Doojoon-ий фен кафедаа ирүүлсэн зурвас “5 жил”

Bz_uGWpCIAA9o5w

Энэ удаад ахлагчийн зурвасыг хүргэж байна…

~~~~~~

Сайн байцгаана уу! B2ST-н ахлагч Yoon Doojoon байна.

Вуаа.. Фен кафедаа үнэхээр удаж байж орж ирж байгаад уучлаарай..

Мм.. Ингээд бид бүгдийн мэдэж байгаачилан аль хэдийн 5 жил болжээ!!!!!!!!!!!!!
5 жил гэхээр орж ирж байгаа бодол нь.. Юун түрүүнд цаг хугацаа ч хурдан юмаа.. энэ биз дээ?
21 нас.. байснаа 26 нас хүртэл.. Амьдралынхаа 1/5-ийг B2ST-н нэрэн дор туулжээ.
Фенүүд маань бага ангийн сурагч байсан бол одоо ихэнхи нь дунд, ахлах ангийн сурагч болж, дунд ахлах ангийн сурагч байсан нь их сургуулийн оюутан, шинэхэн ажилтанууд болсон биз дээ?

Би энэ асуултыг фенүүдээсээ асуумаар байна, 5 жилийн хугацаанд ямар байсан бэ? гэж.

Бид нараас болж уйлж, инээж, бид нарын дууг сонсоод баярлаж, бидний дуу та бүхний амьдралд бага ч болов эрч хүч өгч байсан болов уу?

Хэрэв тийм бол бид амжилттай байж чаджээ!!!

Хүн болгонд амжилтанд хүрэх хэмжүүр нь өөр байдаг.

Гэсэн хэдий ч, миний амжилтыг хэмжих хэмжүүр нь, дуучин болсны хувьд бидний дуулсан дуу хүмүүсийн амьдралын BGM (background music) болж, улмаар уйлж, инээж байсан бол тийм л байхад миний хувьд хангалттай!

5 жил… Урт ч биш, богино ч биш хугацаа! Та бүхний ачаар үнэхээр аз жаргалтай байсан шүү!

Маш их баярлалаа. Одоо ирж буй цомог маань бусад бүх зүйлээс ангижирч, та бүхэн болоод биднийг хөгжмөөр дамжуулан холбож чадах цомог болоосой гэж хүсч байна!

Ха.. Ха.. Хайртай шүү!

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “Doojoon-ий фен кафедаа ирүүлсэн зурвас “5 жил”

  1. Амараа says:

    Үнэхэээр үнэхэээр их хайртай ❤
    5 жилийн ойн баярын мэнд хүргэе 😀
    Таньд ч бас маш их баярлалаа ^^

  2. saraa says:

    wuaaaa dujun aaaa ❤ ❤ 5 jiliin oin bayriin mend 😀

Сэтгэгдлээ бичээрэй ^^