гэж хүсч байгаа. Удаан хүлээлгэсэнд уучлаарай мөн баярлалаа, энэ үгийг хэлэхийг маш их хүсч байлаа😔”

screen-shot-2016-12-18-at-10-34-02-pm

“Та нартайгаа хамт байх гээд Солонгосоор тогтохгүй дэлхийн хэмжээний портал site болсон Naver-ийн V-app дээр өөрсдийн сувгийг нээсэн шүү. http://m.vlive.tv/channels/E9A2B1 удахгүй энд уулзацгаая”

screen-shot-2016-12-18-at-10-37-57-pm

“Мөн BEAST-г бий болгож өгсөн Hong Seung Song захирал, Cube-ийн ажилчиддаа талархаснаа илэрхийлье. Хэрэгтэй зүйл байвал хэзээ ч байсан хэлээрэй, энэ 7 жилийн хугацаанд зөндөө хичээж ажиллаа гэсэн захиралын үг одоо ч гэсэн чихэнд сонсогдоно. Захиралынхаа сэтгэлийг зовоож, урмыг нь хугалахгүйгээр үргэлж хамаг хүчээ дайчлан ажиллах уран бүтээлч болох болноо.”

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s