Фен уулзалтанд зориулан бичсэн 5 залуусын захидлууд

c1iawf4ukaa2zsm

Залуус маань 12/31-нд “777 Party” нэртэй фен уулалтаа зохион байгуулсан. Тус фен уулзалтанд очсон фенүүд гол үйл ажиллагаа эхлэхээс ч өмнө сэтгэл хөдлөм бэлэгнүүд хүлээн авсан байна. Энэ нь 5 залуусаас маань фенүүддээ зориулан бичсэн захидал юм.

Ингээд тус захидалуудыг орчуулан хүргэж байна.

c0-7hadveaai1j8

To: B2UTY ^_^*

Сайн байцгаана уу. Doojoon байна.
Ойрд гар захидал бичээгүй юм байна. Шинэ содон мэдрэмж төрж байна шүү.
2016 оны сүүлийн өдрийг та бүхэнтэй хамт өнгөрүүлж байгаадаа маш их баяртай байна. 2017 онд та бүхэн болоод таны гэр бүл, найз нөхөд, эргэн тойрны хүмүүс тань бүгд эрүүл энх, амар таван байх болтугай. Мөн та бүхний дэмжлэг тусламжтайгаар бид 5-ийн ирж буй өдөр хоногууд гэрэл гэгээтэй байгаасай гэж хүснэ.
Одоо үнэхээр шинэ эхлэл гараагаа тавьж байна!!!
Өмнө нь ч мөн хэлж байсанчилан та бүхний тус дэм, сэтгэл хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй цаг мөч ирсэн юм уу гэлтэй!
Энэ жил ч бас олон сайхан дурсамжийг бүтээцгээе.
Үргэлж аз жаргалтай байгаарай. Ханиаднаас болгоомжлоорой^_^.

~ Doojoon-ээс ~

c0-7im1veaavl45

Сайн байцгаана уу. Yong Junhyung байна.
Бүгдээрээ сайн сууцгааж байсан биз дээ? Удаан хүлээлгэсэнд уучлаарай.
Бид хамгийн зөв, сайн зүйл нь юу байх бол гэж бодож, тунгаасаар цаг хугацаа өнгөрч орхисон байж. Олон зүйл өөрчлөгдөж, хүнд хэцүү зүйлс ч гарч ирэх хэдий ч хэзээд биднийг харж, дэмжих та нар маань байгаа болохоор огтхон ч айж эмээхгүй байна. Харин ч илүү эрч хүч орж, сонирхолтой байх юм шиг санагдана. Өдийг хүртэл явж ирснээсээ ч илүү сайн гоё дуунууд сонсгохын тулд өдөр болгон студио дээрээ дуу бичиж байгаа болохоор дахиад жоохон л хүлээгээрэй.
28 дахь удаагийн төрсөн өдрөө ингэж олон хүмүүсийн халуун дулаан мэндчилгээн дунд аз жаргалтайгаар өнгөрөөж байна. Ирээдүйд ч мөн адил яг одоогийнх шигээ бүгд хамт байгаасай хэмээн жижигхэн дуу хоолойгоороо залбиран суух болно.
Үргэлж бие биенийхээ хажууд хамт байхыг хүсдэг Yong Junhyung-ээс илгээв

c0-7jjjuoaatrzm

Сайн байцгаана уу!! Зөндөө удсан байна шүү!! Хүйтэн өвлийг бүгд сайн туулж өнгөрүүлж байгаа биз дээ? Би ч бас сайн байгаа! ^^ Захиа бичээгүй удчихсан чинь… Догдлоод сандраад байх шиг..! Бичихийг хүссэн зүйл толгой дотор зөндөө олноороо овоорсон байтал… Юуг хаанаас нь яаж эхэлж бичихээ мэдэхгүй эргэлзэж байна шүү.
2016 оны төгсгөл хийгээд 2017 оны эхлэлийг та нартайгаа хамт угтаж байгаадаа маш их жаргалтай байна! 2016 оныг эргээд нэг харвал аз жаргалтай мөч ч олон байхаас гадна хэцүү зүйлс ч мөн адил олон байсан мэт. 2017 онд бүгд хамтдаа инээд баяслаар дүүрэн байгаасай гэж хүсч байна..
Энэ удаагийн хүнд давааг (?) туулж байхдаа бид бие биендээ үнэхээр чин сэтэглээсээ итгэж, бие биедээ том түшиг тулгуур болдог юм байна гэсэн бодол төрсөн.. Би ганцаараа ч биш гишүүд маань бүгд тэгж бодсон байх!! Олон янзын яриан дунд төөрөлдөж, санаа зовж байсан ч бид 5-д итгэж, дэмжиж байсанд маш их баярлалаа.
Би SNS-дээ бичиж байсанчилан.. Бидний өмнө юу хүлээж байгааг мэдэхгүй ч.. Өдийг хүртэл явж ирсэн шигээ бүгдийг нь давж гарна гэдэгт итгэлтэй байна!! Та бүхэн болоод гишүүд маань хамт байгаа болохоор огтхон ч айхгүй байна! Бид нарыг сайн дэмжээрэй!
Та бүхний хайр.. Заавал эргүүлж хариу барих болноо!!
Хүйтэн өвлийн ханиаднаас болгоомжтой байгаарай! Удахгүй дахиад уулзана гэдэгт найдаж байна!! Тэр болтол эрүүл энх, аз жаргалтай байгаарай!!

Хайраа шингээн Yang Yoseob бичив.

c0-7t9kuqaawnbk

Сайн байцгаана уу! Kikwang байна! Удаан хугацааны дараа фенүүддээ хандаж захиа бичсэн чинь сонин байна шүү.. Ха… ха… ха.
Юутай ч маш их догдолж, сайхан санагдаж байна! Урт хугацаанд бид нарыг л гэж итгэж ирсэн B2UTY нарт энэ захиа тэгж том бэлэг болж чадах эсэхийг мэдэхгүй ч энийг аваад жоохон ч гэсэн баярлаасай гэсэн сэтгэлээр ингэж хэдэн үсэг нийлүүлж сууна.
Бидний талаар сураг чимээ гарахгүй үед маш ихээр гайхаж, санаа зовж байсан B2UTY нарынхаа сэтгэлийг нэгийг ч орхилгүй бүгдийг нь харж байсан юм шүү. Гэхдээ баттай тодорхой болсон зүйл байхгүй байсан болохоор ийм тийм гээд хялбархан хариу хэлж чадахгүй байсан юм.
Бүх зүйлд уучлалт хүсэхийг хүсч… Бид нарт мөн B2UTY нарт бид нүхэнд тусалж байсан бүх хүмүүст удаан хугацаанд хариу барихын тулд бүх хүчээ дайлчилж ажиллах болно. Бидэнд өгсөн хайр, сэтгэлд хариу барихын тулд бид бүгд байгаа бүх зүйлээ гаргаж ажилланаа ^_^ Бидэнд итгээрэй!!
Жилийн эцсийг ингэж фен уулзалт хийж сонирхолтой хөгжилтэй өнгөрөөж байгаадаа маш их баяртай байна~! Шинээр ирж буй жилийг хамтдаа угтаж байгаадаа ч баяртай байна ^_^ Энэ захидлыг авч унших бүх хүмүүс болоод биднийг хайрлаж дэмжиж байдаг бүх хүмүүст эрүүл энх, аз жаргалыг хүсье.
Ирэх шинэ онд үхэр шиг ажиллах болохоор алдалгүй дагаад яваарай! Маш олон талын зүйл харуулж гайхшруулах болноо.. ккк Ирэх он хүн болгоны хувьд азаар дүүрэн, эрүүл энх байж, инээд хөөрөөр цалгилсан жил байгаасай гэж хүснэ. Бүгдээрээ хамт Fighting!!
Өдийг хүртэл биднийг алдалгүй дагаж ирсэнд баярлалаа. Зөндөө их тус дэм, хайр!! Цаашид бас үргэлжлүүлээд!! Тусалж дэмжиж байгаарай!! B2UTY нар бол бидний эрч хүч, өөртөө итгэх итгэл юм шүү. 2017 он бүгд хамтдаа хичээцгээе~ !
Гэртээ болгоомжтой хариарай, удахгүй сайхан мэдээгээр уулзах болноо. Олон олон мэдээ гарах болохоор битгий гайхаарай~_~!! Тэгвэл ингээд дуусгая, Kikwang байлаа! Удахгүй уулзацгаая!! Баяртай ^_^

c0-7bfzusaaq3hq

B2UTY
Сайн байцгаана уу, Dongwoon байна ^_^ Удаан хугацааны дараа ингэж гараар бичсэн захидлаар мэнд хүргэж байна. Аль эртнээс л Зул сар, жилийн эцэс гээд ямар нэг онцгой өдрийг B2UTY нартайгаа хамт өнгөрүүлэх юмсан гэж боддог байсан энэ удаа хамтдаа өнгөрүүлэх боломжтой болсонд маш их, маш их баяртай байна ^_^ 2016 онд бид нарын хувьд ч та бүхний хувьд ч олон янзын үйл явдал тохиолдож хүнд хэцүү үе ч байж (баяртай үйл явдал ч байсан ч), удаан хугацаанд хүлээлгэсэн цаг хугацаа байлаа.
2017 онд шинээр бүхнийг эхэлж байгаагийн хирээр баяртай, аз жаргалтай үйл явдлууд бидэнд ирэхийн төлөө бүгд хамтдаа зүтгэцгээе!! Та бүхний үзэл бодол, сургамжийг сайтар сонсож, тэр бүхнийг сайтар өөрсөддөө тусгаж авсан уран бүтээлчид болохыг хичээх болно. Энэ бүхнийг хүлээж ирсэн B2UTY нар… бүгдээрээ гэртээ болгоомжтой хариарай. Цаашдаа ч гэсэн сайн дүр төрхөө харуулахын тулд та нартаа итгээд урагшаа зүтгэх болно. Та бүхэн ч бас бидний сонголтонд итгээд дагаад яваарай! Үргэлж та бүхднээ талархаж, байнга санаж, хайрлаж явдаг шүү.

~ Dongwoon-ээс ~

Орчуулсан: Ууганаа

Advertisements

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “Фен уулзалтанд зориулан бичсэн 5 залуусын захидлууд

  1. Kiki says:

    Бүгд л удахгүй уулзья гэж байна шүү.Хүлээж тэсэхгүйнээ 😍.орчуулж өгсөнд баярлалаа цаашдаа ч бас орчуулж өгөөрэй 😊

  2. ina says:

    yoooy nudend nulims duureel irj bn shuuu hel chimeegu bsn ter heseghen hugatsaa unheeer aimr bsaaan gsen ch inged shineer bugdiig uursdinhuu hucheer ehleh gj bgad n baharhaad barshguineeee hzeed l fan bidniigeee bodoh ymdaa uund n talarhaad2 barshguineee orchuulj ugsun uuganaa egchde bayrllaaa =))))))) huwgude gsn asar ih setgeltei mundag egch shuuu kk

  3. Khm06 says:

    udahgvi uulzatsgaay T.T minii hairuud hen ni tend hamt on gargaad hen ni end toms tsarailad sugad bdinbe xxa

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s