~ Roh Ji Hoon ~

20121107_rohjihoon_thenextbingthing

1990 оны 7 сарын 12-нд төрсөн бөгөөд MBC телевизийн “Birth Of a Great Star” нэвтрүүлэгт оролцож улмаар Cube Ent-д орсон юм.

Түүний анхны цомог нь “Тhe Next Big Thing” нэртэйгээр 2012 оны 11 сарын 7-нд гарсан.

Pre-Debut

Тэрээр өмнөд Солонгосын Инчон хотод төрсөн бөгөөд дээрээ нэг эгчтэй айлийн бага хүү юм. Мөн Jihoon Сөүлийн Биеийн тамирын Ахлах Сургуулийг төгссөн юм байна.

“Birth of A Great Star” нэвтрүүлэгт оролцон шилдэг 8 оролцогчдын нэг болон үлдсэн ч хасагдаж улмаар 2011 онд Cube Ent-д орж дебют хийх хүртлээ 1 жил хагас бэлтгэгдсэн байна. Тэрээр тус нэвтрүүлэгт оролцохоосоо өмнө UFO Ent-д бэлтгэгдэж байсан бөгөөд 2009 онд “Can Anyone Love” хэмээх драманы дууг ч дуулж байсан гэнэ.

Мөн дебют хийхээсээ өмнө Eunkwang, Yoo Songeun нарын дуулсан “Love Virus” дууны клипэнд Nam Jihyun-тэй хамтран тоглож байсан юм.

“The Next Big Thing” дэбют

Түүний тус цомгийн title дуу нь “Punishment” бөгөөд 2012 оны 11 сарын 6-нд Cube-ийн албан ёсны Youtube сувгаар цацагдаж байсан. Улмаар дараагийн өдөр нь цомог нь цахим болон бет хувилбараар худалдаалагдаж эхэлжээ.

2 thoughts on “~ Roh Ji Hoon ~

  1. B'Smurfita says:

    :O nadtai neg udur tursun ym bnsht

Сэтгэгдлээ бичээрэй ^^